
Британий тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Астон Мартин /Aston Martin/ брэндийн 100 жилийн ой энэ жил тохиож байгаа ба 100 жилийнхээ ойд зориулсан тусгай загвар болох СС100 Speedster концепци машинаа танилцуулсныг та бүхэнд гэрэл зураг хэлбэрээр толилуулж байна. 6 литрийн багтаамжтай, V12 хийн хөдөлгүүрээр тоноглогдсон уг загварын тестийг Германы Нюрбург хотын Нюрбургринг мото спортын цогцолборт Астон Мартины удирдлага Ульрих Без Английн уралдааны жолооч асан Стирлинг Моссын хамт хийжээ. Хоёр хүний багтаамжтай СС100 машины их биед карбон фибер материал ашигласан бөгөөд компаний удирлага Ульрих Безийн хэлснээр 100 жилийн настай тус компаний бүхий л шилдэг чанаруудыг хадгалсан гэнэ. Хоёр хувь бүтээгдэх уг машины үнэ одоогоор тодорхойгүй байгаа аж.























1

0

0

0

0

0

0

0
