2011 оны дэлхий дахиныг цочроосон гэрэл зургуудын багц [10 зураг]

0

2011 оны дэлхий дахиныг цочроосон гэрэл зургуудын багц [10 зураг]


2011 онд тохиосон бүхэн хуучин онтойгоо хамт улиран одож байна. Улиран одож байгаа хуучин оны төгсгөлд дэлхий дахин тэр чигээрээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлуудыг эргэн нэг харж, алдаа оноогоо дүгнэн цэгнэдэг уламжлалтай. Ар араасаа хөврөн та бүхэнд хүрч байгаа хуучин оны үйл явдлуудын тухай мэдээлэл “2011 оны дэлхий дахиныг цочроосон гэрэл зургуудын багц” нэртэй фото мэдээллээр үргэлжилж байна. Өнгөрөгч онд тохиосон үйл явдлууд гэрэл зургийн хальснаа хэрхэн буусныг та бүхэн дараах фото багцаас сонирхон үзнэ үү.

2011 оны 2-р сарын 23-нд Шинэ Зеландын Christchurch хотод 6.3 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсны маргааш энэ зургийг авсан ба зурагт хөрсний гулгалтын улмаас тахиралдсан төмөр зам харагдаж байна.

2011 оны 9-р сарын 7. Техасын Бастроп хотын усан цамхгийн эргэн тойрны газар ойн түймэрт сүйджээ. 45 км хавтгай дөрвөлжин талбай бүхий ойг сүйтгэсэн уг түймэрт 600 гаруй сууц шатсан байна.

2011 оны 8-р сарын 20-нд Швейцарийн олсон дээгүүр алхагч Freddy Nock Германы Бавари мужийн умард хэсэгт байрлах Гармиш-Партенкирхен амралтын газрын ойролцоох 2962 метрийн өндөртэй, тус улсын хамгийн өндөр уул болох Zugspitze уулын дээгүүр байрласан өргөгч цамхгийн олсон дээгүүр явжээ. Тэрбээр 303 метр урт олсыг туулж, өөрийн урьд нь тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна.

2011 оны 1-р сарын 19. Өмнөд Суданы Central Equatoria мужийн Terekeka суурингийн ойролцоо үхэрчин эр үхрийнхээ шээсээр нүүр гараа угааж байна. 1-р сард явуулсан бүх нийтийн санал асуулгаар Өмнөд Суданы ард иргэд Умардаас тусгаар тогтноход саналаа өгцгөөжээ.

2011 оны 1-р сарын 20. Калифорний Нилендагийн ойролцоох Salton Sea нуурын өмнөд үзүүрт тэргэл сарны гэрэлд харагдаж буй хатсан царс мод.

2011 оны 4-р сарын 26. Техасын Стронагийн ойролцоох Gaines Bend суурингийн ойн түймэрт сүйдсэн байшингийн дэргэдүүр урсаж буй металл. Ойн түймэрт 167 гаруй байшин сууц шатжээ.

Исландын мөнх цаст Vatnayekyudl уулын мөсөн голын сав газрын цүлхэн дэх мөсөн уул Grimsvotn галт уулын үнс нурманд хучигдсан байна.

Английн баруун хойд хэсгийн Кендал хотын нэгэн гэр бүл амралтаар яваад 2011 оны 7-р сарын 12-нд гэртээ эргэж ирэхэд гэрийнх нь цонхон дээр шар шувууны дүрстэй ор мөр үлдсэн байсны зургийг авчээ.

2011 оны 10-р сарын 25. Йова мужийн Лавлэндийн баруун талд байх Миссури голын доод бэлчирт авга ахынхаа эрдэнэшишийн талбайд ургац хурааж буй Corey Mcintosh.

2011 оны 9-р сарын 10. Нью Йоркын Манхэттэн дүүрэгт Дэлхийн худалдааны төвийг билэгдсэн Tribute in Light гэрлэн бүтээлийн гэрлийн тусгал дундуур нисч буй онгоц. Энэ жил Нью Йорк хот Дэлхийн худалдааны төвийг довтолсон 9-р сарын 11-ний дайралтын 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлжээ.

1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Зочин

    2011/12/30 at 18:38

    neeh ih tsochooson herguud bish l bnashtee gehdee ta nar ih hodolmorlojee, oshoo goy goy medeelleer bidnii tarhiig tsenegleerei bayarlalaa

  2. happy13

    2011/12/30 at 19:05

    ter uherchin zaluu ystoi aimar ain amidraliin erhend uhriin sheeseer nuuree ugaagaad zailuul :-x

  3. erxem_0505

    2011/12/30 at 19:12

    alaa xaytsan

  4. monami666

    2011/12/30 at 19:23

    nice

  5. nickhun

    2011/12/30 at 19:28

    Goe2

  6. CrEEeeZZZ

    2011/12/30 at 22:25

    mmmmmm

  7. enkule_fires

    2011/12/31 at 22:47

    yoooo nice tehdee jooohon baga yum bn

  8. copy_mn

    2012/01/01 at 22:36

    Сайхан мэдээ байна

  9. jerry04

    2012/01/02 at 12:03

    taalagdlaa. like darchii

  10. TheLibertines

    2012/01/05 at 21:42

    LIKE

  11. BEK_KKK

    2012/01/07 at 12:26

    mdmeerl yu bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *