Жеки Чаны 18 настай ижил хүйстэн охин нь аавынхаа тэвчихийн аргагүй аашнаас болж хэдэн сар гудамжинд амьдарчээ

3

Гэр бүлийн асуудал зөвхөн жирийн хүмүүст ч тохиолдохгүй мөн алдартай хүмүүст ч гэсэн адилхан нүүр тулгарна. Жеки Чаны охин YouTube- ээр саяхан нэг гарчээ, аавынхаа хуучинсаг үзэл бодлоос болж хэдэн сар гудамжинд амьдарч байгаа гэнэ.

Жүжигчин маань 18 настай охин болох Эттой Нг Чок Лам-тайгаа жирийн харилцаа үүсгэж чаддаггүй. Эх сурвалжуудын мэдээллэснээр бол энэ үл ойлголцол нь охины сексийн чиг хандлагатай холбоотой гэнэ.

Этта найз охин болох Энди Оттойгоо бэлгийн дотно харилцаанд ордог гэдгээ нуудаггүй. Хосууд цугтаа амьдраад бараг жилийн нүүр үзэж байна.

Эцэг эх нь тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлэхээс татгалзсан учраас тэд хэсэг хугацаанд гудамжинд амьдрахаас өөр аргагүйд хүрсэн гэсэн видеог сошиал сувагт байрлуулжээ.

Бид үүссэн нөхцөл байдлыг яахаа сайн мэдэхгүй л байна… Эцэг эхчүүдийн явуургүй үзэл бодлоос болж бид гүүрэн доор унтахаас өөр аргагүй боллоо.

Forbes сэтгүүлд нийтэлснээр бол Жеки Чаны хөрөнгө $49,000,000, тэр охиныхоо тухай олон нийтэд элдвийг ярихгүй хэвээр. Этта-гийн сонголтыг жүжигчин эцэг нь дэмжихгүй байгаа нь илт. Охины видеонд ч тэр ямар нэгэн тайлбар хийсэнгүй.

Этта-гийн эх болох Элейн Нг нь охиноо сошиал сувагт эцэг эхээ буруутгаж элдэв видео цацаж байхын оронд ажил хийж хөл дээрээ босох нь зүйтэй гэж үзэж байна.

Алдартнууд ч гэсэн бидэнтэй адил асуудалд орно. Тэдэнд хүүхэдтэйгээ ойлголцохгүй байх тохиолдол ч учирна.

Жеки Чан охин Этта-тайгаа удахгүй ойлголцож харилцаагаа сэргээнэ гэж найдъя.

182
ТэнэглэлТэнэглэл
51
ХарамсалтайХарамсалтай
41
ГайхмаарГайхмаар
30
БурууБуруу
12
БахархмаарБахархмаар
12
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Munkhbat Munkhuu

    Munkhbat Munkhuu

    2018/09/17 at 16:44

    манайхаан гэж өөрсдийнхөө хов живийг ярьж дуусаад одоо дэлхийн одуудын амьдралыг жиргэх гэж байгаа юм биз дээ аргагүй л бөмбөрцгийн базаачид юм аа

  2. Бушидо Түмээ

    Бушидо Түмээ

    2018/09/17 at 16:52

    Хогичиишд

  3. Adiya Sosor

    Adiya Sosor

    2018/09/17 at 17:08

    Uursniiguu yaaya gej bj hil davj hun muulaad yahav hooe humuus mine

  4. Bkh Khashaa

    Bkh Khashaa

    2018/09/17 at 18:59

    uhsen ATS…….

  5. Suki Gonch

    Suki Gonch

    2018/09/18 at 04:32

    Хүүхэд нь Канадад амьдардаг, ижил хүйстэн. Багаасаа үүнээс болоод аавтайгаа таардагүй гэж нэг газар уншсан.

  6. Altaa Altaa

    Altaa Altaa

    2018/09/18 at 10:11

    Sain jujigchin.harin muu etseg.Ohinii buruu bis.genii aldaa bizdee.

  7. Unurchimeg Khoroljav

    Unurchimeg Khoroljav

    2018/09/19 at 12:40

    Хүүхдээ хүмүүжүүлэх завгүй …гэр бүлээ орхиж ажиллах ийм харамсмаар байдалд орно…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *