
Хүнд ачаалалтай ажлын дараа бид халуун дулаан гэртээ ирцгээдэг. Тэнд биднийг хэн нэг нь хүлээж байгаа. Хар гэртээ хаан, бор гэртээ богд гэгчээр өөрийн орд харшаа ая тухтай болгохын тулд та өчүүхэн ч гэсэн хамаагүй зүйлээр тохижуулаарай.
Цэцгийн сонирхолтой сав
Тоглоом, лааз, цай хандлах сав, өндөр өсгийтэй туфли … Хаях гэж байсан зүйлд хоёр дахь амьдрал бэлэглэж болно…
Нимгэн модон хавтан болон модны тайрдсаар булангийн тавиур хийх
Энгийн мөртлөө гоёмсог – зуслан болон гэрт сайхан шийдэл болно.
Хуучин хайрцгийг амьдруулъя
Ор хөнжлийн хэрэгсэл болон өөр бусад жижиг сажиг зүйлсийг хадгалах ганган гоё сав болно.
Шалаа муухай болгохгүй гэвэл
Өөрийн гараар модон тавилгынхаа хөлд оймс нэхээрэй. Эгдүүтэй харагдахаас гадна санаа зовохгүйгээр шалан дээгүүр чирж болно.
Модон шатаар өлгүүр хийцгээе
Хуучин модон шатаар гоё ганган өлгүүр хийж болно гэж үү? Болно оо. Нүхлээд, будаад л ханандаа хадна.
Хөндлөн цэцгийн хүлэмж
Бэлнийг худалдан авч болно эсвэл өөрөө хийсэн ч болно. Зай бага байртай бол, мөн та цэцэг ургамалд дуртай бол цэцгийн саванд илүү зай гаргах хэрэггүй боллоо.
Булангийн шургуулгатай гал тогооны тавилга
Маш ухаалаг шийдэл. Эвтэйхэн, хэрэгцээтэй
Шувууны торыг тавиур болгох
Шувууны хуучин торыг ийм байдлаар ашигласан байхыг хараад танай зочид гайхах болно.
Хулганы хавхыг хувцасны өлгүүр болгох
Хулганы хавхыг хүссэн өнгөөрөө будаад ханандаа хадаарай – ганган бөгөөд этгээд өлгүүр бэлэн.
Мөчрөөр хийсэн өлгүүр
Байгалийн хаягдлаар үнэгүй өлгүүр хийж болно. Мөнгө хэмнэхээс гадна дахин давтагдашгүй загварын өлгүүртэй боллоо.
Жаазны оронд хавчаар ашиглая
Ийм байдлаар дуртай үедээ зургаа сольж болно, ямар ч хүндрэл байхгүй. Зураг солих тоолонд жаазаа хананаас авч хүрээнээс нь салгах хэрэггүй.
Анхилуун үнэрт чийдэн
Энгийн мөртлөө ид шидтэй мэт. Шилэн сав, чимэглэл (цэцэг, самар, гоё ганган чулуу …), лаа, ус, ургамлын эсвэл эфирийн тосноос өөр зүйл танд хэрэггүй. Хийх аргыг эндээс үзнэ үү.
Хаалганы хуучин бариулаар өлгүүр хийе
Гоёл чимэглэл ихтэй бүсгүйчүүдэд тохирно. Энд та зүүлт, ороолт, цүнх гээд өлгөхгүй юмгүй.
Ханаа чимцгээе
Пянз тоглуулагчгүй мөртлөө пянз нь байгаад байдаг. Ханандаа наагаад л гэрээ чимэглээрэй.
Хуучин футболкоороо хивсэнцэр хийж болно
Хуучин хувцсаа бүү хая. Гоё ганган, зөөлөн хивсэнцэр хийж болно, зааврыг эндээс үзнэ үү.
Цаасан алчуур тогтоогч хийцгээе
Эвдэрсэн глобусын тогтоогчийг ашиглан цаасан алчуураа тогтоогоорой.
Модон суурь
Халуун хоолтой сав эсвэл өөр бусад тавилгын гадаргууг хамгаалах суурийг модны тайрдсаар хийхэд амархан.
Ашиглахгүй болсон товчоо цуглуул
Нэг мэдэхэд л хэрэгтэй хэрэггүй баахан товчтой болсон байна уу? Гэрээ чимэглэхийн тулд товчин цэцэг урлаарай.
Хуучин утсыг цаг болгох
Хуучны эргүүлдэг утас бидний хүүхэд настай хамт алга болжээ. Дугаараа залгаад дамар эргэлдэхийг бид харах дуртай байж дээ, ялангуяа “тэг”-ийг залгаад л харж суудагсан. Харин одоо энэ хуучны утсыг дахин амилуулж болно, дотор нь цагны механизм суурилуулаад л боллоо. Цагаа хараад хуучны сайхан үеэ дурсан суух ч сайхан.
Хуучны тавилгыг чимэх
Хуучны тавилгыг ч мөн амь оруулж болно. Гоё ганган өнгөтэй дэр, зөөлөвч хаяхад л хангалттай.
Эвлүүлдэг зураг эвлүүлж ханандаа хадах
Зураг эвлүүлнэ гэдэг өөрөө сонирхолтой ажил. Хийсэн ажлаараа гэрээ чимнэ гэдэг бүр ч таашаалтай байж таарна.







