Samsung Galaxy S10 утасны урьдчилсан захиалга эхэллээ

2

Samsung Electronics компани Galaxy S загварын анхны утсыг танилцуулсны 10 жилийн ой дээрээ Galaxy S10e, Galaxy S10, Galaxy S10+ шинэ загваруудаа зах зээлд танилцууллаа. Шинэ загварын утасны албан ёсны дэлхийн нээлт АНУ-ын Сан-Франциско хотод 2019 оны 02-р сарын 21-ний өдөр манай цагаар 03:00 цагт болж өндөрлөсөн билээ. Шинэ үеийн ухаалаг утас ямар байхыг манлайлан тодорхойлж, инженерийн ур ухааныг шингээн, хэрэглэгчдийн хүлээлтийг давуулсан, дэвшилтэт технологийг өөртөө шингээсэн, дэгжин бөгөөд хүчирхэг Galaxy S10 Монголын хэрэглэгчдэд ирэхэд бэлэн боллоо.

Уг утас нь манай улсад төдийгүй дэлхий даяар нэгэн зэрэг 3-р сарын 8-наас эхлэн худалдаалагдаж эхлэх бөгөөд “Самсунгийн Монгол дахь төлөөлөгчийн газар” 2-р сарын 22-ноос 3-р сарын 7-ны хооронд урьдчилсан захиалга хийгдэх тухай албан ёсны хуудсаараа мэдээлээд байна. Монголын хэрэглэгчдэд бэлэг болгон Самсунгийн зүгээс албан ёсны дистрибьютерүүд болох Mobicom, Unitel, Technozone, Next Electronics-с урьдчилсан захиалга хийсэн хүн бүрт 750,000₮-н үнэ бүхий Gear S3 Frontier ухаалаг цаг бэлгэнд өгч байгаа аж.

Ингээд  Samsung Galaxy-ийн шинэхэн загвар S10 ямар ямар давуу талуудыг агуулж байгааг та бүхэндээ хүргэе.

  • Дэгжин дизайн энэ бол S загварын шинэ бүтээл.

Galaxy S10 нь гар утасны загварын шинэ стандартыг тогтоож чаджээ. Түүний дуу алдам Infinity–O хязгааргүй дэлгэц нь шинэ үеийн утасны загварыг тодорхойлж байна. S10 загвар нь солонгон цагаан, солонгон хар, солонгон ногоон гэсэн өнгөний сонголттой. Гадна орчны гэрэлтүүлгээс хамааран өнгө нь хувирдаг өвөрмөц гадаргуутай тул солонгон гэсэн тодотголтой. Гаднах гадаргуйн өнгө солигдох болгонд шинэ утас барьж буй мэт харагдана. Шөнийн гэрэлд дасан зохицох чадвар, бат бөх корпус, чамин хийц, гарт эвтэйхэн байдал нь түүнийг урлагийн бүтээл мэт болгожээ. Та Galaxy S10-тай ямагт сэтгэл хангалуун бардам алхах болно.

  • Кино театрын дэлгэцийг таны гарт авчирах Синематик дэлгэц

Илүү олон өнгөний ялгарал, тод нягтаршилтай дүрсний илэрхийлэл болсон HDR 10+ Dynamic AMOLED дэлгэцтэй тул өнгө, сүүдэр нь хоорондоо зохицон ажиллаж амьд дүрсийг бүтээнэ. Энэхүү шинэ дэлгэц нь гэрлээ илүү нэмэх чадалтай болсон тул үзэж буй контентын цэвэр тод дүрсийг бүрэн хангахаас гадна дэлгэцийн цэнхэр туяаг бууруулж дүрсний өнгийг дулаан болгон хувиргаж таны нүдийг амрааж өгнө.

  • Дэлгэц дээрх хурууны хээ мэдрэгч систем. Таны утсыг та л нээх боломжтой.

Galaxy S10 өмнө нь аль ч утсанд байгаагүй хамгаалалт сайтай боллоо.  Ультрасоник технологид тулгуурласан дэлгэц дээрх хурууны хээ уншигч нь маш нарийн мэдрэмжтэй, хамгаалалт сайтай түгжээ тайлагч систем тул хэн ч түүнийг хуурч чадахгүй. Тус систем нь хэт авианы долгион ашиглаж цорын ганц таны хурууны хээг уншиж сурдаг бөгөөд хуурай, хүйтэн орчинд ч сайн ажилладаг. Иймд Таны утсанд зөвхөн Та л нэвтэрч чадах тул санаа амар хувийн мэдээллээ бүрэн хамгаалсан гэж  итгэж болно.

(Galaxy S10, S10+ загварт суурилуулав)
  • Та Мэргэжлийн зурагчин биш байж болно. Гэхдээ таны дарсан зураг мэргэжлийн байх болно.

Mэргэжлийн түвшний камер нь линзний өргөн сонголт, хөдөлгөөнт дүрсийг буулгагч мэргэжлийн камер болон ухаалаг фото туслах үйлдлүүдтэй тул нүдээр харж буй дүрслэлийг тань яг бодитоор буулгах болно. DSLR камерт байдаг өргөн өнцгийн дурантай болсон тул орчныг 123 градусаар өргөн харуулж, дарна. Мэргэжлийн тоног төхөөрөмж, тусгай сургалтгүй ч мэргэжлийн зураг аваарай.

  • Таны дарсан хором мөч бүхнийг тань үнэ цэнэтэй бүтээл болгон хувиргах хөдөлгөөнт дүрсний камер.

Илүү ухаалаг. Илүү тогтвортой. Хөдөлгөөнт дүрсийг тогтворжуулагч технологи, өргөн өнцгийн линзтэй Galaxy S10 нь таны авсан хөдөлгөөнт видео бичлэгийн чичиргээг бууруулж, бүрсгэр бус тод дүрсийг дэлгэцэнд буулгана.

  • Таны утас бусдыг цэнэглэгч цөм боллоо. Энэ бол Wireless Powershare.

Galaxy S10 гар утасны ухаалаг зай хураагуурын систем нь эрчим хүчийг дээд зэргийн үр ашигтай зарцуулж, хэмнэдэг ба цэнэгээ хуваалцах дамжуулагчаар тоноглогдлоо. Ингэхдээ та ямар ч холбогч ашиглахгүй ба хүрэх төдийд цэнэглэж эхэлнэ. WPC Qi утасгүй цэнэглэх технологийг дэмждэг ухаалаг утаснууд болон Самсунгийн ухаалаг цаг, утасгүй чихэвчийг (Gear Sport, Gear S3, Galaxy Watch болон Galaxy Buds) цэнэглэх боломжтой.

  • Ухаалаг утас улам хүчирхэгжлээ.

Та хүчирхэг технологийг ухаалаг тархитай холбовол юу болох бол гэж бодож байсан уу? Хариултыг Galaxy S10 олсон. Bixby Vision ухаалаг систем нь Таны сонирхол, цахим хандалт, өдөр тутмын хэвшил, хэрэглээг судлан шинжилж танд хэрэгцээтэй байж болох бүхий л мэдээллийг цахим орчиноос цуглуулж үйлчилнэ. Galaxy S10 мөрөөдлийн ертөнцийг бүтээхэд тань ямагт үнэнч туслагч байх болно.

  • Компьютер дээр тоглож буй мэт сэтгэгдэл төрүүлэх хүчирхэг системээр S10 тоноглогдов.

Маш олон алдартай тоглоомуудад ашиглагддаг Unity хөдөлгүүрийг Galaxy S10-т суурилуулж өгсөнөөр гар утсан дээрээ аль ч тоглоомыг гацаж сааталгүйгээр 100% шимтэн тоглох нөхцөл бүрдлээ. Мөн Galaxy S10 нь STEAM платформын шууд цацалттай тоглоомуудыг дэмждэг болсон тул хаа ч явсан газраа дуртай тоглоомоо тоглох боломжтой. Тоглоом тоглож байх үеийн утасны ачааллаас үүдэлтэй халалтыг мэдэгдэхүйц түвшинд бууруулж чадсан нь зөвхөн Galaxy S10 утсанд байгаа онцлог давуу тал юм.

Ирээдүйг таны гарт авчирсан Galaxy S10 утасны Монголд худалдаалагдах үнийн мэдээлэл болон худалдан авалтын нөхцөл нь тухайн дистрибьютер байгууллагуудын худалдааны дотоод бодлогоос шалтгаалан ялгаатай байх боломжтой тул албан ёсны дистрибьютерүүд болох Mobicom, Unitel, Technozone, Next Electronics, SolarStar, BSB –с лавлах боломжтой юм.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.samsung.com болон https://www.facebook.com/SamsungMongolia/ Facebook хуудаснаас авна уу.

Лавлах утас: 1800-2555

2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.