
Эмээ маань үсээ зөв өдрөө засуулж байх ёстой гэдэг байж билээ. Түүний хэлсэн үгэнд итгэхээс өөр аргагүй, яагаад гэвэл эмээгийн үс маш гоё байсны санадаг юм. Тийм ээ, бууралтсан ч гэсэн намирсан, эрүүл харагддаг байж билээ.
Одоо миний ээжийн үс байна, найз бүсгүйчүүд нь түүнд атаархдаг. Яагаад гэвэл манай гэр бүлийн эмэгтэйчүүд бүгд сарны тооллоор зөв өдөр үсээ засуулж заншсан. Сарны нөлөө үнэхээр байдаг гэдгийг эмэгтэйчүүд бид өөрсдийн биеэр мэдэрч байна.

Жишээ нь гэхэд л эртнээс үс хүний хувь тавиланд нөлөөлж байгааг олж мэджээ. Тийм учраас энэхүү мэдлэгийг одоог хүртэл өвлөн үлдээсэн байна. Үсийг хэрхэн зөв засуулах тухай нууцууд ч мөн бий.
Уг нууц нь үнэний хувьтай болохыг шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарлажээ. Энэхүү нууцыг мэдсэнээр та хэзээ үсчин дээр очихоо төлөвлөх боломжтой болно.
Ингээд 2019 онд хэзээ үсчин дээр очиж үсээ засуулах ёстойг эсвэл хэзээ очихоос зайлсхийхийг танд танилцуулахаар бэлдлээ. Заавал хадгалаад аваарай – хэрэг болох нь дамжиггүй.
2019 оны үс засуулах зурхай
Нэгдүгээр сар
Таатай өдрүүд
7, 9, 16–17, 23, 26 – үс ямар ч хэлбэрээр засуулахад маш таатай өдрүүд. Үс гялалзана, үсээ богиносгохоор шийдсэн бол дараа саруудад үсний засалтын асуудлаас зайлсхийж чадна.
3, 8, 14–15, 18, 24, 26 – үсний үзүүрийг засуулахад таатай өдрүүд. Таны үс өөрчлөгдсөнийг хүн бүхэн анзаарах болно.
Таагүй өдрүүд
1, 4, 20 – үсээ засуулах хэрэггүй. Үсний өнгө муудна: ороох зэргээр янзлахад асуудал үүснэ.
2, 6, 27, 30–31 – үсний ургалт удааширна. Үсний гадаад үзэмжийг муутгахгүйн тулд үсчин дээр эдгээр өдрүүдэд очихоо түр хойшлуулаарай.

Хоёрдугаар сар
Таатай өдрүүд
4, 12, 14, 18, 28 – үсний ерөнхий байдал бүхэлдээ сайжирна, гадаад үзэмжийг дээшлүүлнэ.
1, 2, 3, 6, 11–16, 25 – үсэнд тэжээл өгвөл сайн авна, эрүүлжинэ, байгалийн гаралтай будгаар будаарай.
Таагүй өдрүүд
7–8, 10, 24 – эдгээр өдрүүдэд үсчин дээр очихоо түр хойшлуул.
13–14, 16, 23, 26 – үсээ будуулах, тайруулахад тохиромжгүй.

Гуравдугаар сар
Таатай өдрүүд
11–12, 14, 18–20, 28, 30 – маш тохиромжтой өдрүүд. Үс эрүүлжүүлэх арчилгаа хийвэл өндөр үр дүнд хүрнэ, заавал үсчин орох албагүй – гэртээ цэвэр байгалийн гаралтай маск бэлдэж тавиарай.
4–5, 26, 27 – засуулсны дараа үс маш хурдан ургана, гэхдээ үгэнд орохгүй.
Таагүй өдрүүд
1, 6, 23, 25 – үсээ будуулах гэж байгаа бол түр хойшлуул.
2–3, 8–9, 15–16, 29, 31 – үс засуулахад тохиромжгүй, үсний ургалт муудна.

Дөрөвдүгээр сар
Таатай өдрүүд
9–10, 13, 16–18, 25, 27 – үсчинд өөрийнхөө үсийг даатгахад тааламжтай өдрүүд. Үсийг яаж ч засуулсан үсний өнгө сэргэж эрүүлжинэ. Илүү эрч хүчтэй, дур булаам болно.
1–2, 7–8, 11, 14–15, 19, 29 – үсний өнгөө солиход маш тохиромжтой.
Таагүй өдрүүд
5, 12, 20, 21–22 – үс засуулахад аль ч талаараа тохиромжгүй.
3, 28, 30 – эдгээр өдрүүдэд үсээ засуулбал эрүүл мэнд доголдох талтай. Тиймээс үсчин дээр очих өдрөө хойшлуулаарай.

Тавдугаар сар
Таатай өдрүүд
4, 6, 11–13, 15–16, 22, 25 – өөрийнхөө хэв маягийг өөрчлөхөд тааламжтай өдрүүд. Энэ өдрүүдэд засуулсан үс хурдан ургана.
2, 7–9, 12, 14, 24, 31 – үсний өнгийг өөрчилнө, мөн гэртээ маск тавьж арчлаарай.
Таагүй өдрүүд
1, 3, 5, 19, 29 – хүссэн өнгө гарахгүй, будсан өнгө богино хугацаанд өнгөө алдана.
17, 26, 28, 30 – эдгээр өдрүүдэд үсээ засуулахгүй харин шим тэжээл өгөх арчилгаа хийхийг зөвлөж байна. Мөн байгалийн гаралтай будгаар будуулаарай. Харин тайруулахад тохиромжгүй өдрүүд болно.

Зургадугаар сар
Таатай өдрүүд
4, 8, 10, 12 – үсний засалт, арчилгаа бүгд хүссэн үр дүнд хүргэнэ.
1–3, 7, 9, 18, 21–22, 24–25, 30 – үзүүрийг нь тэгшлэх, буурал үсээ будахад тохиромжтой.
Таагүй өдрүүд
13, 15, 17 – үс үгэнд орохгүй, үс орооход хэцүү болно.
26, 28 – үсээ засуулах гэж байгаа бол өөр өдөрт шилжүүлсэн нь дээр.

Долдугаар сар
Таатай өдрүүд
4, 6, 8–9, 15–16 – эдгэхгүй байгаа өвчнөөсөө салахыг хүсэж байгаа эдгээр өдрүүдэд дараалан засуулаарай.
3, 7, 10, 20–21, 31 – үс арчилгаанд нэн тохиромжтой өдрүүд.
Таагүй өдрүүд
2, 7, 12, 30 – үс дуулгаваргүй болно, үсээ ороох, засуулахад үр дүнгээ өгөхгүй.
5, 14, 19 – эдгээр өдрүүдэд үсээ будуулахаар төлөвлөсөн бол хойшлуулаарай.

Наймдугаар сар
Таатай өдрүүд
5–6, 12–15, 22, 31 – имижээ эрс өөрчлөхөд таатай, мөн үсээ бэхжүүлэх, эрүүлжүүлэх гэж байгаа бол гэртээ маск тавьбал үр дүнгээ өгнө.
2, 7–8, 19, 23, 25 – эдгээр өдрүүдэд үсээ засуулбал сайн.
Таагүй өдрүүд
9, 11, 16, 18, 30 – шалан дээр унах үсний хамт таны эрүүл мэндийн зарим хэсэг бас унана.
1, 4, 26–27 – тайрсан үс нь нулимс, сэтгэл санаагаар унах шалтгаан болно.

Есдүгээр сар
Таатай өдрүүд
10–12, 19, 21, 26, 30 – салаалсан үзүүрээсээ үр дүнтэй салж чадна. Үс тань илүү өтгөн болж бас гялалзана.
1–5, 9, 18 – хэрвээ үснийхээ өнгийг солихоор шийдсэн бол хамгийн таатай үе.
Таагүй өдрүүд
7, 13–15, 22 – эдгээр өдрүүдэд үсэндээ огт хүрээд хэрэггүй, сэтгэл санаагүй эвдэхийг хүсээгүй бол шүү дээ.
6, 24, 27 – үсээрээ оролдох гэж байгаа бол эдгээр өдрүүдэд огт хэрэггүй. Сэтгэл санаа сэргээх өөр зүйлээр оролдсон нь дээр.

Аравдугаар сар
Таатай өдрүүд
5, 7, 9, 16, 19, 22 – үсээ засуулахад маш тохиромжтой өдрүүд. Ургалт сайжирна, арчилгаа сайн авна, гоо сайхан сайжирна.
2–3, 8, 10, 12, 18, 23, 26, 31 – эдгээр өдрүүд үсээ будуулахад тааламжтай.
Таагүй өдрүүд
13, 30 – үсний чанар муудна: үсээ ороогоод хүссэн хэв орохгүй.
1, 4, 6, 21, 28 – үсээ засуулахгүй байхыг зөвлөж байна, таагүй энерги дуудах аюултай.

Арваннэгдүгээр сар
Таатай өдрүүд
2, 5, 14, 18, 20, 23 – гоо сайхны салоноор үйлчлүүлбэл сэтгэл санаа сэргэнэ, үсний ургалт сайжирч өнгө зүс нэмнэ.
1, 3–4, 7, 9 – засуулах, тэр дундаа арчилгааны маск тавьбал амьдралд эрс өөрчлөлт гарах магадлалтай.
Таагүй өдрүүд
6, 15, 24 – үсний ургалт удааширна. Гадаад үзэмжээ гутаахыг хүсэхгүй байгаа бол өөр өдрүүдэд үсчин дээр очоорой.
15, 17, 22, 26, 29 – үл ойлголцлын тойрог, тиймээс эдгээр өдрүүдэд үсчнээс холуур яв.

Арванхоёрдугаар сар
Таатай өдрүүд
2, 9–10, 16–18, 30 – ороох, хими хийлгэх, засуулах, будуулах – бүгд сайхан үр дүнд хүргэнэ.
1, 3, 5, 7–8, 11, 14, 20, 27, 31 – материаллаг эд баялгаа сайжруулахыг хүсэж байгаа хүн болгон үсээ засуулаарай.
Таагүй өдрүүд
6, 13, 22 – үсчин ороход тохиромжгүй.
4, 15, 24 – илүү тааламжтай өдрүүдэд үсчин ороорой, эс бөгөөс архаг өвчин тусна.

Зөвлөгөө
Хэрвээ та үсээ засуулах өдрийг ажил төрөл болон өөрийн цаг завдаа тохируулан сонгодог бол нийтлэг нэг дүрмийг баримтлаарай: Сар буцах биш наашлах цагаар л засуулна.
Үсээ хурдан, эрүүл ургуулах, үсний угийг бэхжүүлэхийн тулд – шинэ Сар гарч байгаа эхний тав дахь өдөр тохиромжтой байна. Ургалтыг удаашруулахыг хүсэж байгаа бол мөн үсний угийг бэхжүүлэхийг хүсэж байгаа бол буцаж байгаа Сарнаар засуулна.
Шинэ Сар гарч байгаа эхний өдөр аль болох үсээ засуулахаас зайлсхийнэ. Мөн нар, сар хиртэж байгаа үе хүнд таагүй байдаг.

Үсний засалт эсвэл өнгөө эрс өөрчлөхөөр шийдсэн бол аль болох тааламжтай өдрийг сонгохыг хичээгээрэй. Хамгийн гол нь – эерэг сэтгэл санаатай байх ёстой. Танд гоо сайхныг хүсэн ерөөе. Гэрэлт, хайрла, цэцэглэ бас эргэн тойрондоо гоо үзэсгэлэн бэлэглээрэй.
Хэрэгтэй мэдээллийг бусадтайгаа заавал хуваалцаарай. Тэд танд талархах болно.








Tojil Luvsandamba
2019/03/19 at 20:59
Tserenchimed Ganbat
Selengee Li
2019/03/19 at 23:10
Selengee Li
2019/03/19 at 23:10
Мягмарсүрэн Оюунцэцэг
2019/03/20 at 15:25
Ene bilgin toololoor. yumu
өшузы
2020/05/26 at 02:33
тсшц шм огш мтөы ширг тимрсхса иммр стёмсио тсио с иточёиосио сёиомоё