Богино хугацаанд 10 насаар залуужих 13 арга

0

Ихэнхдээ бид өөрсдийгөө наснаасаа залуу харагддаг гэж боддог. Бид цаг хугацааг зогсоож чадахгүй боловч дотоод төлөв байдал, гадна төрхөө тэнцвэртэй болгож чадна.

Бид та бүхэндээ өөрийнхөө насыг тольноос бус иргэний үнэмлэх рүүгээ хараад санадаг болохын тулд хийх ёстой дараах 13 зөвлөгөөг хүргэж байна.

Хөмсөг

Нас нэмдэг: Тод зурсан, хурц, нумарсан, зураасан хөмсөг.

Залуу харагдуулдаг: Амьд харагддаг, өтгөн хөмсөг моодонд зүгээр ч орчихоогүй юм. Учир нь үстэй, өтгөн хөмсөг залуу насыг санагдуулдаг.

  • Таны үсний өнгөний дагуу өнгөөр эсвэл хагас тон бараан өнгөөр хөмсгөө буд.
  • Хөмсөгний харандаагаар бус хөмсөгний тениэр хөмсгөө будаж байгаарай. Учир нь хөмсөгний тень ашиглавал зурааснууд зөөлөн, уусалттай болдог.

 

Тосон бүтэцтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд

Нас нэмдэг: Хуурай бүтэцтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд нас ахиж яваа хүний арьсанд тохирдоггүй. Ийм бүтээгдэхүүнүүд нүүрийг маск болгож хувиргахаас гадна үл ялиг мэдэгдэх үрчлээг ч тодруулдаг.

Залуу харагдуулдаг: Тосон хацар өнгөлөгч, тосон тень, тосон гэрэл сүүдэр гэх мэт тосон бүтэцтэй бүтээгдэхүүнүүд сонгож байгаарай.

 

Хөнгөн бүтэцтэй суурь крем

Нас нэмдэг: өтгөн бүтэцтэй суурь кремийг зузаан түрхвэл жижиг жижиг үрчлээнүүд илүү тод харагдаж эхэлдэг.

Залуу харагдуулдаг: Хөнгөн шингэн бүтэцтэй крем нь гэрлийг сарниулж, арьсыг дотроос нь гэрэлтүүлж, царайг илүү залуу, шингэн харагдуулдаг.

 

Хацар өнгөлөгч

Нас нэмдэг: Шанаан дээрээ бараан өнгийн хацар өнгөлөгч түрхэх. Хэт тод шанаа нь цонхигор шохой шиг өнгөтэй, хацар өнгөлөгч түрхээгүй нүүртэй нэн адил хөгшин харагдуулдаг.

Залуу харагдуулдаг: Зөөлөн гэрэлтсэн хацар өнгөлөгч. Ягаан эсвэл тоорын (таны арьсны өнгөнөөс хамааран) өнгөтэй хацар өнгөлөгч сонгоорой. Инээж байгаад хацарны төвгөр хэсэгтээ хацар өнгөлөгчөө түрхээрэй.

 

Хар өнгийн харандааны оронд бор өнгийн харандаа

Нас нэмдэг: Нүдээ эргэн тойрон хүрээлсэн хар контур. Энэ нь нүдийг байгаагаас нь жижиг харагдуулж, нүдний улааныг илүү мэдэгдэхүйц болгодог. Харц илүү ядарсан харагдана гэсэн үг.

Залуу харагдуулдаг: Хар харандааг бор эсвэл бараан хөх өнгийн харандаагаар солиорой. Эдгээр өнгөнүүд нь нүдийг илүү тодруулж, нүдний шарлалт, нүдний болор өнгөө алдах зэрэг нас ахихад илэрдэг шинж тэмдгүүдийг нуудаг.

 

Сормуусаа байж болохуйц урт, өтгөн болгох

Нас нэмдэг: Будаагүй сормуус. Нүүрээ бүрэн будсан мөртлөө сормуусаа будахгүй байх.

Залуу харагдуулдаг: Сормуус дэрвийлгэгч болон өтгөрүүлдэг сормуусны будаг ашигла. Дэрвийсэн урт сормуус таны нүүрнээс 10 насыг арилгаж чадна.

 

Гялгар, өтгөн үс

Нас нэмдэг: Шингэн, өнгөө алдсан, үхээнц үс.

Залуу харагдуулдаг: Хөөс эсвэл муссны тусламжтайгаар үсээ өтгөн, хөвсгөр болго. Төгсгөлд нь бага зэргийн үсний тос түрх. Ингэхдээ бага зэргийн үсний тос алгандаа түрхээд үсний дунд хэсгээс үзүүр хүртэл түрхэнэ. Хамгийн тохиромжтой үсний урт бол эрүүний доороос мөр хүртэлх урт.

 

Нүүрний зарим хэсгүүдийг цайруулах

Нас нэмдэг: Сэвх толбо, нүдний доод талын хөхрөлт болон арьсан дээрх бусад бараан хэсгүүд.

Залуу харагдуулдаг: Зөвхөн нүдний доод талын бараан хүрээг далдлах нь хангалттай биш. Нүдний дотор талын болон гадна талын буланд, хамрын нүхний гадна талд (хамрын угалзны хэсэгт) болон эрүүн дээрээ (арьсны үндсэн өнгөнөөс 1 тон цайвар өнгийн) өө дарагч түрхээрэй.

 

Зовхин дээрээ (давхраан дээр) цайвар тень түрхэх

Нас нэмдэг: Унжуу дээд зовхи ядарсан нүдтэй харагдуулдаг.

Залуу харагдуулдаг: Сормуус ургалтын шугамны ойролцоо цайвар өнгийн тень, зовхины хүнхэр хэсэгт бараан өнгийн тень түрх. Цайвар өнгө давхрааг илүү тодруулж, бараан өнгө унжсан хэсгийг далдалж, нүдийг дээш нь өргөж харагдуулдаг.

 

Уруулыг чийгтэй харагдуулах нөлөөтэй уруулын будаг

Нас нэмдэг: Матте уруулын будгууд уруулын хэмжээг багасгаж, уруулын арьсыг хуурай болгож харагдуулдаг. Мөн ийм уруулын будгууд үрчлээг тодруулж, илүү хөгшин харагдуулдаг.

Залуу харагдуулдаг: 2 дахь зурган дээрхтэй адил уруулын будгууд. Гялалзагч хэсгүүд нь гэрлийг сарниулж, үрчлээг багасгаж харагдуулдаг. Түүнээс гадна ийм гялалздаг уруулын будгууд нь таны уруулыг илүү зузаан харагдуулах болно.

 

Хэтэрхий бараан арьс, цайвар арьсны дундуур тэнцвэртэй байх

Нас нэмдэг: Хэт бараан арьс эсвэл эсрэгээрээ хэт цайвар арьс.

Залуу харагдуулдаг: Зөөлөн алтлаг, тоорын өнгийн суурь крем хэрэглэ. Шар арьсыг дулаан харагдуулдаг. Хэдий чинээ таны арьс дулаан харагдана төдий чинээ таны арьс залуу харагдах болно. Наснаасаа илт залуу харагддаг ази эмэгтэйчүүд энэ аргыг хэрэглэдэг.

 

Цайвар өнгийн үс

Нас нэмдэг: Нас ахисан үед бараан өнгийн үс дэмий л болов уу. Бараан үс нь нас ахихад илэрдэг бүх өөрчлөлтүүдийг тодруулж харагдуулдаг.

Залуу харагдуулдаг: Таны төрөлхийн үсний өнгөнөөс хамаараад өнгөө сонгоорой. Төрөлхийн үсний өнгөнөөс 2 тон цайвар өнгө сонгох нь тохиромжтой байдаг.

 

Гоо жүржийн (грейпфрут) ноот бүхий үнэртэй ус

Чикагод байрлах “Амт, үнэр судлалын хүрээлэн”-гийн захирал, алдартай сэтгэл судлаач, мэдрэлийн эмгэг судлаач, доктор Алан Хирш “ягаан гоо жүржийн нооттой үнэртэй ус эсвэл ийм төрлийн үнэртэй биеийн лосьон хэрэглэдэг эмэгтэйчүүд эргэн тойрныхныхоо нүдэнд бараг 10 насаар залуу харагддаг” гэжээ.

34
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *