Хэллоуины баяраар хүмүүсийн хамгийн их хувирах дуртай дүрүүдийн талаар та бидний мэддэггүй 13 хачирхалтай баримт

0

10-р сар бол сэтгэл хөдөлгөм мөч байдаг, яагаад гэвэл бидэнд инээдтэй хувцас өмсөж, гэр орноо лаа, хулуугаар чимэглэж, аймшгийн кино үзэх боломжийг олгодог билээ. Аймшгийн киноны фенүүд энэ баярыг далимдуулж, хуучны аймаар кинонуудыг үздэг бичигдээгүй хуультай. Гэхдээ бид тэдгээр кинонд гардаг муу залуусын талаар тэгтлээ ихийг мэддэггүй. Тэдгээр кинонд гарч буй эсрэг талын дүр тус бүрд бидний мэдэхгүй олон сонирхолтой зүйлс нуугдаж байдаг аж.

Бид кинонд гардаг эсрэг талын дүрүүдийг нухацтай судалж, тэдний талаарх хүмүүсийн тэр бүр мэддэггүй сонирхолтой зүйлсийг та бүхэнд хүргэхийг зорьлоо – энэ жилийн аймшгийн баярыг илүү чимэх болов уу гэж бодож байна.

1. Joker-ийн анхны сайн найз нь Harley Quinn байгаагүй

Harley Quinn, магадгүй Joker-ийн хамгийн алдартай сайн найз нь байж мэдэх юм, гэхдээ тэр анхных нь биш. Gagsworth A. Gagsworthy буюу Gaggy хэмээх бяцхан алиалагч Joker-ийн үнэнч дагалдагч байсан боловч, шоронд орсноор тэдний зам салдаг. Түүнийг буцаж ирэхэд Harley Quinn орон зайг нь хэдийнээ өөрийн болгочихсон байдаг.

© Joker / Warner Bros. Pictures

 

2. Maleficent бол зүгээр л ууртай, мартагдсан, хөгшин шидтэн

Үлгэр домогт гүнжийг хуруугаараа үхлийн хараалаар хараадаг ууртай чөтгөр, хөгшин шидтэн байдаг. Бусад үлгэр домогт гүнжийн төлөө бурхдын ээжүүд залрахад энэ хөгшин шидтэн мартагддаг. Яагаад гэвэл тэр цамхагт хэтэрхий удаан байсан бөгөөд хүмүүс түүнийг үхсэн гэж боддог. Өөрийг нь тоолгүй орхисонд хорсож, тэр бяцхан гүнжийг хараадаг.

© Maleficent / Walt Disney Studios Motion Pictures

 

3. Wicked Witch ногоон арьстай байгаагүй бөгөөд тэр ганцхан нүдтэй байсан

Оригинал “OZ” номын цувралд, Баруун зүгийн Wicked Witch ногоон арьстай байдаггүйгээс гадна ганцхан нүдтэй гэж гардаг. Кинонд тэр шүүр унадаг бол номонд шүхэр унадаг байна.

© The Wizard of Oz / Metro-Goldwyn-Mayer

 

4. Thanos-ын ээж нь түүнд Dione гэж нэр өгөхийг хүссэн

Thanos-ын ээж Sui-san түүнд Dione гэж нэр өгөхийг хүссэн ч, хэзээ ч түүний хүслээр болоогүй, яагаад гэвэл тэр хүүгээ төрүүлснийхээ дараа галзуурсан. Харин аав нь хүүдээ Thanos гэж нэр өгсөн бөгөөд ээж нь амьсгал хураахын өмнө түүнд ямар нэр өгөх гэж байсан талаараа амжиж хэлдэг.

© Avengers: Infinity War / Marvel Studios

 

5. Wednesday Addams-ийн дундах нэр бол Friday

“The Addams Family” анх “The New Yorker”-т хүүхэлдэйн киноны хувилбараар нээлтээ хийж байсан бөгөөд гэр бүлийн гишүүдийн хэн нь ч тухайн үед нэргүй байжээ. Гахайн сүүлтэй охиныг Wednesdey гэдэг байв. Охины нэрийг “Wednesday’s child is full of woe” гэх хүүхэд асрах газрын дууны үгнээс санаа авч өгч байсан гэнэ. Телевизийн цувралд түүний дундах нэр нь Friday гэж гардаг.

© The Addams Family / Metro-Goldwyn-Mayer

 

6. Чөтгөр Mr. Hyde-ийг эмч Jekyll өөрийн гэмт хэргүүдээ нууж далдлахаар бүтээсэн

Эмч байх нь Henry Jekill-д нийгмийн өмнө үүрэг хариуцлага хүлээхэд хүргэж байсан учир, чөтгөрийн шинж чанар нь түүний сайн нэрийг сэвтүүлж байв. Түүний хуульч найз руугаа бичсэн захидалд, тэр зарим нэг муу зүйлс хийсэн талаараа дурдаж, хэрэв баригдах юм бол нийгэмд эзэлж буй байр сууриа алдахаас айж байгаагаа өгүүлсэн байдаг. Тэр мөн өөрийгөө хувиргаж, өөрийнхөө оронд чөтгөрийг зохион бүтээж, хэргээ тохох талаар захидалд бичсэн байдаг аж.

© Dr. Jekyll and Mr. Hyde / Paramount Pictures

 

7. Chucky-гийн бүтэн нэр нь 3 гэмт хэргийн нэрнээс бүтдэг

Chucky-гийн бүтэн нэр Charles Lee Ray, энэ нэр бодит амьдрал дээрх 3 гэмт хэргийн нэрнээс бүтдэг. F. Kennedy-ийг хөнөөсөн Charles Manson-ийн Charles, Lee Harvey Oswald-ийн Lee болон Martin Luther King Jr.-ийг хөнөөсөн James Earl Ray-ийн Ray юм.

© Child’s Play / MGM/UA Communications Co.

 

8. Magneto, Rogue-той үерхдэг байсан

“X-Men” кинонд энэ үерхлийн тухай гардаггүй. Гэсэн хэдий ч комикт, Magneto болон Rogue нар тааварлашгүй байдлаар бие биедээ хайртай болж байгаа тухай хэсэг гардаг.

© X-Men 3: The Last Stand / Marvel Entertainment

 

9. Ghostface болон “Powerpuff Girls” хүүхэлдэйн киноны Mojo Jojo-д нэг хүн дуу оруулсан

“Scream” цувралын Ghostface-д магадгүй олон өөр хүмүүс тоглосон байх, гэнэтийн цувралын туршид Roger Jackson дуу оруулсан байдаг. Jackson мөн “The Powerpuff Girl” хүүхэлдэйн киноны эсрэг талын дүр болох ногоон царайтай сармагчин Mojo Jojo-д дуу оруулж байжээ.

© Scream 4 / Dimension Films © The Powerpuff Girls / Cartoon Network

 

10. Cruella de Vil, нөхөртэй бас мууртай

Оригинал романд Cruella de Vil, үслэг найзаа зарахаар бэлдэж буй хэн нэгэнтэй гэр бүл болдог. Диснейн бүтээлд гардаг шиг биш бөгөөд тэр нөхөртөө маш их эрхэлдэг өв залгамжлагч юм. Түүнд мөн үзэн яддаг Перс муужгай байдаг боловч, тэр үнэ цэнийг нь бодож муужгайг байлгасаар байдаг аж.

© 101 Dalmatians / Buena Vista Pictures Distribution

 

11. Sweeney Todd-ийн өөр нэгэн нэр бол эрчүүдийн хувцасны бренд болох Benjamin Barker

Эх зохиолд Sweeney Todd, энгийн тосгонд амьдардаг эгэл жирийн нэгэн эр байв. Гэхдээ чөтгөр үсчин түүний үйлчлүүлэгч нарыг хөнөөдөг. Тухайн хэсэгт түүний жинхэнэ нэр нь Benjamin Barker байсан бөгөөд тэр цуврал алуурчин болох үедээ нэрээ сольдог. Өнөөдөр Benjamin Barker гэх нэртэй эрчүүдийн хувцасны бренд үйл ажиллагаагаа явуулдаг байна.

© Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street / Warner Bros. Pictures

 

12. Морь унасан толгойгүй хүн пранк байж магадгүй

Washington Irving-ийн номоос сэдэвлэсэн “The Legend of Sleepy Hollow” кинонд, тэр өөр нэгэн эрийг айлгахаар хичээдэг. Ichabod Crane, Katrina-тай гэрлэхийн тулд Brom Bones-той тэмцэлддэг бөгөөд нэг өдөр Ichabod морь унасан толгойгүй хүнд хөөгддөг. Гэхдээ нотлох баримт зөвхөн хэмхэрсэн хулуу болон эвдэрсэн эмээлийг харуулдаг. Brom морь унахдаа гарамгай нэгэн байсан бөгөөд тэр Ichabod-ийг хөөж, айлгах санаа өвөртөлж байсан байж мэдэх юм.

© Sleepy Hollow / Paramount Pictures

 

13. Darth Vader өмсгөлөө сүйтгэхгүйн тулд аянга цахилгааны хүчээ хэрэглэхээс татгалздаг

Хэдийгээр Darth Vader хэрхэн аянга цахилгааны хүчийг хэрэглэхийг мэддэг боловч, тэр үүнийг ховорхон хэрэглэдэг, яагаад гэвэл энэ бол түүний хамгаалалтан дахь амь насыг тэтгэж байдаг систем юм.

© Return of the Jedi / 20th Century Fox

Эсрэг талын дүрүүдийн тухай өгүүлэх аль баримт нь танд тухайн киног дахин үзмээр санагдуулсан бэ, эсвэл номыг нь унших сэдлийг өгсөн бэ? Эдгээр аймаар дүрүүдийн талаар танд өөр мэдэх зүйлс бий юу?

15
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *