Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг азийн улс орны иргэд яагаад байнга маск зүүж явдаг вэ? Бохир агаараас болж уу эсвэл өөр шалтгаан байна уу?

1

Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг улс руу зочилж байгаа жуулчид нь яагаад Азиуд ингэж их маск зүүдэг юм бэ гэж гайхдаг. Энэ байдал сүүлийн 7-8 жилд маш их анзаарагддаг болж байгаа юм. Магадгүй Дорнын ард түмэн маань их өвддөг болоо юу? Бохир агаараас хамгаалж байгаа юм болов уу? эсвэл иймэрхүү “хошуувч” зүүх өөр онцгой шалтгаан байна уу?

Photo: shutterstock.com

Японы соёл, уламжлал судлаачид нь тухайн улсын иргэдэд бүр хүүхэд байхаас нь, цэцэрлэгийн наснаас нь эхлэн эмнэлгийн маскын ач холбогдлын тухай ухуулан таниулдаг талаар ярьж байна. Эцэг эх болгон хүүхэд нь өвдсөн үед гэртээ асрагчтай үлдээж чадахгүй. Харин томчуудын хувьд өвдөж зовох нь зөвхөн эдийн засгийн хувьд хохиролтой төдийгүй бас бусдадаа муу нөлөөтэй, ажлын тогтсон ёс суртахуунд таарахгүй зүйл.

Маск нь янз бүрийн хортой бодис бүхий агаарыг шүүнэ. Жишээ нь энэ нь Сөүл болон Бангкок зэрэг авто машин болон мотоциклын утаагаар агаар нь бохирдсон хотуудад чухал зүйл. Ийм газар чөлөөтэй амьсгалах боломж бараг үгүй бөгөөд маск л хамгийн их хэрэг болох зүйл билээ.

Хүйтэн цаг үед маск л нүүрийг дулаацуулна. Гар хөлийг зузаан хувцсаар нууж болно. Харин маск энэ үед аминд орох бөгөөд нүүрийг хөлдөөхгүйгээс гадна бас ханиад томуунаас хамгаалах билээ.

Гэхдээ Азид маск зүүх нь зөвхөн өвдөхгүй байх, эрүүл мэндээ хамгаалах гэсэн зорилготой гэдэг нь буруу ойлголт юм. Мэдээж ийм хамгаалалт нь орчин тойрны хүмүүсийг давхар хамгаалах хамгаалалт мөн. Харин сайн анхааралтай харах юм бол тэдгээр хүмүүс маскаа дүрэм шаардлагын дагуу тэр болгон хугацаанд нь солихгүй байгааг анзаарч болно.

Photo: shutterstock.com

Сэтгэл судлаачид үүнийг сэтгэл зүйн шалтгаантай ихээхэн холбон тайлбарладаг. Дунд нь байх орчин, хамт олны үзэл бодол хувь хүнд ихээхэн хамаатай байдаг Азийнханы хувьд энэхүү маск нь жижигхэн ч гэсэн хувийн орон зай үүсгэж, хэн ч саад болохгүй орчинг бий болгодог байна.

Жишээ нь сургуулийн хүүхдүүд ингэдэг ба тэдний насанд нийгэмшихэд нилээд хэцүү байдаг үе. Эцэг эхчүүдийн хэлж байгаагаар бол хүүхдүүд нь чихэвч зүүгээд, маск зүүх нь эргэн тойронд байгаа орчноос өөрийгөө тусгаарлаж байгаа хэрэг юм гэнэ. Ийм байдлаар гадаад орчин болон уг хүүхдийн хоорондох харьцаа ихээхэн суларч байгаа юм байна.

Одоогийн нөхцөл байдалд эргэн тойрныхонтойгоо зөв харьцаж зөв хариу үйлдэл үзүүлж байх хэрэгтэй ба энэ нь инээмсэглэх, дургүй байгаагаа илтгэх, үл тоох гэх мэт нүүрний хувирал байдаг гэж сэтгэл судлаачид тэмдэглэдэг. Харин маск зүүсэн бол заавал ингэж дүр гаргах хэрэггүй: чиний сэтгэл хөдлөлийг чамаас өөр хэн ч мэдэхгүй, хэн ч харахгүй, харин чи өөрийн хүссэнээрээ байж болно.

Өсвөр үеийнхний хувьд сошиал сүлжээ, элдэв мессенжерээр харьцдаг учир цөөхөн боловч тохиолдох шууд нүүр тулж харьцах үед маск зүүх нь ихээхэн тусламж болдог байна.

Бас маск нь танигдахгүй байхад хэрэгтэй бас нэг чухал зүйл. Тийм учраас Азийн дуу хөгжмийн одууд нь шүтэн бишрэгч нартаа танигдахгүйн тулд маск их хэрэглэнэ. Маск зүүлээ, хар шил зүүлээ, малгайтай цамцны малгайг өмслөө – одоо та цэнгэлдэх дүүрэн хүн цуглуулдаг од биш харин жирийн л нэг гудамжаар зорчигч.

Азийнхан маск ихээр хэрэглэдэг болсноор яваандаа энэ нь бас нэг хувцас загварын нэг жижиг чухал хэрэгсэл болсон байна. Одоо маскыг зүгээр нэг хамгаалах хэрэгсэл бус харин өдөр тутмын болон үдэшлэгийн үед өмсөх хувцасны салшгүй нэг хэсэг болсон өвөрмөц аксессуар байдлаар хэрэглэх болжээ.

Photo: shutterstock.com

Масктай холбоотой олон янзын арт-чиглэлүүд хүртэл бий болсон байна. Дизайнерууд янз бүрийн насныхан, янз бүрийн нөхцөлд зориулсан шинэ шинэ загварууд гаргасаар. Таны сэтгэл санаа, орчин тойрны байдал, хөгжмийн сонирхол, амьдралын хэв маяг… гээд олон зүйлийг тань тодруулж өгсөн янз бүрийн хувилбар бий.

Одоо маск зүүх нь хувь хүний шинж чанараа тодорхойлох, бусдаас өөрийгөө хамгаалах нэг арга нь болжээ. Уг хүн хаалттай байх боловч үүнийгээ ийм хачирхалтай аргаар бусдад дамжуулан мэдээллэж байна гэсэн үг.

Мөн ахуйн хэд хэдэн шалтгаанаас болж маск зүүдэг тухай Азиуд өөрсдөө ярьдаг. Жишээ нь маск зүүж өөрийн царай зүсний дутагдлаа нууна. Ялангуяа царай зүсээ будаж, мэйк-ап хийж амжаагүй эмэгтэйчүүдэд энэ нь маш их тус болно.

Өсвөр насны үед гарах батга, шарх, түлэгдсэн байдал, сорви, далий ургасан шүд зэргийг мөн л маск нууна. Энэхүү маскыг гудамжинд, сургуульд, ажил дээрээ чөлөөтэй зүүж болох учир Ази хүмүүс өөрийн дутагдалтай гадаад төрхөндөө санаа зоволгүй чөлөөтэй байх боломжтой болдог байна.

Харин маскнаас болж хүнд бэрхшээлтэй учирч байгаа хүмүүс бол цагдаа нар юм. Хууль сахиулагчид маань гэмт хэрэгтнийг царай зүсээр нь олж илрүүлэх боломж тун багасаж байгаа тухай ярьж байна. Видео хяналтын камер, фоторобот зэрэг орчин үеийн технологи нь гудамжинд байгаа түм буман нүүрээ хаасан масктай хүмүүсээс болж багахан үр дүнтэй хэрэгсэл болжээ. Иймээс гэмт хэрэгтэнг олж илрүүлэх өөр шинэ арга хэмжээ бодож олох шаардлагатай болжээ.

3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. хэт олон хүн амтай тул амьсгалын замын өвчинөөс урьдчилан сэргийлж байгаа байхөө

  2. Solongo Ganhuu

    Solongo Ganhuu

    2019/07/30 at 00:31

    би маск зүүхгүй байсаар байгаад халуун зун ханиад хүрчихээд хэвтэж байна

  3. Batsukh Soyolmaa

    Batsukh Soyolmaa

    2019/07/30 at 01:06

    bohiroo medaagaa uch

  4. Enkhzul Bukhbat

    Enkhzul Bukhbat

    2019/07/30 at 12:18

    Bas Moda gsn shude

  5. Òlìsa Òòjìg

    Òlìsa Òòjìg

    2019/07/30 at 15:47

    Жижиг ширхэгт тоосонцор

  6. Э. Анударь

    Э. Анударь

    2019/07/30 at 21:56

    Б. Данза

  7. Munkhbat Muugii

    Munkhbat Muugii

    2019/07/30 at 22:27

    Bvgd umhii amtai

  8. Д. Сүрэнжав

    Д. Сүрэнжав

    2019/07/30 at 23:03

    Toosjilt

  9. Ankhmaa Anka

    Ankhmaa Anka

    2019/07/31 at 05:09

    Bi bas masktai asian humuus haraad gaihdag bsan. Sonirholtoi medeelel bna. Mask ih zuuheer sewh garch ireed bdagshdee ug n.

  10. Ж. Лхагважав

    Ж. Лхагважав

    2019/07/31 at 08:26

    Arhi uusniihaa margaash naidwartai mask zuune ter ni tgd moood kkkk

  11. Г. Жаргал

    Г. Жаргал

    2019/07/31 at 12:39

    Uzel bodol minihtei adil yum bi mask zuuh durtai uuriguu haldwaraas hamgaalna manai orond haniad tomuuni ue l bish bol masktai hunees jiirhdeg, haniadtai baij olon nitin gazar hahaj tsatsaad sulsee usergeed bga humuus uneheer hundreltei baidag amandaa haalt hij ywj hewshiheer bga yum da

  12. Zuudegguisht

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *