Сонирхолтой хувь тавилан. Зөвхөн 39 насандаа л анх удаа уулзацгаасан ихэр ах дүү хоёр бие биеэсээ алс хол байсан хэдий ч маш адилхан амьдралаар амьдарсан нь давхцал гэж хэлэхэд бэрх. Далдын хүч л гэж байдаггүй юм бол …
Хөвгүүд төрөөд дөнгөж 3 долоо хоногтой байхад тэдний ээж 15 настай байсан гэдэг. Өөрөө хүүхдээрээ амьтан тэднийг авахаас татгалзжээ. Хөвгүүдийг айлуудад үрчлүүлсэн бөгөөд тэднийг нэг цагт үрчилж авцгаасан байна. Үрчилж авсан эцэг, эхчүүд адилхан нэр хөвгүүдэд хайрлажээ – Жим. Тэдний дунд байгаа цорын ганц ялгаа гэвэл Льюс өөрийгөө ахтай гэдгийг мэднэ (өргөж авсан ээж нь хэлсэн), харин Спрингерээс энэ мэдээллийг гэрийнхэн нь нуухаар шийдсэн байна.
Тэд 1979 онд уулзацгаажээ. Төрснөөсөө хойш бараг 40 жилийн дараа. Цаг нь болсон гэж бурхан үзсэн бололтой. Дэлхий дахин ч Жимүүдийн тухай сонирхолтой түүхийг мэдэх цаг нь болж. Хагацаж салсан ихрүүдийн тохиолдлыг судалж байсан судлаачид тэдний дунд байгаа давхцалын олон тохиолдолд итгэж чадахгүй байсан гэдэг. Гэхдээ гэрчүүд бүгдийг нотолсон.
Ах дүү хоёр хоёулаа хоёр удаа гэр бүл зохиосон. Залуучуудын анхны эхнэрүүдийг Линда гэдэг байжээ. Ихрийн хоёр дахь эхнэрүүд – Бетти нар. Жеймсийнхний гэр бүл хөвгүүдтэй болж ам бүл нэмлээ, бас л адилхан нэр хайрлажээ. Бараг л адилхан – Жеймс Алан болон Жеймс Аллан. Хөвгүүд багадаа гэрийн тэжээвэр амьтантай байсан. Ноход нь адилхан хочтой – Той.
Давхцал үүгээр ч дуусахгүй: ах дүү хоёр Флоридад байдаг нэг газар амрах дуртай, хөx өнгийн Chevrolet-тэй, амьдралаа хийжүүлсэн ундаа, шар aйраг, тамxигүйгээр төсөөлж чаддаггүй. Хоёулаа архаг тамxичин. Хоёулаа толгойны өвчинд нэрвэгдсэн, сэтгэл санаа тавгүй үед хоёулаа хумсаа мэрдэг.
Энэ түүх улс орон даяар тарсны дараа дэлхийгээр түгэх болжээ. Тэд Minnesota Twin Family Study хөтөлбөрт оролцохыг зөвшөөрсөн юм. Уг хөтөлбөрийн хүрээнд хувь хүний мөн чанар, зан ааш, дадал зуршил бүгд төрөлхийн байж болох бөгөөд үүнд генетик нөлөөлөх нь их гэдгийг тогтоож чадсан байна. Ёс заншил, засаглалд үнэнч байх явдлын өвлөгдөх магадлал нь хүртэл 60% ажээ.