Дэлгүүрээс хүнс цуглуулахдаа хэрхэн амт чанартайг нь сонгох вэ: Бидний заавал мэдэж байх ёстой зүйлс

5

Тарвасны хэр амттайг нь бор ишээр нь, тахианы махыг шинэ эсэхийг нь шошгон дээрх хугацааг нь хараад мэдэж болно. Хэдийгээр та өөрийгөө уут дүүрэн шинэ хүнс сонгосон гэж бодож байж болох ч зарим нэг илүү дээр боломжийг алдсан ч байж магадгүй. Амтат гуа, чинжүүний хэлбэрээс шалтгаалж хоолны амт яаж ч өөрчлөгдөж болно. Ингээд бид танд дэлгүүр хэсэж байх үедээ хамгийн шинэ хүнс сонгох энгийн хэрнээ анзаардаггүй 12 аргыг бэлтгэн хүргэж байна.

1. Талх

  • Шошгоны орц хэсгийн хамгийн эхний мөрийг уншаад үз. Тэнд хэрэв “бүхэл үрийн гурил” гэсэн байвал та сайн сонголт хийжээ гэж үзэж болно. Учир нь бүхэл үрийн гурил нь цагаан гурилыг бодвол ислэг болон витамины агууламж өндөр байдаг.
  • Талхан дээрээ бага зэрэг дараад үз. Хэрэв дарсан хэсэг эргээд хэвэндээ орж байвал маш сайн чанарын талх байна гэсэн үг. Хэрэв хурууны хэлбэр талхан дээр үлдэж байвал энэ нь талх хөөлгөх үйл явцад алдаа гарсан эсвэл хөлдөөж байсанг илэрхийлнэ.

 

2. Тахиа

  • Тахианы махны хэрчиж салгасан хэсгүүдийн өнгийг сайтар анзаарах хэрэгтэй. Хэрэв мах гадна хальстайгаа байвал арай цайвар өнгөтэй байх ёстой. Хэрвээ хальс нь шар юм уу бор өнгөтэй болсон байвал тавиур дээр нь орхиод явсан нь дээр.
  • Тахианы мах хатуу, цагаан, цайвар бор өнгөтэй, чийглэг, цусгүй байх ёстой. Мөн ирмэгийг нь харахаа мартаж болохгүй. Хэрэв хуурай харагдаж байвал тийм тахианы мах бүү сонго.
  • Дуусах хугацааг нь шалгахын оронд савласан хугацааг нь түрүүлж шалга. Хэрэв үйлдвэрлэсэн өдрөөс 2 өдөр өнгөрсөн байвал тэр махыг дэлгүүрт нь үлдээсэн дээр.

 

3. Тарвас

  • Тарвасны илүү гарсан жижиг ишийг нь хар. Хэрэв тарвас хатсан бор өнгийн иштэй байвал сайтар болсон байна гэсэн үг.
  • Тарвасанд шар толбонууд харагдаж байна уу. Тэрхүү шар хэсгүүд нь хөрсөнд удаан хугацаанд бэхлэгдсэнийг илэрхийлнэ. Мөн тийм хар, шар толботой тарвас илүү чихэрлэг амттай байдаг.
  • Хамгийн сайныг нь сонгох бас нэг арга бол дээр нь тогшиж үзэх юм. Хэрэв хатуу мэдрэмж төрүүлж байвал тарвас арай түүхий байна гэсэн үг. Харин тогшиход хөндий, бүдэг дуу гарч байвал таны авах гэж буй тарвас боловсорч гүйцсэн байна гэж ойлгож болно.

 

4. Улаан лооль

  • Боломжтой бол хуванцар саванд савласан лооль аль болох авахгүй байхыг хичээгээрэй. Учир нь ийм савлагаатай лоолийг гаднаас нь барьж үзэж болддоггүй бөгөөд төрөл бүрийн сорт хольж савласан байх магадлалтай.
  • Хальсны гадаргуу зөөлөн, их бие нь хатуу, хүнд жинтэй байх ёстой. Гүйцэт болсон лооль, болоогүйгээсээ хоёр дахин хүнд жинтэй байдаг.
  • Үнэрлэ. Хэрэв юу ч үнэртэхгүй байвал гүйцэт боловсроогүй байгаа гэсэн үг. Улаан лооль яг л улаан лооль шиг л үнэртэх ёстойг сана.

 

5. Амтат гуа

  • Амтат гуаны хальс нь хэтэрхий тод ногоон байж болохгүй. Гадна тал нь шардуу өнгөтэй байх тусмаа болц нь гүйцсэн, илүү чихэрлэг амттай байна гэсэн үг.
  • Амтат гуагаа хажуу тйиш нь харуулаад дээр нь дар. Хэрэв чичирч байгаа юм шиг мэдрэмж төрж байвал гүйцэт болжээ гэж ойлгоорой.
  • Чихэндээ ойртуул. Дотор нь усны чимээ сонсогдож байвал хэт болсон, муудах үйл явц эхэлсэн байна гэсэн үг.
  • Амтат гуаны 2 үзүүр дээр нь дар. Хэрэв зөөлхөн байвал илүү чихэрлэг гэсэн үг.

 

6. Чинжүү

  • Хамгийн түрүүнд чинжүү толбогүй, хурц тод өнгөтэй байх ёстой. Мөн хүнд жинтэй байна.
  • Дараа чинжүүний доод талыг хар. Овойсон хэсэг нь 2 юмуу 3 байвал 4 хэсэгтэйгээсээ илүү гашуун гэсэн үг. Эсрэгээрээ овойсон хэсэг нь 4 хэсэгтэй байвал арай бага үртэй байдаг.
  • Ишийг нь анзаар. Ногоон, хатуу, шаржигнасан байвал шинэхнээрээ байгааг илтгэнэ.

 

7. Загас

  • Загасны нүдийг нь хамгийн түрүүж хар. Нүд нь ил цухуйсан, хүүхэн хараа нь гялалзсан хар байгаа эмэхийг сайтар шалга.
  • Арьс нь гялалзсан, хүрэхэд гөлгөр мэдрэмж төрүүлж байх ёстой. Хэрэв арьс нь наалдамхай мэдрэмж төрүүлж байвал удсан загас байна гэсэн үг.
  • Мах нь хатуу, гадуураа өнгөгүй гадаргуутай байна. Загасны гол махыг шахах үед гарын хэлбэр үлдэх ёсгүй.

 

 

8. Цуккини

  • Хэмжээ нь амтандаа нөлөөлдөг тул чухалчилж үзэх хэрэгтэй. Цуккини илүү томрох тусмаа гашуурдаг. 15-20см хэмжээтэй дунд зэргийг соновол зүгээр. Тийм хэмжээтэй нь томыгоо бодвол бага үртэй төдийгүй илүү амтлаг байдаг.
  • Ишийг нь шалга. Хэрэв ишний тайралт нь шинэхэн байвал ногоон өнгөтэй байх ёстой.

 

9. Гадил

  • Багцалсан ишийг нь шалгаж үз. Иш нь ногооноос эхлээд их бие рүүгээ шарласан гадил сонгох хэрэгтэй. Хэрэв иш нь боролж, гадил дээр олон тооны толбо үүссэн байвал хэт болсон байна гэсэн үг.
  • Гадилыг аль болох багцаар нь хадгалах ёстой. Салгаж тавьсан гадил авах хэрэггүй.

 

10. Зөгийн бал

  • Тунгалаг байх тусам сайн гэсэн үг биш. Зөгийн бал тунгалаг биш, тунадас маягийн юм үүссэн байвал энэ нь илүү байгалийн, бага боловсруулалттай гэсэн үг.
  • Шинэ зөгийн бал температур буурах үед амархан тастжидаг. Ингэснээр усанд уусах чанар нь багасдаг. Үүнд ямар ч муу зүйл байхгүй бөгөөд өтгөн, тасттай байх тусмаа шинэ байна гэж ойлгож болно.

 

11. Шанцай

  • Салатны навчны олон төрлөөс үл хамааран навч нь цоороогүй байх нь хамгийн чухал. Ирмэг нь борлоогүйг сонгох нь чухал.
  • Навчны өнгө гэрэлтсэн эсвэл тод ногоон байх ёстой. Хэрэв өнгөө алдсан, хатуу биш байвал тэр навчнаас татгалзах хэрэгтэй.

 

12. Лаазалсан хоол

  • Савлагааны битүүмжлэл алдагдсан эсэхийг шалга. Ямар нэгэн гэмтэл ороогүй байх нь бүгдээс чухал. Хэзээ ч хэмжээ нь томорсон эсвэл зэвэрсэн лаазтай бүтээгдэхүүн авч болохгүй.
  • Лаазалсан бүтээгдэхүүний дотор талыг шалгах боломжгүй учир шошгон дээрх заавартай анхааралтай танилцах хэрэгтэй. Давч болон чихрийн агууламж хэт өндөр байж болохгүй. Өөрөө өөрийнхөө шүүсэнд хадгалагдсан байвал сайн.

 

13. Бяслаг

  • Хальс нь хэт зузаан, зүссэн бяслаг шинэ байдлаа алдсан байдаг. Бяслаг чийглэг байх ёстой учир гадуурх хальс нь зүсээд хэр удсан эсэхийг харуулаад өгөх болно.
  • Бяслагны хальс зузаарах нь олон удаа температураа сольсон тэрнийхээ хэрээр тос их ялгаруулсныг илтгэнэ.

Та хүнс цуглуулахдаа эдгээр зүйлсийг анзаарч байсан уу? Тийм бол бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

125
ГайхмаарГайхмаар
32
ГоёГоё
21
ХөөрхөнХөөрхөн
16
ТэнэглэлТэнэглэл
14
БурууБуруу
14
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Б. Жамъяндорж

    Б. Жамъяндорж

    2020/03/29 at 02:38

    Mydga

  2. Munkhgerel

    Munkhgerel

    2020/03/30 at 00:24

    Khoserdene Dorjbayar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *