Оросын сүүлийн үеийн танкыг Playstation-ы удирдлагаар жолоодно

0

Sony Playstation тоглох дуртай л биз дээ? Тэгвэл сайн байна. Мундаг тоглогч байсан уу? Мундаг. Юу гэсэн үг вэ гэвэл, Оросын сүүлийн үеийн танк болох Курганец-25-ыг та төвөггүй удирдаж чадна гэсэн үг, учир нь жолооны хүрдний оронд Playstation-ы удирдлагаар жолоодно.

Танкыг байлдааны талбарт цэрэг эрсийг тээвэрлэх зориулалтаар бүтээжээ. Олон нийтэд 2015 оны 5-р сарын 9-ний өдөр танилцуулсан. Дэлхийн 2-р дайнд ялсаны 70 жилийн ойн баярын жагсаалд бусад техниктэй мөр зэрэгцэн явжээ. Үйлдвэрийн Орлогч дарга Альберт Баков танилцуулахдаа, Playstation-ийн удирдлагатай төстэй удирдлагаар жолоодно хэмээсэн бөгөөд танкыг тракторын заводод угсарсан гэж мэдээллээ.

SONY DSC

Баков хэлэхдээ, “Би хоёр жил зохион бүтээгч нартай ярилцсаны үр дүнд жолооны хүрдийг Playstation-ы удирдлагатай адил байхаар хийлгэж чадлаа. Залуу цэргүүдэд уг машиныг жолоодоход амар байна гэж найдаж байгаа.” Сүүлийн хэдэн арван жилийн турш Playstation-ыг сайжруулахаар ажиллаж байсан тул энэ сонголт нь найдвартай санагджээ. Мөн, жолооны хүрдээс бага зай эзэлнэ, найдвартай. Ямар нэгэн ослын үед, мөн танкнаас орж гарахад жолооны хүрд хүний цээжинд их бага хэмжээгээр гэмтэл маш их учруулдгийг судалгаагаар тогтоосон. Харин Playstation-ы удирдлага бага зай эзлэх учир ямар нэгэн гэмтэл учруулахгүй гэж нэмжээ.

Уг танк нь гибрид бөгөөд хуягласан, байлдааны бүрэн зориулалттай. Багийн 3 гишүүнээс гадна 8 цэрэг тээвэрлэх зайтай, цагт 50 миль хурдлах хүчин чадалтайгаас гадна газар, уснаа явагч болно. Танкны дээд тавцанг пулемёт, 33 мм их буу, танк эсэргүүцэгч 4 пуужинтай. 2016 оноос эхлэн олноор үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа, одоогоор Оросын армид туршилтаар ашиглаж байна.

Оросын сүүлийн үеийн танкыг Playstation-ы удирдлагаар жолоодно 2

Оросын сүүлийн үеийн танкыг Playstation-ы удирдлагаар жолоодно 3

2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *