Алчуур болон ороолтыг гоёмсог байдлаар зангидах 15 арга

2

Бага байхад ямар амархан байсан юм бэ дээ: хүйтэн агаар амьсгалуулахгүй гэж ээж минь нүүрний тал далд ортол ороолтоор орооно – дулаахан, эвтэйхэн ч гэж жигтэйхэн. Харин том болсон бүсгүйчүүд гоёмсог харагдахын тулд ороолтоо хэд хэдэн янзаар ороох хэрэг гарна. Ороолт, алчуурыг хэрхэн боох талаарх зургийг харвал илүү ойлгомжтой байх болов уу.

Сонгодог байдлаар ороолт ороох

Ороолтоо хэрхэн ороох нь өмссөн хувцасны загвар болон зүүж буй ороолтноос шалтгаална. Энгийн ороолтыг янз бүрээр ороож болно. Эдгээрээс дурьдвал:

1. Европ зангилаа. Ороолтоо дундуур нь нугалаад хүзүүгээ орооно. Ороолтны нэг үзүүрийг битүү талын дээгүүр гаргана. Нөгөө үзүүрийг битүү тал руу шургуулсан анхны үзүүрийн доогуур явуулна.

2. Бас нэгэн энгийн арга: ороолтоороо хүзүүгээ ороогоод нэг үзүүрийг нь чөлөөтэй унжуулж орхино.

3. Ороолт орооно гэхээр их төвөгтэй мэт санагддаг хэдий ч ороогоод эхлэхээр энгийн болох нь ойлгомжтой болдог. Ороолтоо дундуур нь нугалаад мөрөн дээрээ тохно. Мөрөн дээр нэг тал нь битүү, нөгөө тал нь хоёр үзүүр унжиж байгаа. Одоо битүү талыг “наймын” тоо гаргаад үзүүрийг нь шургуулна. Ингээд л гоёмсог “хэлбэр” гарч ирнэ.

Эдгээр аргуудаас гадна сонирхолтой аргууд ч багагүй бий. Алчуурыг зөвхөн хүзүүндээ ч бус толгойдоо ч зангидаж болно. Алчуур зангидах аргууд интернетээр дүүрэн байгаа.

 

Хомут ороолт ороох

Хомут эсвэл снуд ороолт ороох маш олон аргууд байдаг.

1. Хамгийн энгийн бөгөөд хурдан арга – хүзүүндээ углаад огт зангидахгүй. Сул хаясан ороолт нь хүзүүг урт харагдуулдаг байна.

2. Сонгодог арга: снудыг хүзүүн дээрээ хаяна, хоёр дахь захыг нь эргүүлээд хүзүүний хажуугаар унжуулж хаяна.

3. Өмнөх хувилбарын адил гэхдээ нэг үзүүр нь нөгөөгөөсөө урт байна.

4. Малгай өмсөх дургүй хүмүүст снудыг санал болгож байна. Хомутыг хүзүүн дээрээ тавиад нэг үзүүрийг нь ороож толгой дээрээ хаяна. Загварлаг бас дулаахан байна.

5. Хомутыг пончо байдлаар өмсөж болно. Энэ тохиолдолд өргөн загварыг сонгоорой. Хувцас дулаан байх тусам зангилаа том байна.

Алчууран ороолт зангидах

Ороолтны нэг төрөл бол алчуур. Алчууран ороолтыг хүзүүндээ зүүх маш олон хувилбар бий.

1. Торгон дөрвөлжин алчууранд илүү тохиромжтой хувилбар. Алчуураа дундуур нь нугалж гурвалжин гаргана. 5 см өргөнтэй байхаар хуйлна. Алчууран ороолтоор хүзүүгээ ганц хоёр орооно, үзүүрүүд нь урдаа гарч ирэхээр ороогоорой. Үзүүрүүдийг зангидна.

2. Дараагийн хувилбар маш энгийн. Гурвалжилсан алчуурыг хүзүүндээ зангидна, гэхдээ гурвалжингийн хурц үзүүр нь урдаа ирсэн байна. Алчуурын хоёр үзүүрийг урд байгаа үзүүр дор нууж зангидна.

3. Алчуураа хуйлаад хүзүүгээ орооно, нэг үзүүрийг нь сул доош унжуулна. Нөгөө үзүүрийг нь урагш гаргаад нөгөө үзүүртэй нь сул зангидна.

Алчуур, ороолт хэрхэн зангидахыг мэддэг бүсгүйчүүд загварлаг бөгөөд гоёмсог харагдаж чаддаг. Алчуур, хувцсаа солихгүйгээр зөвхөн зангилааг сольсноор өдөр болгон шинэ төрхтэй харагдаж болно. Үнэтэй хувцас аваад байх боломж тэр бүр байхгүй, тэгээд ч олон загварын хувцас аваад байх хэцүү. Гэсэн хэдий ч гадаад төрхөө өөрчилмөөр санагдана. Алчуур, ороолтыг төрөл бүрээр зангидаж сурснаар та гадаад төрхөө өөрчилж чадах нь дамжиггүй.

19
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Batjargal Damdindorj

    Batjargal Damdindorj

    2017/09/09 at 17:05

    おこ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *