2011 онд тохиосон томоохон үйл явдлуудын Lego тоглоомон дүрслэл [15 зураг]

0

2011 онд тохиосон томоохон үйл явдлуудын Lego тоглоомон дүрслэл [15 зураг]


Улиран одож буй 2011 онд дэлхий дахинаа баяртай, гунигтай, гэрэл гэгээтэй, хар бараан олон үйл явдлууд тохиосон. Он оны төгсгөлд дэлхий дахинд тохиосон үйл явдлуудын тойм, зураг сэлт олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр үзэгчдэд хүрдэг. Энэхүү уламжлалт явдал бас нэгэн өвөрмөц хэлбэрээр интернэт хэрэглэгчдийн мэлмийг мялаасныг сайтынхаа хэрэглэгчдэд хүргэж байна. Британий үндэсний өдөр тутмын The Guardian сонины ивээл доор зохион байгуулагдсан энэхүү ажлын хүрээнд Flickr сайтын хэрэглэгчид Lego тоглоомоор 2011 онд тохиосон чухал үйл явдлуудын дүр зургийг бүтээжээ.Их Британий дээдсийн хуримнаас эхлээд Осама бин Ладены үхэл хүртэл, Британий нийслэл хотод өнгөрсөн зун гарсан үймээн самуунаас эхлээд Ливийн дарангуйлагч Гаддафигийн уналт хүртэл дэлхий нийтийн анхаарлыг татсан олон үйл явдлын Lego тоглоомон зураглалыг та бүхэн дараах фото багцаас тухлан үзээрэй.

2011 оны 12-р сар. Лондонд сүндэрлэсэн аварга том Lego-н Зул сарын гацуур мод.

2011 оны 7-р сар. Дэлхийд томоороо хоёрт тооцогддог хэвлэл мэдээллийн конгломерат News Corporation-ыг үүсгэн байгуулагч Rupert Murdoch-ын гэргий Wendi Deng Murdoch нөхрийг нь бялуугаар “мялаах” гэж байсан Jonathan May-Bowles-ын дайралтаас нөхрийгөө хамгаалсан юм.

2011 оны 4-р сар. Ханхүү Ульям, Катеринэ Мидлтон нарын удаан хүлээгдсэн хурим Вэстминстер Эббид болсон.

2011 оны 9-р сар. Дэлхийн эргэн тойронд болж байсан адил төстэй эсэргүүцлийн давалгаанаас сэдэл аван Wall Street-д үүссэн эсэргүүцлийн жагсаалд оролцогчид.

2011 оны 3-р сар. Мансууруулах бодисын эмчилгээнд явахаас татгалзсаны учир жүжигчин Charlie Sheen Америкийн телевизийн Two and a Half Men ситкомоос хасагдсан.

2011 оны 11-р сар. 2011 оны чухал ач холбогдолтой өдрийн нэг 11-р сарын 11-ний өдрийн 11 цаг 11 минутыг харуулсан хуанли.

2011 оны 5-р сар. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон түүний бүлгийнхэн Осама бин Ладеныг устгах ажиллагааг харж байна.

2011 оны 6-р сар. Барак Обама, Ангела Меркель нарын албан ёсны уулзалт.

2011 оны 11-р сар. Калифорний Wall Street-д болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын эсрэг цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан.

2011 оны 10-р сар. Apple корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг Steve Jobs 56 насандаа нойр булчирхайн хавдраар нас барсан.

2011 оны 9-р сар. Лондонд болсон Нэгдсэн вант улсад исламын шашин тархаж байна гэж үзэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн English Defence League хөдөлгөөний цуглааныг цагдаа нар тараасан.

2011 оны 10-р сар. Ливи дэх Гаддафигийн дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд одоо ч зөрчил үүссээр байна.

2011 оны 8-р сар. Сиднейд сургуулийн охины хүзүүнд сүрдүүлгийн зорилгоор хуурамч тэсрэх бөмбөг зүүсэн байсныг цагдаа нар аварчээ.

2011 оны 8-р сар. Лондон, Бирмингхем, Манчестерт цагдаа нар болон танхай этгээдүүдийн хооронд мөргөлдөөн болжээ.

2011 оны 10-р сар. Rugby World Cup-ын сүүлийн шатанд Шинэ Зеландын баг Францын багийг ялсан юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2011/12/30 at 13:16

    NIce nice

  2. monami666

    2011/12/30 at 13:35

    xa xaxa huurhun ymuu

  3. erxem_0505

    2011/12/30 at 13:43

    kakaz

  4. Зочин

    2011/12/30 at 13:47

    HEY ADMINUUDAA ENE SERIOUS SAM 3 BFE – iin CRACKiiG NI ORUULAAD OGOOCH

  5. Suiton

    2011/12/30 at 14:00

    daj2

  6. Зочин

    2011/12/30 at 14:53

  7. enkule_fires

    2011/12/31 at 22:49

    89

  8. TheLibertines

    2012/01/04 at 00:11

    лайк

  9. Зочин

    2012/01/14 at 16:15

    HUURHUN IUMAA

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *