
Дуу хөгжим гэдэг бол энэ хорвоо дээрх хамгийн сайхан зүйлсийн нэг. Тэрээр нэг талаар маш энгийн мэт боловч нөгөө талаар хамгийн нарийн зүйл. Та бодоод үз дээ, тодорхой хэлбэлзэл бүхий долгион нэгдэн дуу болох ба түүнийг нь бидний чих хүлээж авсны дараа тархи түүнийг боловсруулсны дүнд бид түүний сайхныг мэдэрдэг.
Дууны уг үндэс бол манай дэлхийн физик бүтэц болон математикын зарчим юм. Гэхдээ бид уншигчдаа элдэв шинжлэх ухааны тайлбараар зовоолгүй зөвхөн дуу, хөгжимтэй холбоотой таны мэдэхгүй болов уу гэсэн хэдэн баримтыг сонирхуулъя.
Битлз хамтлагийн хэн нь ч нот мэддэггүй байсан.
Бидний зүрх сонсож буй хөгжмийн хэмнэлээр цохилно.
Телекастер, Стратокастер зэрэг цахилгаан гитарыг зохиосон Лео Феэдер өөрөө гитар огт тоглож чаддаггүй нэгэн.
Хамгийн урт органы концерт 2001 онд эхэлсэн ба 2640 онд буюу 639 жилийн дараа дуусна.
Элвис Пресли өөрөө ганц ч дуу бичиж байгаагүй.
Хүн чанга дуу сонсож байх үедээ богино хугацаанд их хэмжээний архи ууж чадна.
Сиэтлийн рэппер NoClue Гиннесийн номонд хамгийн хурдан үглэгч рэпперээр бүртгэгдсэн ба 51,27 секундэд 723 үг хэлжээ.
Дуу хөгжим тархины таашаал авах хэсгийг идэвхижүүлдэг байна.
Антрактидад хийсэн концертоороо шуугиан тарьсан Metallica хамтлаг дэлхийн бүх тивд тоглосон анхны болоод цорын ганц хамтлагаар Гиннесийн номонд бичигдсэн байна.
Их Британийн Далайн цэргийн флот Сомалийн далайн дээрэмчдийг Бритни Спирсийн дуугаар айлгадаг гэнэ.
Спортоор хичээллэх явцдаа дуу сонсвол та илүү их тэвчээртэй болдог.
Хүний дуртай дуу нь түүний амьдралын нэг чухал хэсэг, сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг.
Warner Brothers компани Happy Birthday дууны эрхээр жилд 2 сая доллар олдог гэнэ.
Дууны нөлөөгөөр цэцэг илүү хурдан ургана.
Таны сонсож байгаа дууны төрөл таны ертөнцийг үзэх үзэлд нөлөөлдөг.
Австралийн эрдэмтдийн судалгаагаар рок одууд залуугаараа нас бардаг гэнэ. Тэд жирийн хүний дундаж наснаас 25 жилийн өмнө өөд болдог.
АНУ-д дуу хөгжмийн бичлэгээс олсон 1000 доллар бүрээс дунджаар 23,4 долларыг зохиогч авдаг байна.
Удаан, уянгалаг хөгжим сонссон үхэр илүү их сүү өгдөг.








Tsogoo Anu
2015/11/27 at 15:37
Sonirholtoi yum baina
Мөнхтуяа
2019/12/09 at 11:51
Их таалагдлаа гэхдээ олигтой мэдхийг хүссэн юм байсангүй