Байгууламж дотор оршдог дэлхийн хамгийн том амралтын газар

0

Байгууламж дотор оршдог дэлхийн хамгийн том амралтын газарГерманы Берлин хотоос өмнө зүгт 60 орчим км зайд дэлхийн хамгийн том бөмбөлгөн оройт байшин дотор оршдог амралтын газар байрладаг. Байшин дотор оршдог атлаа хиймэл халуун орны ойд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэхээр тохижуулагдсан уг амралтын газрыг Тропикал Айлэнд Ресорт /Tropical Island Resort/ гэж нэрлэдэг. 360 м урт, 210 м өргөн, 107 м өндөр уг бөмбөлгөн оройт байгууламжийг 14,000 тн ган төмрөөр босгожээ. Хэмжээний талаарх ойлголтыг илүү ойр болгохын тулд багахан жишилт хийвэл энэ байгууламж дотор 8 хөл бөмбөгийн талбай, Эрх чөлөөний хөшөөний хамт хялбархан багтах юм. Дотроо ямар ч тулгуур баганагүй уг байгууламжийн загварыг 2000 онд гаргаж барьсан ч бүрэн дуусгавар болгож амжилгүй тус компани нь 2002 онд банкны өрөнд орсноос хойш 2 жилийн дараа уг амралтын газар баригдсан байна. 500 төрөл зүйлийн 30,000 орчим бут сөөг, өвс хөвдөөр бүрсний дотор махан идэшт ургамлууд, кофены бут, гадил жимсний мод, ширэнгэн ойн мөлхөө ургамлууд болон бусад олон сонин содон ургамлууд багтжээ. Хиймэл ширэнгэн ойн дундуур 1 км урт зам байрладгийн дээр мангро модон дундах намгийн дээгүүр гүүр байрласан байдаг. Байгууламжийн доторх эдгээр ургамал моддын ургалтанд тус болох гэрэлтүүлэгт байгалийн жинхэнэ нарны илчийг ашигладаг. Байгууламжийн төвд байх хиймэл тэнгисийн эрэг дагуу 200 м урт хиймэл эрэг дээр жилийн аль ч улиралд 26 градусын дулаантай байх учир нэн таатай. 7 хоногийн 24 цагийн турш нээлттэй байдаг уг амралтын газрын усан сан нэг удаадаа 8000 хүнийг багтаах хүчин чадалтай бөгөөд 25 м өндөр усан гулсуур, зоогийн газрууд, мини гольфын талбай болон бусад олон сонирхууштай зүйлсээр баялаг аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *