14 хоногийн турш зочид буудалд ганцаараа тусгаарлагдаж, хөл хорионд орсон залуу хэрхэн энэ бүхнийг даван туулж, уйдсанаасаа болж галзуурчихгүй байх гарцыг олжээ

0

Нутагтаа эргэж ирэхэд нь Австрали эрийг зочид буудалд хөл хорионд оруулжээ. Гэхдээ тэр өөрийгөө зугаацуулах арга бодож олж чаджээ. Лондонгоос Брисбенд ирсэн Дэвид Мэрриотт хүссэн хүсээгүй хөл хорионд орсон юм. Хөл хорионд орж нэг хэсэг зурагт үзэж. Зурагтнаасаа удалгүй уйдсан тул арай зугаатай зүйл олж хийхээр шийджээ. Зочид буудлын хөл хорионд орсон гурав дахь өдрөөс эхлэн Дэвид уйдаагаа гаргахын тулд юу ч хийхэд бэлэн болсон байлаа.

Тэр гар дор бэлэн байгаа бүх л зүйлийг ашиглажээ – цаасан уут, таваг, кофены капсул, индүүний суурь, ширээний чийдэн – энэ бүгдийг нийлүүлж байгаад морьтой, өөрийнхөө өмсөх дуртай ковбойн өмсгөлтэй болж чадсан байна.

dailymail.co.uk

Үнэхээр сайхан морь болжээ!

dailymail.co.uk

Индүүний суурь, ширээний чийдэнгийн ачаар “төрсөн” мориндоо Рассел нэр өгчээ. Морины нүд, хамрыг кофены капсулаар хийсэн бол шүдийг нь цагаан картон цаасаар урласан байна.

dailymail.co.uk

Өдөр өнгөрөх тусам Дэвид төслийг улам хүндрүүлэх болжээ. Шинэ шинэ зүйл нэмж зугаандаа улам бүр орох болсон юм. Удалгүй интернетэд ч бичлэгээ тавьж эхэлжээ – зүгээр ч нэг бичлэг биш, харин сонирхолтой үйл явдалтай бичлэг.

Жишээ нь, Клингфилм Кид гэдэг нэртэй xорон муу санаатай нөхөр эзнийг нь унтаж байх хооронд Расселийг хyлгайлах гэж оролдоно.

dailymail.co.uk

Эсвэл Расселийг салхинд гаргахын тулд зочид буудлын эзнээс тусгайлан зөвшөөрөл хүсэж байгаа бичлэг бас л сонирхолтой. Энэ бүх үйл явдал “бүгдийнх нь сэтгэлийг сэргээсэн” гэж Дэвид ярьжээ.

dailymail.co.uk

Хамгийн гол нь Дэвид өөрийнхөө сэтгэл санааг бага ч болов сэргээж чадсан нь хамгаас чухал. Яагаад гэвэл түүний эцэг нь өөд болоод удаагүй байсан юм – тэр Лондонд эцгийнхээ оpшуулганд оролцоод буцаж иржээ. Нутагтаа иртэл одоо дагаж мөрдөж байгаа журмын дагуу хоёр долоо хоногийн хугацаатай зочид буудалд хөл хорионд орсон юм .

dailymail.co.uk

Ийм зүйл хийх нь Дэвидийн өөрийн мэргэжил ажээ, насан туршдаа ийм л зүйл хийж амьдарч ирсэн нэгэн. Дэвид сурталчилгааны компанид арт-захирлаар ажилладаг юм. Тун удахгүй түүний хөл хорионы хугацаа дуусна. Гэртээ харихдаа зочид буудлын өрөөнд бүтээж хань болж байсан Расселаа аваад явах бодолтой байгаа ажээ. Хөл хорионы үед Дэвидэд таатай ч мэдээж ирж: Рассел морио үзэсгэлэнд үзүүлбэр болгохыг санал болгожээ.

Дэвидийн хэлснээр тэр одоо “бага зэрэг од” болоод байгаа ажээ.

Та болон таны танил ковидын улмаас зочид буудалд тусгаарлагдсан уу? Тийм бол тэр үедээ юу хийж цагийг өнгөрүүлсэн бэ?

12
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *