Нэгэн фотошопчин залуу алдартай уран бүтээлчдийн нүүр, бие дээрх шивээснүүдийг арилгаж, хэрэв тэд шивээсгүй байсан бол ямар харагдах байсныг нь сонирхуулжээ

0

Олон хүн өөрийгөө шивээсээр гоёдог, зарим нэг нь бүр үүгээр “өвчилж” өөрийнхөө бүх биеийг шивээсээр бүрэх нь ч бий. Өөрийн гоёлгүй болбол ямар харагдахыг фотошопчин Митчелл Уиггс бидэнд сонирхуулж байна. Митчелл тусгай программын тусламжтайгаар алдартнуудын нүүр, бие дээр байгаа шивээснүүдийг арилгах ажээ. Иймэрхүү өөрчлөлтөд алдартай реп дуучид, мөн Кардашьяны гэр бүлийн гишүүд ч оржээ.

Блогер залуу Митчелл Уиггс алдартнуудыг өөр дүр төрхтэй болгодог нэгэн

mitchellwiggs

 

Митчелл саяхан бөмбөрчин Трэвис Баркерийн гадаад төрхийг өөрчлөхөөр шийджээ

travisbarker

Трэвис – Blink-182 хамтлаг болон өөр бусад хамтлагуудад бөмбөрчин хийдэг. Rolling Stone сэтгүүлээс гаргасан цагийг эзэлсэн дэлхийн шилдэг 100 бөмбөрчдийн жагсаалтад багтдаг ажээ.

Баркер анхныхаа шивээсийг 15 настай байхдаа хийлгүүлсэн, харин одоо түүний биеийн 70 хувь нь шивээсээр дүүрчээ.

 

Трэвисийн шивээсийг ч гэсэн Митчелл арилгахаар зоригложээ, шивээсгүйгээр тэр ингэж харагдаж байна

MITCHELL WIGGS

Митчелл фотошоп дээр ажиллахдаа Трэвисийн шивээсийг бүхэлд нь арилгаад зогсохгүй бас үс нэмжээ. Үсийг нь жүжигчин Жейк Жилленхолын гэрэл зургаас түр зээлсэн гэж байгаа. Митчеллийн ачаар рок од Трэвис жирийн нэгэн залуу болон хувирчээ.

 

Хүмүүс алдартай бөмбөрчнийг эхлээд таниагүй гэдгээ сэтгэгдлээр хуваалцжээ.

  • Шивээсгүй болохоор нэг л уйтгартай, дунд хэргэм насны хүн шиг харагдаж байна…
  • Тийм ээ, чамайг танихааргүй харагдаж байна.

 

Трэвисээс гадна Митчелл бусад алдартнуудыг ч бас өөрчилсөн

MITCHELL WIGGS

Рэп дуучин Post Malone мөн ийм өөрчлөлтөд оржээ. Митчелл түүний шивээсийг арилгаад үснийх нь засалтыг өөрчилсөн байх юм.

 

Харин энэ бол нүүрэндээ шивээсгүй рэп дуучин Lil Peep

MITCHELL WIGGS

 

Рэп дуучин 6IX9INE шивээсгүй бөгөөд хурц өнгийн үсгүйгээр

MITCHELL WIGGS

 

Мөн загвар өмсөгч Кайли Женнер ямар байж болохыг ч харуулж. Гоо сайхны мэс засал зэрэг өөр бусад арчилгаагүйгээр тэр ийм л харагдах байж дээ

MITCHELL WIGGS

Зүүн гар талынх – яг одоо бодит байгаа загвар өмсөгч, харин баруун тал – Митчеллийн төсөөлөл.

Харин эндээс та алдартнууд мэс засалгүйгээр яаж хөгшрөх байсныг олж үзээрэй.

18
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *