Нокиагийн анхны Андройд ухаалаг гар утас – Нокиа Икс

1

Нокиагийн анхны Андройд ухаалаг гар утас - Нокиа ИксФинляндын алдарт Нокиа компани энэ онд Нокиа Икс Фэмили /Nokia X family/ нэртэй шинэ ухаалаг гар утасны багцыг бүтээснээ танилцуулсан билээ. Тус компани энэхүү багцынхаа хэсэг болох Нокиа Икс /Nokia X/ ухаалаг гар утсаа энэ сарын 24-ны өдөр олон нийтэд танилцуулсан нь Андройдын салаалсан хувилбарыг дэмждэг бөгөөд Нокиа Икс нь Гүүглийн оронд Нокиа болон Майкрософтоос гаргасан үйлчилгээ, апликейшнуудыг агуулсан гэдгээрээ онцгой болжээ. Барселонд болсон Дэлхийн гар утасны конгресс дээр танилцуулагдсан Нокиа Икс ухаалаг гар утас нь 4 инчийн 480х800 пикселийн мэдрэгч дэлгэц, 3 мегапикселийн камераар тоноглогдсоны дээр 512MB санах ой болон 4GB багтаамжтай ба 1500mAh батерей нь 10 орчим цаг ярианы горимд ажиллах хүчин чадалтай. Энэхүү хувилбараас гадна Нокиа Икс+ /Nokia X+/, Нокиа Икс Эл /Nokia XL/ загварууд нь танилцуулагдсан Икс Фэмилигийн Нокиа Икс хувилбар Зүүн Европ, Ази, Өмнөд Америк болон бусад өсөж буй зах зээлүүдэд нэн даруй худалдаанд гарч байгаа ч АНУ болон Баруун Европын орнууд руу илгээгдэхгүй аж. Үнийн хувьд зэгсэн боломжийн буюу 89 евро, Нокиа Икс+ нь 99 евроны үнэтэй юм.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/02/28 at 22:05

    Android уу? Наадах чинь Windows Mobile үйлдлийн системтэй хөөе… Андройд ч гэх шиг мэдээ нийтэлж байгаа юм бол сайн судалж байж нийтл…

  2. Antagonist

    2014/03/01 at 18:27

    Виндовс үйлдэлийн системтэй юм байна шдэ.
    гэхдээ Nokia Lunai чинь android байсан байхаа миний санахаар.

  3. Зочин

    2014/03/01 at 21:26

    Андройд үйлдлийн системтэй утас гаргасан гээд мэдээгээр гарж байсан. Утасны хувьд үзүүлэлт жаахан тааруу л юм.

  4. Зочин

    2014/03/02 at 17:13

    GAH!@ android suga.
    Windows phone URAGSHAA!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *