Юу болоод байгааг нь ойлгохын тулд хоёр дахь удаагаа сайтар харахад хүргэх аймшигтай гэрэл зургууд

1

Эдгээр гэрэл зургуудыг хараад “энэ чинь одоо юу болоод байна вэ” гэж өөрийн эрхгүй асуухад хүрнэ. Харааны төөрөгдөл үү эсвэл үнэхээр бодит зүйл байгаад байна уу? Биед хүйт мэдрүүлэх аймшигтай зурагнуудыг үзэцгээе.

Зогьсоо нь арилахгүй байвал

redd.it

Хүүхдүүдэд зориулсан нийтийн шүршүүрт эелдэг алиалагч тэврэхэд бэлэн зогсоно. Хажууд нь сэтгэл зүйчийн утсыг шууд тавьчихмаар юм. Ийм зүйл харсан хэнд ч хэрэг болох байх.

 

Хашааны ард байх сонирхолтой худаг

dailypopulous.com

Корнуоллд дундад зууны үеийн уурхайд хүргэх 300 фунт гүн худаг олжээ. Эндхийнхэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахдаа заавал геологийн судалгаа хийлгүүлдэг юм. Учир нь олон жилийн өмнө ашигт малтмалын нөөцтэй газар байжээ.

 

Шилэн нүд

ipnoze.com

Голын хогон дундаас цуглуулга хийдэг нэгэн бүсгүй Темза голын эргээс шилэн нүд олжээ. Лара Майклем эрдэнэс олохын тулд голын эргээр байнга алхдаг юм. “Өнөөдөр Хэллоуин, энэ нүдийг хараад үxтлээ айсан. Хэн нэг нь намайг ширтэж байгаа юм шиг л санагдсан шүү! Сайтар ойртоод хартал жинхэнэ урлагийн бүтээл болох нь тодорхой болсон” гэж Лара өөрийн сошиал хуудсандаа бичжээ.

 

Толгойдоо бөмбөлөгтэй хүн

newperexod.com

Сонирхолтой түүх. Тосгоны нэгэн эр толгой нь өвдөөд байх юм гэсэн зовиуртайгаар эмчид үзүүлж л дээ. Эмч толгойных нь зургийг авч компьютероор хартал дотор нь жижигхэн металл бөмбөлгүүд байгааг тогтоосон байна. Өвчтөнөөс ямар учиртайг асуутал: хэдэн жилийн өмнө эдлэн газрыг нь сүйтгээд байсан илбэнхийг айлгах гэж байгаад эхнэр нь санаандгүй нөхөр рүүгээ сyм алдсан байжээ.

 

Муми

vijesti.me

Голландын Амерсфортын “Меандр” эмнэлгийн төвд түүнийг хамгийн настай өвчтөн гэдэг. Энэ муми бараг 1000 жилийн настай. Эмч нар мумиг Эрик Брейний нэрэмжит буддын урлаг, соёлын төвийн мэргэжилтнүүдийн хяналт доор шинжилж үзжээ. Радиологич эртний эдлэлийг өндөр технологи бүхий компьютер томографийн төхөөрөмжид хийж муммигийн тархины ДНХ-г шинжилсэн юм. Мөн амны хөндий болон цээжнээс шинжилгээний дээж авсан гэдэг.

Хөшөөний дотор МЭӨ 1100 оны үеийн буддын шашны лам Люцюань бий гэж үзэх болсон юм. Эртний хятадын хөшөөнд яаж хүний бие оров? Өөрөө өөрийгөө зaнданшуулах аймшигтай ёслол үйлдсэн байж болно. Тэр үеийн лам нар “амьд бурхан” болно гэдэгт итгэдэг байжээ.

 

Чангахан зуураад байгаарай!

thevoicemag.ru

Хөөрхий амьтныг юу ийм байдалд хүргэсэн юм бол?

 

Ямар ч саадгүй

camsensual.com

Цахилгааны шугамыг 6 дугаар зууны үеийн англосаксоны эмэгтэй гавлын ясны дундуур явуулсан байжээ.

 

Австралийн гал түймэр

twimg.com

Энэ гэрэл зураг дээр ямар ч филтер байхгүй. Ой хээрийн аймшигтай түймрээс болоод тэнгэр ув улаан өнгөтэй болсон байгаа юм. 2019 оны сүүлээр дэгдсэн ойн түймэр Маллакут хотын дөрвөн мянган оршин суугчдыг орон гэрээ орхин нүүхэд хүргэжээ.

 

Ургамал юм уу, амьтан юм уу?

armblog.am

Миний ургуулж байгаа Venus flytrap том болохгүй, харин 200 амтай болохоор шийджээ.

 

Мөнхийн Nokia

thevoicemag.ru

Цемент ч энэ утсыг устгаж чадахгүй. Магадгүй бүрэн ажиллагаатай ч байж мэдэх утас шүү.

61
БахархмаарБахархмаар
47
Ха ХаХа Ха
28
ГайхмаарГайхмаар
18
ТэнэглэлТэнэглэл
13
ГоёГоё
8
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ж.Одгэрэл Одгэрэл

    Ж.Одгэрэл Одгэрэл

    2022/06/17 at 11:17

    ямар аймар юм бэ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *