Холливудад хөл, гарынхаа мөрийг хоёр дахь удаагаа үлдээсэн анхны жүжигчин

0

Холливудад хөл, гарынхаа мөрийг хоёр дахь удаагаа үлдээсэн анхны жүжигчинГонконгийн жүжигчин Жеки Чан өнгөрөгч пүрэв гариг буюу 2013 оны 6-р сарын 6-ны өдөр Холливудын Хятадын театрт цементэн дээр хөл, гарынхаа мөрийг хоёр дахь удаагаа үлдээсэн анхны хүн боллоо. Карьерынхаа 40 гаруй жилийн хугацаанд 150 орчим кинонд дүр бүтээсэн тэрээр Кларк Гейбл, Мерилэн Монро нарын дэлгэцийн алдартнуудын хөл гарын мөр бүхий цуглуулганд1997 онд гарынхаа мөрийг үлдээж байжээ. Цаг хугацаа өнгөрч, уг театрын удирдлагууд өөрчлөгдөж байх зуурт нэрт жүжигчний гарын хэв бүхий хавтан алга болсон байна. Иймийн учир хоёр дахь удаагаа гар хөлийнхөө хэвийг тус театрт үлдээх болсон Жеки Чан Rush Hour киноны хамтрагч Крис Такер, The Karate Kid киноны хамтрагч Жейден Смит нартай хамт уг үйл ажиллагаанд оролцжээ. 59 настай жүжигчин эрхэм энэ театрын цементэн дээр өөрийн гарын хэвийг үлдээхийг үргэлж хүсдэг байснаа цугларсан олонд хэлж байсны зэрэгцээ “Би Хятадын театрт анх удаагаа ирж, улаан хивсэн дээр алхаж байхдаа тэнд олон алдартнууд ярилцлага өгч байгааг харж байлаа. Харин тэр үед надад хийх зүйл байгаагүй болохоор орчныг хараад л зогсож байсан. Олон жилийн хугацаанд би мөрөөдсөөр ирсэн бөгөөд аажим аажмаар энэ бүхэнд хүрсэн.” хэмээсэн байна. 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *