Та нүүрээ хэр ойрхон угаадаг вэ?

0

Ариун цэвэр сахихад ашигладаг арчилгааны бодисууд маш их химийн бодис агуулдаг болохыг та мэддэг үү? Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэгтэй гэх бүхий л төрлийн түүхий эдийг ашигладаг байна.

Гоо сайхны брэндүүд хямд төсөр орцуудыг ихээр ашиглах болжээ, үүнд синтетик гаралтай үнэртүүлэгч, хямдхан химийн бодисууд орно. Эдгээр бодис нь хүний арьсанд сөрөг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Арьсандаа түрхэж байгаа бодисын 60% нь шууд арьсад шингэдэг, ямар нэгэн шүүх явцгүйгээр. Үүнээс гадна нүүрээ байнга угаахгүй байх өөр бусад шалтгаанууд ч байна.

Нүүр угаах бодис нь үндсэн 3 орцоос бүрддэг: лаурилсульфат натри, үнэртүүлэгч, парабен.

  • Лаурилсульфат натри – бодисыг хөөсрүүлж бохир арилгах үүрэгтэй. Хавдар үүсгэгч гэж үздэг.
  • Үнэртүүлэгч – фталат зэрэг химийн хорт бодис агуулдаг. Гормоны системийг эвдэх эрсдэлтэй.
  • Хэрвээ таны нүүр цэвэрлэгчид спирт агуулагдаж байгаа бол арьсны чийгшлийг алдагдуулж хуурайшуулна.

Чийгшил биеийн дотроос гардаг болохоос гаднаас авдаггүй. Чийгшүүлэгч бодис нь бидний бие махбодиос ялгарч байгаа чийгшлийг дэмжих л зорилготой. Нүүр цэвэрлэх бодис хэрэглэснээр арьсаа түлж байгаа хэрэг. Тиймээс арьсыг нөхөхийн тулд чийгшил хэрэгтэй, өөрөөр хэлбэл чийгшүүлэгч тос танд санал болгоно. Энэ бол гинжин урвалаар явагдах хууран мэхлэлт юм.

Нүүрээ өөр хувилбараар цэвэрлэх бүрэн боломжтой:

  • Тосоор цэвэрлэх

Тос бохир цэвэрлэнэ гэж сонсоод гайхаж байж магадгүй. Тос арьсанд гаж нөлөөгүй, таны өдрийн турш түрхээстэй байсан оо энгэсгийг арилгаж чадна. Кокос, жажоб, олив, арганы тос ашиглана – та өөрийн арьсанд тохиромжтойг л сонгоорой.

  • Муу сульфатыг арилгах

Лаурилсульфатын агууламжтай цэвэрлэгээний бодисоос татгалз.

  • Угаахаас өөр аргагүй бол зөвхөн оройдоо угааж байгаарай

Хөлстэй босож ирсэн бол өглөө босоод угаана. Өөр бусад шалтгаанаар өглөө нүүрээ угаах хэрэггүй, шүршүүрт орж байхдаа л багахан ус хүргэнэ.

7
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Boldoo

    2017/11/14 at 17:51

    УРАМШУУЛАЛТ СУДАЛГАА ЗАРЛАГДСАН БАЙНА.СОНИРХООД ҮЗЭЭРЭЙ.
    https://goo.gl/mwdtLw

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *