Америкийн тэнгисийн хүчин робот аварга загасыг амжилттай туршлаа

0

АНУ-ын тэнгисийн хүчний баг GhostSwimmer хэмээн нэрлэгдсэн, аварга загастай адилхан харагддаг төхөөрөмжийг Виржиниагийн эрэг дэх Joint Expeditionary Base East-д турших туршилтыг явуулжээ. Энэхүү төхөөрөмж нь тус тэнгисийн хүчний NEMO төслийн нэг хэсэг бөгөөд уг төсөл нь усан доор өөрөө явагч тээврийн хэрэгсэл /unmanned underwater vehicle /UUV// бүтээх зорилготой юм байна.

Америкийн тэнгисийн хүчин робот аварга загаснуудыг амжилттай туршлаа 1

GhostSwimmer нь 1,5 метр урттай, 45 орчим кг жинтэй. Робот хэмээн тодорхойлогдож буй уг төхөөрөмж нь хэлбэр болон сэлэх арга барилын хувьд том загастай төстэй аж. Робо-аварга загас нь 25 см-аас 90 гаруй метрийн гүнд ажиллах чадвартайн дээр 152 метр урттай холболт бүхий лаптопноос удирдах боломжтой. Эсвэл өөр дээр нь байрлах мэдрэгчүүд болон урт хугацаагаар ажиллах батерейн тусламжтайгаар автоматаар ажиллана. Холболттой ажиллагааны үед шууд видео бичлэг болон бусад шууд, бодит мэдээллийг өгөх бол автомат горимд мэдээллийг бичиж, цуглуулаад дамжуулах эсвэл гадаргуун дээр гарч ирэх үед нь гар ажиллагаагаар мэдээллийг авах боломжтой юм байна.

Америкийн тэнгисийн хүчин робот аварга загаснуудыг амжилттай туршлаа 2

Роботын хөдөлгөөн болон хэлбэр нь өнгөлөн далдлах, нуух санааг агуулжээ. Ажиглалт хяналтын болон тагнуулын үүргийг гүйцэтгэхээс гадна их биеийн хяналт шалгалтын нөхөрсөг даалгаврыг гүйцэтгэх энэ робот загас Виржинияд явуулсан туршилтын үеэр янз бүрийн урсгал, цаг агаарын нөхцлийн үед мэдээлэл цуглуулсан байна.

Америкийн тэнгисийн хүчин робот аварга загаснуудыг амжилттай туршлаа 3 Америкийн тэнгисийн хүчин робот аварга загаснуудыг амжилттай туршлаа 5 Америкийн тэнгисийн хүчин робот аварга загаснуудыг амжилттай туршлаа 4

Видео

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Puje Purevsuren

    Puje Purevsuren

    2015/01/03 at 14:25

    Daind beldseer l

  2. Puje Purevsuren

    Puje Purevsuren

    2015/01/03 at 14:25

    Daind beldseer l

  3. Puje Purevsuren

    Puje Purevsuren

    2015/01/03 at 14:25

    Daind beldseer l

  4. Puje Purevsuren

    Puje Purevsuren

    2015/01/03 at 14:25

    Daind beldseer l

  5. Puje Purevsuren

    Puje Purevsuren

    2015/01/03 at 14:25

    Daind beldseer l

  6. Puje Purevsuren

    Puje Purevsuren

    2015/01/03 at 14:25

    Daind beldseer l

  7. Зочин

    2015/01/04 at 17:32

    barag ra togloom ym bshu xaxa

  8. Зочин

    2015/05/21 at 20:26

    Нэг комментийг хэд оруулдаг эргүү монгол вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *