Самрыг заавал дэвтээж идэх 5 шалтгаан

0

Самар, үр нь уургийн өндөр агууламжтай. Энэ амттанууд нь фитиний хүчил агуулах бөгөөд минараль фосфор гэж үздэг. Фитиний хүчил нь холестерины хэмжээг бууруулах үнэтэй антиоксидант хэдий ч  хэмжээ хэтэрсэн тохиолдолд цинк, кальци, төмөр зэрэг эрдэс бодисын шимэгдэлтэнд сөргөөр нөлөөлнө. Аз болж фитиний хүчлийг бууруулах арга бий – самраа усанд дэвтээх.

Өнөөдрөөс эхлэн самар, үрийг усанд дэвтээж идэх 5 шалтгаан

1. Гэдэс ходоодны үйл ажиллагааг дэмжинэ

Самар, үр нь хүний биед бүрэн шингэдэггүй ширхэглэг ихтэй. Энэ ширхэглэг нь бүдүүн гэдэс болон хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжих, биеэс хорт бодис гадагшлуулах үйлчилгээтэй. Усанд дэвтээснээр фитилийн хүчлийг багасгаж идэх самрын хэмжээг ихэсгэж болно. Дэвтээсэн самар, үр нь хүний биед хурдан шингэдэг учраас хоол боловсруулах эрхтэнд ачаалал бага өгнө.

2. 12 нугалаа гэдэсний үрэвслийн хам шинжийг зогсооно

12 нугалаа гэдэсний үрэвслийн хам шинж – тодорхой төрлийн хоол хүнс хэрэглэсний дараа гэдэс ходоод хурцаар өвдөх өвчин юм. Самар, үр нь хоол боловсруулах ферментийг ялгаруулахад саад болдог ферментийн ингибитор агуулдаг. Дэвтээснээр ингибитор фермент арилж тухайн хам шинж илрэх шинжийг таслан зогсооно.

3. Цавууллагийг шингэхэд тусална

Самар, үрийг байнга дэвтээж идвэл цавууллагийг задлах ферментийг идэвхжүүлнэ. Үүнээс гадна дээр дурьдсан ингибиторын ферментийг мартаж болохгүй.

4. Эрдэс бодисыг шимэх фитиний хүчлийн ялгаруулалтыг зогсооно

Самар, үрэнд агуулагдах фитиний хүчил нь эрдэс бодисыг өөртөө шимж авдаг. Уг хүчил нь таны биед байгаа цинк, магни, төмөр, кальци зэргийг өөртөө шимж бие махбодид хэрэгтэй хэмжээг бууруулна. Хүний биед хэрэггүй уг ферментийн хэмжээг багасгахын тулд самар, үрээ дэвтээж идэх хэрэгтэй.

5. Таниныг гадагшлуулна

Танин – хар цай болон улаан дарснаас амтагдах хуурай, бага зэрэг гашуувтар бодис юм. Зарим нэг хүмүүс уг бодисонд эмзэг байдаг, тиймдээ ч цай, дарс уусны дараа дотор нь муухайрдаг байна. Самрыг дэвтээж идвэл танин биеэс хурдан гадагшилна.

Самар, үр дэвтээх – маш хялбар ажил, цаг орохгүй. Фитиний хүчлийг арилгахын тулд таны хийх зүйл гэвэл багахан давстай усанд самар, үрээ 7-24 цаг дэвтээгээд дараа нь шарах шүүгээнд хатаана. Усандаа бага зэргийн тараг эсвэл нимбэгийн шүүс нэмсэн ч болно. Тэгээд ч дэвтээсэн самар илүү амттай болдгийг мартаж болохгүй.

6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2017/09/13 at 13:22

    Aytaihan bichej boldoggui ym bhda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *