
Амьд байгалийн гэрэл зурагчин Gary Myers Луизиана мужийн Жефферсоны арал дээр шувууны үүрний зураг авч байтал өөр нэгэн зүйл түүний анхаарлыг татсан байна. АНУ-ын Луизиана муж бол махчин матрын тоогоор тэргүүлдэг газар бөгөөд гэрэл зурагчны анхаарлыг татсан зүйл нь өлсгөлөн матар байжээ. Тэрхүү өлсгөлөн хэвлээр явагч өөрийн адил бас нэгэн хэвлээр явагч болох могой болон яст мэлхийг нэг дор залгиж орхихыг Myers гэрэл зургийнхаа хальснаа буулгаж авсан байна. Дашрамд дурдахад энэ төрөл зүйлийн матар нас бие гүйцсэн үедээ 4 метр хүртэл урттай болж, жин нь 230 кг-д хүрдэг байна.







