Дэлхийн өнцөг булан бүрийн хачирхалтай хоол хүнс

1

Дэлхийн улс орнуудын этгээд амттай хоол, ундаа хүн бүхний сэтгэлд нийцнэ. Нэгдүгээр хоол, хөнгөн зууш, ундаа, сонин хачин амттай хачрууд – гахайн шарсан арьс, сам хорхойн чипс …

Касуэла

Касуэла – олон төрлийн мах, ногооноос бүрдэх өтгөн шөл юм. Шөл бас хэд хэдэн төрөлтэй. Шөл маш сайхан анхилуун үнэрээрээ бусдаас онцгойрно. Жишээ нь, Чилид касуэлэ шөлийг үхэр болон тахианы мах эсвэл гахайн болон цацагт хяруулын махаар хийнэ. Таваг болгонд мах хийсэн байх бөгөөд уламжлалт шавар аяганд хийж идэх ажээ.

Дэлхийн өнцөг булан бүрийн хачирхалтай хоол хүнс 12

Чичаррон

Хоолны гол орц бол гахайн шарсан арьс. Хааяахан тахиа, хонь эсвэл үхрийн арьсаар хийнэ.
Арьсаа болгохдоо элдэв амтлагчаар амталж шарна. Латин Америкт тархсан уг хоолыг такотой цуг иддэг.

Дэлхийн өнцөг булан бүрийн хачирхалтай хоол хүнс 11

Сугудай

Оросын хойд газар нутгаар тархсан шинэхэн загасаар хийх хоол юм. Тухайн бүс нутагт тархсан загасаар уг хоолыг хийнэ. Хоолонд шинэ загас, ургамлын тос, сонгино, давс, хар перец болон уксус орно. Гэхдээ сугудайг ихэвчлэн зууш байдлаар иддэг ажээ.

Дэлхийн өнцөг булан бүрийн хачирхалтай хоол хүнс 10

Кетупат

Маш энгийн хоол. Урьдчилан дэвтээсэн цагаан будааг тасалж бэлдсэн дал модны навчинд дөрвөлжин эсвэл тэгш өнцөгт оруулан ороож багахан давстай усанд зөөлөн галаар 4 цаг орчим чанаж болгоно. Цагаан будаа өсөж будаа чанаж байсан сав дүүрэхэд хүйтэн усаар зайлаад дараа нь хатаана. Уг хоол нь Азийн өмнөд хэсгээр маш их тархсан.

Дэлхийн өнцөг булан бүрийн хачирхалтай хоол хүнс 9

Крупук

Жижиглэсэн далайн хүнсээр (сам, кальмар, загас) эсвэл гурил, крахмалаар хийсэн чипс юм. Индонез, Малайз зэрэг орнуудад өргөн хэрэглэдэг.

Дэлхийн өнцөг булан бүрийн хачирхалтай хоол хүнс 8

Мартабак

Хачиртай нарийн гамбир гэж хэлж болохоор хоол: өндөг, мах, төрөл бүрийн мах, ногоо, амтлагчууд орно. Хоол үүсэн газар нь Арабын орнуудад тархсан.

Дэлхийн өнцөг булан бүрийн хачирхалтай хоол хүнс 5

Фучжу (фупи)

Шар буурцагны сүүний өрөм – шинээр нь идэх бөгөөд маш амттай.
Хятадад хатаагаад дараа нь хоол хүнсэндээ мөн хэрэглэдэг бол Япончууд шинээр нь идэхийг илүүд үзнэ. Фупиг зууш байдлаар цуунд дүрж идэж ч болно.

Дэлхийн өнцөг булан бүрийн хачирхалтай хоол хүнс 3

Бадамлянхуа цэцгийн үндэс

Цэцгийн усанд байх үндэс нь Япон, Тай болон Хятадад тансаг хоолонд тооцогдоно. Буруу болгох ч юм уу, буруу үед үндсийг түүж хэрэглэвэл хортой болж яаралтай эмнэлгийн тусламж авч чадахгүй бол байдал буруугаар эргэж мэднэ.

Дэлхийн өнцөг булан бүрийн хачирхалтай хоол хүнс 6

Пападам

Сэвэг зармын (чечевица) гурилаар хийсэн нимгэн гамбир Энэтхэг болон Балбад хүнсэндээ маш өргөн дэлгэр хэрэглэдэг.

Дэлхийн өнцөг булан бүрийн хачирхалтай хоол хүнс 7

Тандури дэгдээхийн мах

Тандури зууханд амталж шарсан Энэтхэгийн алдартай хоол юм. Махыг 12-15 минут орчим болгох бөгөөд энэ хугацаанд мах түлэнхий улаан хүрэн өнгөтэй болж, амт нь халуун чанарын байна.

Дэлхийн өнцөг булан бүрийн хачирхалтай хоол хүнс 4

Анко

Анко – чихэр эсвэл зөгийн балаар амталсан хар шош юм. Хятадаас гаралтай боловч Япон, Солонгост мөн өргөн тархсан. Анко голдуу боовны хачиранд өргөн ашиглана.

Дэлхийн өнцөг булан бүрийн хачирхалтай хоол хүнс 1

Вьетнам маягийн кофе

Гүн шарсан буталсан кофег шүүлтүүрээр шүүн аяганд хийж, дээрээс нь өтгөрүүлсэн сүү, мөс нэмнэ. Кофег маш хүйтнээр нь уух хэрэгтэй.

Дэлхийн өнцөг булан бүрийн хачирхалтай хоол хүнс 2

Билтонг

Хатаасан махны нэгэн төрөл. Үхэр, тэмээн хяруул эсвэл зээрийн махаар бэлдэнэ. Эхлээд уксуст хийж, дараа нь давс, бор сахар, кориандр болон хар перцийн холимгоор амталж удаан хатаана. Намиби болон Өмнөд Африкийн улс орнуудад өргөн тархсан.

Дэлхийн өнцөг булан бүрийн хачирхалтай хоол хүнс 13

Отаи

Уг ундааны төрөлх эх орон нь Тонга улс юм. Ус, кокосын сүү, халуун орны ямар ч хамаагүй жимсний (кокос, манго, тарвас, ананас) хатаасан нунтгаар чимж амтална.

Дэлхийн өнцөг булан бүрийн хачирхалтай хоол хүнс 14

3
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/07 at 14:52

    ”хоол үүссэн газар нь Арабын орнуудад тархсан ” ?
    Амталсан хар вандуйг бурам гэдэг

  2. Зочин

    2015/10/07 at 17:53

    anh hoolii Mongolchuud bii bolgson gol orts n mah

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *