Дараах 8 шинж тэмдэг таны биед илэрч байвал та бусад хүмүүсээс илүү урт наслах боломжтой гэсэн үг

0

Эрүүл амьдралын хэмнэл нь урт наслах цорын ганц зүйл биш бөгөөд урт наслах хүний биед зарим нэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Жишээ нь гэхэд та биерхүү, их иддэг мөртлөө гэдсээрээ таргалдаггүй бол 100 наслах хувьтай хүн гэсэн үг. Энэ мэтчилэн танд ч бас урт наслах шинж тэмдгүүд байгаа эсэхийг мэдэж аваарай.

1. Залуухан харагддаг

© Dan Steinberg/Invision/AP/East News © Hahn Lionel/ABACA/EAST NEWS

Данийн судлаачдын 2001-ээс 2013 оны хооронд 187 ихрүүд дээр хийсэн сонирхолтой нэгэн судалгаанд наснаасаа залуу харагдаж байгаа хүмүүс илүү урт насалдаг болохыг тогтоосон байна.

 

2. Та эмэгтэй хүн бол

Судалгаагаар эмэгтэй хүмүүс эрчүүдийг бодвол 6-8 жилээр урт насалдаг нь батлагдсан байдаг. Тиймээс эмэгтэй хүмүүс байгалиасаа илүү урт насалдаг давуу талтай байх нь ээ.

 

3. 33 наснаас хойш хүүхэд төрүүлсэн

© i-Images/i-images/East News

Зарим судлаачид 33 наснаас хойш хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд илүү урт наслах магадлалтай болохыг тогтоожээ. Энэ нь эмэгтэй хүмүүсийн нөхөн үржихүйн системтэй нь холбоотой байдаг байна.

 

4. Таны биеийн массын индекс 18.5-25 хооронд байдаг

© shutterstock.com

Таргалалт нь хүний насыг богиносгодог болохыг бид аль хэдийн мэддэг болсон билээ. Тэгвэл биеийн жингийн хэвийн индекс нь 18.5-25 хооронд байдаг бол илүүдэл жингийн индекс 25-30 хооронд, таргалалтын зэрэг нь 30-35 хооронд байдаг байна.

Биеийн массын индексийг хэрхэн тооцоолох вэ:

Биеийн массын индексийг тооцоолохдоо биеийн жин болон өндрийн хэмжээг харьцуулан тооцдог. Онлайнаар тооцоолох боломжтой.

 

 

5. Гэдсээрээ таргалдаггүй

© shutterstock.com

Илүүдэл жингүй байсан ч гэдсээрээ тарган хүмүүс зүрх судасны өвчлөлөөр өвдөх, богино наслах магадлал өндөр байдаг. Энэхүү асуудлыг 2000-2016 онуудад зарим өвчтөнүүд дээр хийсэн ажиглалтын үр дүнд баталсан байна. Хэвлийн таргалалт биеийн бусад хэсгийн таргалалтаас хамгийн аюултай нь юм. Харин булчин бол хүний биеийн бодисын солилцоог дэмжих мотор л гэсэн үг бөгөөд цусан дахь сахарын түвшинг бууруулдаг.

 

6. Нойроо сайн авдаг

© Instagram/Sipa USA/East News

Унтах хугацаа ч мөн хүний хэд наслахад чухал нөлөөтэй. Өдөрт 5-аас бага цаг унтах нь амьдрах хугацааг 12%-иар бууруулдаг байна. Нойр судлаачдын гаргасан насанд хүрсэн хүмүүсийн унтах мөчлөг:

1. Залуу хүмүүс (18-25 нас) 7-9 цаг

2. Насанд хүрэгчид (26-64) 7-9 цаг

3. Хөгшин хүмүүс (65+) 7-8 цаг

 

7. Баруун гараараа бичдэг

© shutterstock.com

Энэ нь яг 100% баттай биш ч зарим судалгаагаар баруун гараараа бичдэг хүмүүс илүү урт насалж байгааг анзаарсан байна.

 

8. Та өндөр бүсгүй бол

© EAST NEWS

Маш сонирхолтой сонсогдож магадгүй ч шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон нэгэн судалгаанд өндөр бүсгүйчүүд 90 хүртэл наслах боломжтой байдаг гэжээ. Гэвч эрчүүдийн хувьд тэдний өндөр нь наслалттай нь ямар ч холбоогүй байдаг байна. Тиймээс эрчүүдийн хувьд урт наслахын тулд өдөрт дор хаяж 60 минутыг дасгал хөдөлгөөнд зарцуулах ёстой юм.

23
Ха ХаХа Ха
16
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *