Дубай хотын тухай 10 сонирхолтой баримт

0

Бид бүгд Дубай хот нь Ойрхи Дорнод дахь бизнес соёлын үйл ажиллагааны төв болсон гэдгийг мэднэ. Энэ хотод одоо аялал жуулчлалын хөгжил урьд өмнө байгаагүйгээр явагдаж байгаа ба Дубай хот дэлхий нийтийн сонирхлыг татах болжээ. Тэгвэл энэ хотын тухай та өөр юуг мэдэх вэ? Дубай хотын томоохон дэвшлүүдийн дунд нуугдсан 10 сонирхолтой баримтыг толилуулж байна. Арабын Нэгдсэн Эмират Улсын энэ алдарт хотын тухай мэдлэгээ дараах баримтуудаар тэлээрэй.

10. Дубайд дэлхий дээрх 4 өргөгч цамхаг бүрийн 1 нь байдаг.

Дэлхийн өргөгч цамхагнуудын 25% нь үл хөдлөх хөрөнгийн бизнес цэцэглэж буй Дубай хотноо байрладаг.Дубай хотын тухай 10 сонирхолтой баримт 1

9. Дубайн хиймэл арал Palm Islands-д 2.5 Empire State Building-ийг хангалттай дүүргэх элс импортлосон.

Empire State Building нь 37 сая куб метр багтаамжтай ба Дубайн Palm Islands хиймэл арлыг бүтээхэд 94 сая куб метр элс шаардагджээ.Дубай хотын тухай 10 сонирхолтой баримт 2

8. Burj Al Arab-ын дотор талд 46,265 Мона Лизагийн зургийг бүрэх хэмжээний алт ашигласан.

Burj Al Arab-ын дотор талд 1790 метр.кв талбайг бүрхсэн, 24 каратын алтан чимэглэл байдаг.Дубай хотын тухай 10 сонирхолтой баримт 3

7. Дубайн цагдаагийн газар нэг хүүхдийн коллежийн төлбөрөөс илүү их мөнгийг машинууддаа зарцуулдаг.

Энэ хотын цагдаагийн газар 500,000 долларын үнэтэй Ferrari FF, 397,000 долларын үнэтэй Lamborghini Aventador тэр ч бүү хэл 1,79 сая долларын үнэтэй нэг Aston Martin One-77 машинтай.Дубай хотын тухай 10 сонирхолтой баримт 4

6. Хүн амынх нь бараг 85% нь гадныхан.

Дубайд саяхан явуулсан судалгаагаар тус хотын хүн амын 10-15% нь л Эмиратууд, харин үлдсэн 85%-ийг бүрдүүлж буй гадаадуудын олонх нь Энэтхэг, Бангладеш, Пакистанчууд юм.Дубай хотын тухай 10 сонирхолтой баримт 5

5. Дубайд тэмээний уралдаанд тэмээг хүүхдээр унуулах хууль бус хүүхдийн хөдөлмөрийг 300 долларын үнэтэй роботууд орлодог болж байна.

Тэмээний уралдаан нь зэгсэн үнэтэй уралдаан. Гэвч энэ уралдаанд хүүхдийг тэмээ унуулахтай холбоотойгоор хууль бус хүүхдийн хөдөлмөр, хүүхдийн наймаа гардаг байсан. Харин одоо хүүхдийн наймааг арилгах зорилгоор 300-1000 долларын үнэтэй роботуудыг ашигладаг болжээ.Дубай хотын тухай 10 сонирхолтой баримт 6

4. Burj Khalifa нь Рамаданы үеэр энэ хотын зарим оршин суугчид мацагаа тайлахын тулд нилээд удаан хүлээх шаардлагатай болгох хэмжээний өндөр.

Burj Khalifa нь 160 давхар орон сууцны хэсэгтэй ба энэхүү барилгын 150 давхарт амьдардаг иргэдийн хувьд нарыг хүлээсээр мацаг тайлах хугацаа нь хүлээгддэг байна.Дубай хотын тухай 10 сонирхолтой баримт 7

3. Хэрвээ Burj Khalifa Германы Фрайбургт байсан бол түүнийг Францын Страсбургаас харж болно.

Францын Страсбург, Германы Фрайбургийн хооронд 86,4 км бөгөөд Burj Khalifa-ыг 95 км-ийн алсаас харж болдог.Дубай хотын тухай 10 сонирхолтой баримт 8

2. 2013 онд Дубайд худалдаалагдсан биет алтны хэмжээ нь 354 заантай тэнцэнэ.

Дубайд 2013 онд 70 тэрбум долларын 2250 тонн алт худалдаалагдсан. Харин Африкын эрэгчин заан 2,268-6,350 кг жинтэй.Дубай хотын тухай 10 сонирхолтой баримт 9

1. Дубай хот дахь хяналттай цаг агаартай хот нь Монако улсаас 2,25 дахин том.

Дубай хот 4,45 км.кв талбай бүхий хяналттай цаг агаартай хот байгуулахаар төлөвлөж байгаа нь 2,02 км.кв газар нутагтай Монако улсаас 2,25 дахин том хэмжээтэй байх аж. Энэхүү хот нь спорт замуудтай байхаас гадна агаар цэвэршүүлэгчтэй байх юм байна.Дубай хотын тухай 10 сонирхолтой баримт 10

4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/21 at 07:01

    Tansag oron ymaa

  2. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/21 at 07:01

    Tansag oron ymaa

  3. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/21 at 07:01

    Tansag oron ymaa

  4. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/21 at 07:01

    Tansag oron ymaa

  5. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/21 at 07:01

    Tansag oron ymaa

  6. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/21 at 07:01

    Tansag oron ymaa

  7. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/21 at 07:01

    Tansag oron ymaa

  8. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/21 at 07:01

    Tansag oron ymaa

  9. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/21 at 07:01

    Tansag oron ymaa

  10. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/21 at 07:01

    Tansag oron ymaa

  11. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/21 at 07:01

    Tansag oron ymaa

  12. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/21 at 07:01

    Tansag oron ymaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *