Сайхан сэтгэлтэй 9 настай Орос хүү өөрийнхөө зурсан зургийг зарж, олсон мөнгөөрөө орон гэргүй амьтдад хоол хүнс авч өгдөг байна

2

Бүх баатрууд нөмрөг зүүдэггүй бөгөөд хийсэн сайн үйл нь тэдний өмнөөс ярьдаг. Энэ түүх балчир насны хүүхэд ч гэсэн дэлхийг сайн тал руу нь өөрчлөх бүрэн боломжтойг харуулсан байна. Хүүхдүүд насан хүрэгчдийн шийдэж чадахгүй байгаа асуудлыг хамгийн гайхамшигтай аргаар шийддэг.

Хэрхэн уран зурагт дурлаж, бас орон гэргүй амьтдад туслах сайхан сэтгэлийг хослуулж болох вэ? Сайхан сэтгэлтэй 9 настай Орос хүү болох Павел Абрамов энэ асуултын хариулт юм. Залуухан уран бүтээлч хүү Нижны Новгород дахь Арзамас гэх газар амьдардаг бөгөөд тоглоом эсвэл шинэ гар утас худалдаж авахын тулд амьтдын гайхалтай хөрөг зураг зурдаггүй. Тэр нүд унагам хөрөг зургуудаа зарж, орон гэргүй амьтдад зориулан хоол хүнс болон бусад хэрэгтэй зүйлсийг нь авч өгдөг байна. Хүсвэл хүн бүр бусдад өөрийн чадах чинээгээрээ тус хүргэж болно.

What can a little volunteer do / vk.com

Павел болон түүний ээж Екатерина Болшакова “Сайхан сэтгэлт зургийн бэх” төслийг жилийн өмнө эхлүүлж байжээ. Энэ санааг анх Павел 4 хөлтэй бяцхан найзаа алдсанаас хойш, гудамжинд тааралдах орон гэргүй амьтдыг тоолгүй өнгөрч чадахгүй байснаас нь улбаалж бий болсон байна. Тэр өөрийн хамгийн сайн найз Барсикынхаа гэгээн дурсгалд зориулж, энэхүү сайн үйлийг эхлүүлэхийг хүссэн бөгөөд тэр чадсан. Гэхдээ хамгийн бүтээлч болон өглөгч байдлаар хүслээ биелүүлж яваа гэхэд болно.

What can a little volunteer do / vk.com

 

What can a little volunteer do / vk.com

 

What can a little volunteer do / vk.com

Гэхдээ үүгээр тэдний амьтдад хэрэгтэй зүйлийг нь өгөх сайн дурын туслалцаа үзүүлэх аялал дуусгавар болсонгүй. Ээж хүү хоёр Оросын сошиал медиа вебсайт болох VK-д “Өчүүхэн ч болов сайн дурын туслалцаа үзүүлэх ямар утга учиртай вэ?” гэсэн нэртэй групп нээжээ. Ингэснээр бяцхан хүүгийн сайн үйлсийг дэмжиж, өөр олон хүмүүс энэ үйлсэд нэгдэнэ гэж үзсэн байна. Залуу уран бүтээлчид тусламжийн гараа сунгах хувь хүн болон байгууллага байсангүй. Түүнд менежер болон хамтрагчид ч байхгүй. Гэхдээ хүүгийн зүрх сэтгэл агуу бөгөөд тэр үгүйсгэхийн аргагүй авьяастай нэгэн юм.

What can a little volunteer do / vk.com

 

What can a little volunteer do / vk.com

Павел сайн үйлсэд нь нэгдэж, будаа, мах, болон бусад хэрэгтэй зүйлсийг өгсөн хүмүүсийн тэжээвэр амьтдыг оронд нь зурж өгдөг аж. Тэр зурсан амьтан бүрийнхээ нэрийг мэддэгээс гадна зургаа дуусгасан ч гэсэн тэдгээр амьтадтай байнга очиж уулздаг гэнэ. Тэр тусламжийн гараа сунгасан хүмүүсийн тэжээвэр амьтдыг голчлон зурдаг бөгөөд түүнд хүмүүсийн тэжээвэр амьтантайгаа анх хэрхэн уулзаж байсан түүхийг сонсох сонирхолттой санагддаг байна. Павел хүйтэн гудамжинд орон гэргүй явж байсан олон амьтдад сэтгэл уярмаар тусламжийн гараа сунгасан бөгөөд тэр үүнийг өөрийнхөө хийх ёстой зүйл гэж боддог аж.

What can a little volunteer do / vk.com

 

What can a little volunteer do / vk.com

Энэ зоригтой, нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарласан бяцхан хүү Арзамаст хэдийнээ алдартай болсон байна. Оросын өнцөг булан бүр дэх амьтанд хайртай хүмүүс, тэр ч бүү хэл хилийн чанад дахь гадаадын иргэд түүгээр тэжээвэр амьтныхаа хөрөг зургийг сайн үйлсэнд нэгдэнгээ зуруулахыг хүсэх болсон гэнэ. Павелын сайхан сэтгэлийн бэхээр зурсан уран зургууд Испани, Герман болон өөр олон улс орнуудад эздийнхээ гарт очжээ.

What can a little volunteer do / vk.com

 

What can a little volunteer do / vk.com

 

What can a little volunteer do / vk.com

Павел бол Арзамас дахь орон гэргүй амьтдад чиглэсэн сайн үйлс хийдэг хамгийн залуу сайн дурын ажилтан бөгөөд тэр одоогоор 100 гаруй нохойг орон гэртэй болгосон байна. Зураг зурсныхаа хариуд тэр хоол, гэрийн эд хогшил, хангамж, гоёл чимэглэл гэх мэт орон гэргүй амьтдад хамгийн хэрэгтэй, шаардлагатай гэсэн зүйлсийг авдаг аж.

Чак хэмээх тэжээвэр амьтны хөрөг зургийг зурсныхаа хариуд тэр 5 кг гурвалжин будаа, 10 ширхэг лаазалсан нохойн хоол болон арьсны эм авчээ.

What can a little volunteer do / vk.com

Сэтгэл татам Ксьюшагийн хөргийг зурж өгч хариуд нь 6 кг гурвалжин будаа, лаазалсан нохойн хоол, шархны боолт болон эм зэргийг авсан байна.

What can a little volunteer do / vk.com

Харин Тимофейн хөрөг зургийн хариуд багц эмнүүд болон нохойн гинж авчээ.

What can a little volunteer do / vk.com

Жессигийн хөрөг зургийг зурсных нь хариуд эзэн нь хүүд 7 кг гэдэс дотор болон 3 кг гурвалжин будаа өгсөн байна.

What can a little volunteer do / vk.com

Харин энэ өхөөрдөм Хамстринг үүлдрийн нохойн хөрөг зургийг зурж өгөөд хариуд нь 4 кг нохойн лаазалсан хоол, 2.5 кг хуурай хоол, гинж болон тоглоом авчээ.

What can a little volunteer do / vk.com

Хөөрхөн Оникс нохойн хөрөг зургийн хариуд, 3 кг нохойн лаазалсан хоол, 2.5 кг овьёос, 4 кг сувдан арвай, бусад хангамжийг авсан байна.

What can a little volunteer do / vk.com

Эдгээр охидын хөргийг зурж өгсөнд баярласан эзэн нь хүүд 15 кг үхрийн мах өгчээ.

What can a little volunteer do / vk.com

Мөн 15 кг үхрийн махыг орон гэргүй амьтдад зориулан авсан байна.

What can a little volunteer do / vk.com

Рекс, Тузик, Кекс болон Лусиа нарын хөрөг зургийн хариуд нохойн 5 ширхэг лаазалсан үхрийн мах, 1 литр сүү, 3 кг цоохор майлз, пакеттай хуурай хоол болон 5 кг мах авчээ.

What can a little volunteer do / vk.com

Хөөрхөн Басигийн хөрөг зургийн хариуд 10 кг гурвалжин будаа болон 10 кг сувдан арвай авсан байна.

What can a little volunteer do / vk.com

Тэгвэл 10 кг үхрийн ясыг хайр татам Сониагийн зургийг зурж өгөөд авсан аж.

What can a little volunteer do / vk.com

Ноён Пузан гэх нэртэй нохойн хөрөг зургийн хариуд 15 кг үхрийн яс болон мах авсан байна.

What can a little volunteer do / vk.com

“Манай гэр бүл түүний гайхалтай төслөөр үнэхээр их бахархдаг. Түүний өдрүүд минутаар төлөвлөгдөж өнгөрдөг, тэр бүх зүйлийг хийхийг хүсдэг, түүнд хангалттай хугацаа харин олддоггүй.” хэмээн хүүгийн ээж Екатерина хэлсэн юм. Павел архитектур болон барилгачин болж, ирээдүйд олон олон орон гэргүй амьтдад зориулсан хоргодох байр барихыг хүсдэг. Харин одоо – тэр чадах чинээгээрээ олон хөрөг зураг зурж, орон гэргүй амьтдад туслахыг хичээж байна.

18
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tseden Lhagvasuren

    Tseden Lhagvasuren

    2019/10/26 at 18:40

    Ямар сайхан юм бэ сайн сайхан бухнийг хусэн ереежбайна

  2. Nominjin

    2019/10/27 at 23:16

    Hudlaa hudlaa show

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *