Элэг тань хорт бодисоор дүүрсэн байж болохыг илтгэх 9 шинж

4

Элэг бол хүний биеийн хамгийн том дотор эрхтэн бөгөөд даавар, фермент ялгаруулж, хорт бодисыг цэвэрлэн шүүж, бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ янз бүрийн шалтгаанаас болж хортой элдэв бодисоор бохирддог байна.

Ийм үед элгэнд илүү их ачаалал бий болох учир өөрийн үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй болдог билээ. Элэг ямар нэг байдлаар гэмтсэн, буруу, дутуу ажиллаж байгаа шинж тэмдэг илэрвэл даруй эмчид үзүүлэх хэрэгтэй. Ингээд хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй 9 шинж тэмдгийг танд танилцуулж байна.

Элэг хорт бодисоор дүүрсэн байх шинж тэмдэг

 

1. Гэдэсний дээд хэсгээр өвдөх, хүнд оргих

Хэрвээ та хэт их өөх тостой хоол хүнс хэрэглэдэг бол энэ нь таны элгийг томроход хүргэж болно. Үр дүн нь цээжний хэсэгт болон гэдэсний дээд хэсэгт даралт ихсэж өвдөлт зовиур бий болно. Мөн хийгээр дүүрсэн ходоод гэдэс нь таны элэг хорт бодисоор дүүрч байгаагийн нэг илрэл байж болох юм.

 

2. Дотор муухайрах

Дотор муухайрах нь таны элгэнд ямар нэг зүйл болохгүй байгааг илтгэх бас нэг шинж байж болно. Өөх тос ихтэй хүнс хэрэглэсний дараа таны гэдэс дотор хүндрэх, дотор муухайрч огих, суулгах зэрэг шинж илэрч болох ба үүнийг анхаарах хэрэгтэй.

 

3. Арьс мэдрэг болох, нүдний цагаан шарлах

Таны элэг хорт бодисоор дүүрч байгаа бол таны арьсанд янз бүрийн загатнаа, тууралт зэрэг шинж тэмдэг бий болно. Нүдний цагаан ч шарлаж болно. Энэ нь цусан дахь билибурины хэмжээ хэт их болж элэг түүнийг нь шүүж аюулгүй нэгдэл болгож чадахгүй байгаатай холбоотой юм.

 

4. Ядрах, бие сулрах

Элэгний ямар нэг асуудал бий болсон хүн ядарч, хоолны дуршилгүй болдог. Энэ шинж тэмдэг байнгын болсон, ямар нэг хүнд хүчир ажлын ядаргаанаас болоогүй бол эмчид үзүүлэх хэрэгтэй.

 

5. Халуурах

Элэгтэй холбоотой хямралын үед зарим хүний гэдэс өвдөж, маш их ядардаг. Хэрвээ танд ийм шинж тэмдэг бий болбол өөрийн биеийн халууныг анзаарах хэрэгтэй. Хэрвээ халуун нэмэгдсэн бол таны элэг үрэвсэж, халдвар авсан байх магадлалтай юм шүү.

 

6. Булчин өвдөх

Таны булчин, үе мөч байнга өвддөг, арьсан дээр янз бүрийн хөхрөлт үүсэж, хөл хавантаж байвал таны элэгний үйл ажиллагаа доголдож байгаагийн шинж байж болно.

 

7. Шээсний болон өтгөний өнгө өөрчлөгдөх

Таны шээс илүү хүнд өнгөтэй болж харин өтгөн илүү цайвар туяатай болбол элэг үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагийн нэг илрэл юм шүү.

 

8. Арьс загатнах

Элэгний үйл ажиллагаа доголдсоноос таны арьс их загатнаж магадгүй. Хорт бодис ихээр хуримтлагдан, элэг үүргээ бүрэн биелүүлж чадахгүй үед хүний бие ийм хариу үйлдэл үзүүлдэг байна.

 

9. Цус гарах

Энэ нь ховор тохиолдох шинж боловч бас тоохгүй байж болохгүй шинж. Хамраас байнга цус гарах, биеийн энд тэнд ямар нэг шалтгаангүй хөхрөх зэрэг нь цус нөжрөх үйл явц доголдохоос бий болох бөгөөд энэ нь мөн л элэгтэй холбоотой байж болно.

Элэг хорт бодисоор дүүрсэн янз бүрийн тохиолдолд илрэх шинж тэмдэг нь бас янз бүр байдаг. Тиймээс эмчид үзүүлэх нь чухал юм шүү.

 

Элгээ юунаас хамгаалах вэ?

Элэг бол хүний цусыг янз бүрийн хорт бодисоос хамгаалж шүүж байдаг шүүлтүүр юм. Элэгний олон дайсан бий бөгөөд тэдгээрээс элгээ хамгаалж байх хэрэгтэй. Эдгээр дайсан нь доорх зүйлүүд болно!

  • Архи дарс
  • Өөх тостой хоол
  • Биеийн хөдөлгөөн дутагдах
  • Жин хасах янз бүрийн нэмэгдэл хэрэглэх
  • Өвчин намдаах хэрэгсэл хэт ихээр хэрэглэх
  • Зарим төрлийн эм тариа

 

Элэг эрүүл байхад тустай хүнс

Элэг эрүүл байхын тулд олон буруу зуршлаас салж, “дайснуудыг” ялж, зөв хооллох хэрэгтэй. Танд болон таны элгэнд ашиг тустай хүнсний жагсаалтыг танд танилцуулж байна.

  1. Хангалттай хэмжээний ус
  2. Тараг
  3. Куркума
  4. Зөгийн бал
  5. Бүхэл үрийн каш
  6. Жимс: жигнэсэн алим, гадил, лийр, тоор, гүйлс
  7. Ногоо: хулуу, лууван, хүрэн манжин, өнгөт байцаа

Та энэ нийтлэлийг хадгалж аваад найз нөхдөдөө хуваалцаарай. Ийм мэдээлэл хэн нэгэнд тань хэрэг болж магадгүй билээ.

135
БахархмаарБахархмаар
44
ГоёГоё
39
ГайхмаарГайхмаар
38
ХөөрхөнХөөрхөн
35
Ха ХаХа Ха
14
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *