Өдөр бүрийн амьдралдаа санаж явахад илүүдэхгүй мэргэн үгс

2

Хүний амьдралд хүнд хэцүү, аз жаргалтай үе ээлжлэн тохиолдоно. Хамгийн чухал нь – аливаа нөхцөл байдал, тохиолдлоос бид сургамж авах ёстой. Ирээдүйд дахин тийм таагүй байдалд орохгүйн тул эсвэл эсрэгээрээ дахин аз жаргалыг мэдрэхийн тулд бид сургамж авсаар л явна.

Амьдралын төрөл бүрийн нөхцөл байдалд тус болох сургамж үгнүүдээс  бид хүргэж байна.

  • Таниас гурван зүйлийг олж харж байгаа хүмүүсийг үнэлж яваарай: инээмсэглэлийн ард нуугдаж байгаа уйтгар гуниг, сэтгэл шаналалын цаана нуугдах хайр, бас Таны дуугаа хураасны шалтгаан.
  • Та өөрт нь таалагддаггүй хүмүүсийг тоохгүй байж сураарай. Та таалагддаггүй хүмүүс ердөө хоёр л төрөл: нэг бол тэд тэнэг эсвэл атаархагчид. Тэнэгүүдэд та жилийн дараа таалагдаж эхэлнэ харин атаархагчид атаа жөтөөндөө улам л боогдоно.
  • Амьдралын хором бүрийг өндрөөр үнэл, хайрлаж байвал хайрла, уйдаж байвал – хэл, үзэн ядаж байвал март, үзэн ядалтанд цагаа бүү үр, амьдралын цаг хугацаа маш богинохон шүү дээ…
  • Миний амьдрал – миний галт тэрэг. Сайхан явж байхад би өөрөө удирдаж жолоодоод байгаа юм шиг санагддаг. Амьдралын муухан үед би өөрөө зорчигч болсон юм шиг. Заримдаа бүр галт тэрэгний зам болох нь ч бий.

  • Цуг яваа хүнтэй зам нийлэх болов уу үгүй болов уу гэж эргэцүүлэн бодож явах хооронд нөгөө хүнд ч гэсэн тийм бодол төрж байгаа шүү
  • Хүчтэй хүмүүс нүд рүү харж байгаад үнэнийг хэлдэг. Сул дорой хүмүүс бохир амаа нурууны ард гарч байгаад нээнэ. Худлаа хэлээд байхад амьдрах хүсэл алга болчихдог …
  • Амьдрал бүх л талаас хүчтэй цохиод байхад… Зүрх юугаа ч мэдрэхээ больж бүх зүйл хамаагүй санагдана… Тэвч, итгэ, энэ бүгд өнгөрнө.
  • Таныг алдахаас айгаагүй хүмүүсийг алдчихлаа гэж санаагаар бүү уна.
  • Баялаг гэж юу вэ? Баялаг – эхийн эрүүл мэнд, эцгийн хүндэтгэл, найз нөхдийн итгэл, хайртай хүнээ хайрлах сэтгэл юм.
  • Хувь тавилан – тохиолдлын асуудал бус харин сонголтын асуудал. Хүлээх хэрэггүй, харин бий болгох хэрэгтэй.
  • Хэрвээ ухаантай санаа төрөөд хаана бичиж авахаа хайгаад байгаа бол – энэ бол хоосон үг, харин хэрхэн биелүүлэхээ бодож байгаа бол – энэ чинь л харин ухаантай санаа болно.
  • Хэзээ ч битгий сонсож бай, өөрийн үзэл бодол, өөрийн толгой, өөрийн бодол бас санаа, амьдралын төлөвлөгөөтэй бай. Хэн нэгний араас бүү хөөцөлд. Өөрийнхөө замаар л яв, ар хударгаар чинь юу гэж ярьж байгаа нь хамаагүй. Түүнд зовох шаардлага байхгүй. Хайрла. Бүтээ. Мөрөөд тэгээд байнга инээмсэглэж бай.

  • Өөрийнхөө бүсгүйд далавч бэлэглэсэн эр хүн – хэзээ ч эвэртэн байхгүй.
  • Юунаас ч айх хэрэггүй. Алдсан ч хамаагүй турш, оролд. Энэ бол амьдрал.
  • Сэтгэлээ нээхээс өмнө цоорхой “сав” мөн эсэхийг бодоорой.
  • Хүү төрүүлсэн хүн заавал байшин барьж, мод тарьж байж л эр хүн болно гэж ойлгож болохгүй. Зарим нэг тохиолдолд эмэгтэй хүн ч байдаг юм.
  • Бүх тэнэг зүйлийг хийж дууссаны дараа л ухаалаг бодол орж ирдэг юм.
  • 18-тайдаа ханхүү гэж бодож явсан хүнтэйгээ 25 жилийн дараа учраад нэгийг ойлгоно… Тэр ямар азаар морьтойгоо ХАЖУУГААР давхиад өнгөрөөв дээ.
  • Халуун дулаан үг хайрлахаас битгий ай, бас сайн сайхан үйлс хийхээс ч гэсэн. Галд хэдий хэр их мод хийнэ төдий чинээ халуун дулаан ирнэ.
  • Хувь тавилан хэрхэн эргэхийг хэн ч мэдэхгүй. Эрх чөлөөтэй амьдар, өөрчлөлтөөс бүү ай. Бурхан ямар нэгэн зүйл авсан бол эргүүлээд өгч байгаа зүйлийг нь алдчихалгүй заавал аваарай.
  • Таны хүнд хэцүү аашийг үл харгалзан насан туршдаа хайрлаж чадах тийм хүмүүс байгаа… Тэднийгээ хайрлаарай.
  • Эмэгтэй хүн ямар ч хүчтэй бай хамаагүй тэд өөрөөсөө илүү хүчтэй эр хүнийг хүсэж явдаг… Өөрийнхөө эрх чөлөөг хязгаарлуулах гэж бус харин зарим нэг зүйл дээр өөрийгөө сул дорой байлгах эрх олгуулах гэж.
12
ГоёГоё
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *