Кофеноос гарах болсныг илтгэх 9 дохио. Тоглоом биш шүү!

0

Кофе – хэдэн сая хүний дуртай ундаа мөнөөс мөн. Хяналтгүйгээр уувал хор болох аюултай.

Эмч нарын мэдэгдэж байгаагаар насанд хүрсэн хүн сэргэхийн тулд өдөрт 200 мг кофеин хэрэглэж болно. Хүн бүрийн бие махбодь адилгүй тул харилцан адилгүй хүлээн авч хариу үйлдэл үзүүлэх нь мэдээж. Юуны түрүүнд өөрийн биеийг сонсож сурах хэрэгтэй, эв эрүүл хүн аяга кофе уугаад зүрх нь дэлсэж ч болно.

Эрүүл мэнддээ хор учруулахгүйгээр хэдий хэр кофе уух вэ?

Өдөрт хэрэглэх кофеиний дээд хязгаар 400 мг гэж үздэг – ойролцоогоор 4 аяга кофе. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд 300 мг хүртэл, өсвөр насныхан 100 мг-аас ихгүй, 10-аас доош насныханд бол уулгаад ч хэрэггүй.

Кофеиний хэт их хэрэглээ нь олон төрлийн өвчний шалтгаан болно, жишээ нь, цусны даралт ихсэх, зүрхний хэмнэл алдагдах зэрэг.

Кофеиний үйлчилгээ нь ууснаас хойш 2 цагийн дараа эхэлнэ. Тийм учраас унтахаасаа 4 цагийн өмнө цай, кофе, хар шоколаднаас татгалзахыг зөвлөж байна.

Кофеин хэтрүүлэн хэрэглэсний шинж тэмдэг

Хэрвээ та кофеинийг зохих хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн бол дараах шинж тэмдэг илэрч болно:

  • Бухимдах
  • Шалтгаангүйгээр санаа зовох
  • Нүүр, хацар улайх
  • Зүрхний цохилт түргэсэх
  • Булчин таталдах
  • Бие чичрэх
  • Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдах
  • Муу бодол эргэлдэх
  • Холбогдолгүй яриа

Хэтрүүлсэн хэмжээ нь онцын өндөр биш бөгөөд та бага зэрэг бухимдаж байгаа бол энэ шинж тэмдэг хэсэг хугацааны дараа өөрөө арилна. Ямартай ч 48 цагийн хугацаанд дахин кофеин хэрэглэхгүй байвал сайн. Шинж тэмдэг илүү ноцтой байвал эмчид хандана уу.

Эмч нарын баталж байгаагаар амь насандаа аюул учруултал кофеин хэрэглэх боломжгүй гэж үзэж байна: хүн тийм их хэмжээний шингэн уух ямар ч боломжгүй ажээ. Харин та өдөрт 500 мг-аас их кофеин хэрэглээд байвал эрүүл мэндийн асуудал тулгарах нь баталгаатай юм байна.

13
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Solongo Tsend-Ayush

    Solongo Tsend-Ayush

    2017/07/06 at 11:30

    Batoyun Khurelbaatar

  2. Зочин

    2017/07/06 at 11:46

    Жирэмсэн эх кофе, шоколад огт хэрэглэж болохгүй шүү. Хүүхэд төрснийхөө дараа өвчинд ороогддог, бие султай, бас энддэг гэсэн судалгааг европын эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон гэж бичсэнийг уншиж байсан. Огт хэрэглэж бгагүй эхчүүдийн хүүхэд эрүүл чийрэг сэргэлэн цовоо, ухаалаг байсан. Жирэмсэн эх өдөрт нэг сайхан алим идээд байвал хүүхэд нв том болоод ерөнхийлөгч болно кккк

  3. Dolgoon Dolgoon

    Dolgoon Dolgoon

    2017/07/06 at 12:56

    ss hiigeed ogoh hun bnu

  4. Myagmarsuren Semjid

    Myagmarsuren Semjid

    2017/07/06 at 13:19

    Skytel- ийн нэгжийн реклам их саад болж байна! Хаанахын дүрэм журмаар ФВ-ны хэрэглэгчид реклам албан хүчээр уншиж буй постыг нь бүдүүлгээр гэнэт хаагаад 5500 -ийн үнэтэй цэнэглэгч картны реклам үзүүлдэгийн? би ердөө хүсээгүй!!!

  5. Kona Kona

    Kona Kona

    2017/07/06 at 14:42

    Ankhaa Kim Хуяга Ганаа unshaad vzere

  6. Tserendorj Badamhand

    Tserendorj Badamhand

    2017/07/06 at 14:57

    O.Очир

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *