
Сөдөн хүрэм – дулаахан, эвтэйхэн бас хэрэглээ ихтэй хувцас. Сөдөн хувцсыг өмсөхөөсөө өмнө сэргээж угаах ёстой. Хими цэвэрлэгээ бас тийм ч хямд биш, тиймээс мөнгөө хэмнэхийн тулд гэртээ цэвэрлэж болно.
Гэхдээ сөдөн хүрмийг угаалгын машинд хийхээс өмнө хэд хэдэн дүрмийг мэдэж байх ёстой ажээ.
Сөдөн хүрмийг угаалгын машинд яаж угаах вэ?
Угаахаасаа өмнө цахилгааныг нь цахилгаандах эсвэл товчийг нь товчилно. Үсийг нь салгаж аваарай. Хүрмээ дотогш нь эргүүлнэ.
Сөдөн хүрмийг өөр бусад хувцастай хамт биш дангаар нь угаана.
Эмзэг хувцсанд зориулсан шингэн угаалгын бодис хэрэглэнэ шүү. Ямар ч нунтаг байж болохгүй.
Маш бага горимыг сонгоно. Усны хувьд бага хэмийг сонгоорой. 30 хэмийн ус хамгийн тохиромжтой. Хамгийн багадаа 3-4 удаа зайлна.
Сөдөн хүрмийг угаасны дараа сөдийг бөөгнүүлж болохгүй. Үүний тулд угаалгын машинд 3-4 ширхэг теннисийн бөмбөг хамт хийгээрэй. Гэхдээ бөмбөгөө бас цэвэрлэсэн байх ёстойг анхаар.
Сөдөн хүрмийг цэвэр агаарт хатаана. Ямар ч тохиолдолд халуун гал эсвэл халаагчны дэргэд хатааж болохгүй.
Сөдөн хүрэм нэг өдөрт хатахгүй. Үе үе эргүүлж сэгсэрч сөдийг нь тараахаа мартаж болохгүй.
Хэрвээ та эдгээр энгийн дүрмүүдийг баримталж чадвал таны сөдөн хүрэм шинэ юм шиг л сэргэнэ.








Ч. Бат-Өлзий
2018/10/06 at 15:10
Г. Цээгий
Telmen Tegshee
2018/10/06 at 15:30
TB Chubul
Nara Nara
2018/10/06 at 15:45
Xataagchind bas bombogtoigoo xiij barag 2oos 3tsag xataadag shuu
Baduuhai Munkhbaatar
2018/10/06 at 16:20
Gangaa Ariunbold
Бадам Сандаг
2018/10/06 at 22:00
Otgontuya Oogii
2018/10/07 at 12:13
Ymar vok hereglevel zgr bdiin bol
Munkhtuya Rentsendorj
2018/10/07 at 12:25
Гар угаалганд хийгээд, гарч ирэхээр нь зодож зодож хэцэн дээр тохох биш хавтгай гадаргуу дээр тэнийлгээд хатаачих юм биш үү :) Ер нь бол зодуураар шийдээд болоод л бх шиг харагддийшд, чанх дэргэд минь :)
Sukhbaatar Demberel
Amgalan Dulmaa
2018/10/11 at 07:46
Mdm Jivjeehei.Oyunaa Amgalan