Удам дамжсан алдартай гэр бүлүүдийн сурталчилгаанд зориулж авахуулсан 10 гэрэл зураг

1

Гэр бүлээрээ зураг авалтад оролцох – гэр бүлтэй, төрөл садантай хүмүүсийн хувьд жирийн л нэг арга хэмжээ. Алдартай хүмүүс камерын дурангийн өмнө гэр бүлээрээ цуглардаггүй гэж бодож байна уу? Цугларахаар барах уу, цугларч дурсгалын гэрэл зургаа даруулдаг юм.

Удам дамжсан алдартай гэр бүлүүдийн сэтгүүл, сурталчилгаанд зориулж авахуулсан мэргэжлийн гэрэл зургуудыг бид хайж үзээд хэд хэдэн сонирхолтой бүтээл оллоо. Зургуудыг сонирхуулахын зэрэгцээ эдгээр хүмүүс яаж алдартай болсныг мөн дурсах болно.

Скотт Иствуд болон Клинт Иствуд нарын Esquire-т зориулсан зураг авалт, 2016

Esquire
Esquire

Клинт Иствуд саяхан 92 насыг зооглосон! Түүний хүү Скотт “Wrath of Man” (2021), “Overdrive” (2016) болон “Gran Torino” (2008) кинонуудаараа алдартай нэгэн.

 

Робин Райт болон Дилан Фрэнсис Пенн нар Moncler брэндийн зураг авалт, 2021

Moncler

Робин Райт домогт “Santa Barbara” цуврал киноны (1984-1988) дүрээрээ алдаршсан. Мөн “Forrest Gump” (1994), “Wonder Woman” киноны хоёр хэсэг (2017, 2020) болон “House of Cards” (2013-2018) цуврал киногоороо үзэгч олноо баярлуулсан билээ.

Түүний охин Дилан – загвар өмсөгч төдийгүй хэд хэдэн кинонд амжилттай тоглоод байна. Жишээ нь, “Elvis & Nixon” (2016), тус кинонд бас нэг од хүү тоглосон – Колин Хэнкс.

 

Уилл Смит болон Жейден Смит нарын New York Magazine –д зориулсан зураг авалт, 2013

nymag

Жейден эцгийн хамт хэд хэдэн кинонд тоглосон: “The Pursuit of Happyness” (2006) болон  “After Earth” 2013). Үүнээс гадна Уиллгүйгээр тоглож алдаршсан кино ч түүнд бас бий “The Day the Earth Stood Still” (2008), “The Karate Kid” (2009).

 

Стеллан Скарсгард болон Александр Скарсгард

FormerFruit

Скарсгардын кино од гэр бүлийн тэргүүн – Холливудын жинхэнэ од, түүний тоглосон кинонуудыг дурдахаа энэ удаад больё. Харин түүний хүү Александр хэд хэдэн алдартай төслүүдэд оролцсоноос дурдвал “Big Little Lies” киноны дүрээрээ “Алтан бөмбөрцөг” хүртсэн юм. Мөн “Melancholia” (2011), “Battleship” (2012), “The Legend of Tarzan” (2016) болон саяхан дэлгэцнээ гарсан “The Northman” (2022) кинонуудыг дурдаж болно.

 

Анжелина Жоли болон Жон Войт, 1990

Victoria Brynner

Анжелина Жолигийн аав алдартай охиноосоо илүү амжилтаараа гайхагдахаар. Тэрээр “Оскар”-т дөрвөн удаа нэр дэвшиж байсан бөгөөд “Coming Home” (1978) киногоороо ялалт байгуулж байсан удаатай.

Түүний хамгийн алдартай кинонуудаас дурдвал: “Heat” (1995), “Mission: Impossible” (1996), “Anaconda” (1997), “Pearl Harbor” (2001), “Ali” (2001), “National Treasure” (2004), “Transformers” (2007)  болон “Fantastic Beasts and Where to Find Them” (2016).

 

Брайс Даллас Ховард болон Рон Ховард, 2019

Jake Chessum

Рон Ховард “Apollo 13” (1995), “How the Grinch Stole Christmas” (2000), “A Beautiful Mind” (энэ бүтээлээрээ “Оскар” хүртсэн, 2001), “The Da Vinci Code” (2006), “Rush” (2013)  болон “Solo: A Star Wars Story” (2018) зэрэг кинонуудыг найруулжээ.

Түүний охин Брайс даллас Ховард дараах кинонуудаараа алдартай: “The Village” (2004), “Spider-Man 3” (2007), “Terminator Salvation” (2009), “The Help” (2011), “Rocketman” (2019) болон “The Twilight”, “Jurassic World” зэрэг кинонууд, түүнчлэн “Black Mirror” цуврал киноны нэг ангид тогложээ.

 

Ромео Бекхэм болон Дэвид Бекхэм нар “Интер Майями” хөл бөмбөгийн клубийнхэн, 2021

davidbeckham

Дэвид клубийн эздийн нэг бол 19 настай Ромео уг багт нөөц тоглогч ажээ.

 

Брюс Дерн болон Лора Дерн

lauradern

86 настай Брюс Дерн кинонд 140 гаруй дүр бүтээсэн бөгөөд “Оскар”-т хоёр ч удаа нэр дэвшиж байжээ. Орчин үеийн үзэгчдэд Квентин Тарантиногийн найруулсан “Django Unchained” (2012), “The Hateful Eight” (2015)  болон “Once Upon a Time in… Hollywood” (2019) кинонуудаараа танил.

Түүний охин Лора Дерн аавынхаа шийрийг хатаасан гэхэд буруудахгүй. Тэрээр “Marriage Story” киноны (2019) дүрээрээ “Оскар” хүртсэн уран бүтээлч. Жүжигчин гурван удаа “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байжээ. Түүний алдартай кинонуудаас дурдвал: “Jurassic Park” (1993 болон сүүлчийн ангид),  “Wild” (2014), “Star Wars: Episode VIII” (2017) болон “Little Women” (2019) кинонууд болно.

 

Лив Тайлер болон Стивен Тайлер нар Rolling Stonу-ийн зураг авалтад, 1994

Rolling Stone

Стивен Тайлер – Aerosmith хамтлагийн гоцлол дуучин, “Грэмми” шагналын 4 удаагийн эзэн. Түүний охин Лив – алдартай жүжигчин. Түүний тоглосон бүтээл гэвэл: “Armageddon” (1998), “The Incredible Hulk” (2008), “The Leftovers” цуврал кино  (2014-2017) тэгээд мэдээж “The Lord of the Rings” алдарт кино.

 

Мелани Гриффит, Типпи Херден болон Дакота Жонсон нар The Hollywood Reporter-д зориулсан зураг авалтын үеэр, 2017

The Hollywood Reporter

Од зээ охин, ээж бас эмээ. Гурвуулаа алдартай жүжигчид. Мелани “Working Girl” (1988) киногоороо “Оскар”-т нэр дэвшиж байв. Типпи Херден бол Альфред Хичкогийн найруулсан “The Birds” “Marnie” киноны дүрүүдээр алдаршсан. Жүжигчин эмэгтэй Клинт Иствудтэй адил настай.

Дакот Жонсон “Fifty Shades of Grey”киноны гол дүр,  “Bad Times at the El Royale” (2018), “Suspiria” (2018) болон “The Peanut Butter Falcon” (2019) кинонуудаараа алдаршжээ.

18
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Цэнэглэгч чихэвчийг байнга авдагдаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *