Байнга суулт хийж байх 7 чухал шалтгааныг танилцуулъя

4

Танд биеийн тамирын танхим орж биеийн байдал, хэлбэрээ сайжруулах (бүр хурдан хугацаанд шүү) шаардлагатай бол эхлээд суулт хийж байх хэрэгтэй. Энэ дасгалыг хийхэд амархан, нэмэлт ямар ч хэрэгсэл шаардагдахгүй (гартаа гантель нэмж барьж болох юм) билээ. Мөн үүнээс гадна та хаана ч суулт хийх боломжтой юм.

Ер нь суултыг хөлийн нэг дасгал гэж үздэг боловч энэ нь үнэндээ бүх л биед сайн нөлөөтэй, нуруу нугас, таазны булчингийн системд чухал ач холбогдолтой юм. Хэрвээ суултыг зөв хийж чаддаг болбол тун удалгүй та үр дүнг нь мэдрэх болно.

Суулт хийх нь эрүүл мэндэд ашигтай байх 7 шинж

Суулт бол биеийн хэлбэр галбиртаа анхаарал тавьдаг эмэгтэй хүнд хамгийн сайн таарах дасгалуудын нэг юм. Энэ нь хөдөлгөөн, тэнцвэрээ олох зэрэгт сайн нөлөөтэйгөөс гадна эмэгтэй хүний сайхан шинж чанарыг тодорхойлж өгч илүүдэл өөхийг шатаан булчинг чангална.

Чухам ийм учраас өөрийн хийдэг дасгал сургуулилтандаа суултыг заавал оруулах хэрэгтэй юм.

1. Бүх л биеийн булчинг чангалж өгнө

Суулт нь зөвхөн хөлийн булчин төдийгүй (гурван толгойт, гуяны арын булчин, шилбэний булчин зэрэг), бүх л биеийн булчинг уян хатан, чанга байлгаж бодисын солилцоог эрчимжүүлдэг байна.

Энэ олон талын ашигтай дасгал нь нурууг сайхан болгож бусад булчин, тэр дундаа хөлийн булчингийн хэлбэрийг өөрчилж өгдөг.

Зөв суулт хийх нь тестостерон, өсөлтийн даавар ялгаруулах үйл ажиллагааг эрчимжүүлэн биеийн доод хэсэг төдийгүй дээд хэсгийн булчингийн жин нэмэгдэхэд чухал ач холбогдолтой.

 

2. Та өдөр тутмын ачааллыг хөнгөн даадаг болно

Энэ нь өдөр тутмын ачааллыг даадаг болоход тустай хамгийн шилдэг дасгалуудын нэг бөгөөд хүмүүс эрт дээр үеэс ан ав хийхдээ энэхүү суултыг хийдэг байжээ. Дасгал байнга хийх нь булчинг дасгалжуулж, илүү үр дүнтэй ажиллах чадвартай болгох ба хүний биеийн хөдөлгөөний эвсэл, тэнцвэрийг сайжруулна.

 

3. Өөх шатаах

Суулт хийх нь булчингийн жин нэмэгдүүлэх бөгөөд ингэснээр та тайван нөхцөлд ч өдөрт 50-70 калорийг нэмэлтээр илүү шатаана. Та 2 кг булчин нэмэгдүүлж чадвал энэ нь өдөр болгон 250-300 калори илүү шатаана гэсэн үг юм.

 

4. Хөдөлгөөний хурд, эвсэл нэмэгдэж тэнцвэр сайжирна

Хүн хөгшрөх явцдаа хөдөлгөөний чадвар, эвслээ хадгалахад хөлийн хүч чадал чухал нөлөөтэй ба суулт нь хөлийн булчингийн жинг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Мөн бүсэлхий, нуруу, тааз орчмын булчинг чангалснаар тэнцвэртэй байдал сайжирна. Суулт нь чухам ийм шинж чанартай учраас ясны хугарал зэргээс урьдчилан сэргийлдэг байна.

 

5. Гэмтлээс сэргийлэх

Суулт хийснээр шилбэ, гуя орчмын хөдөлгөөнийг нэмэгдүүлэн, холбоос эдийг чангалж бэхжүүлэн элдэв гэмтэл олохоос сэргийлдэг байна.

 

6. Спортын амжилтыг нэмэгдүүлнэ

Суултаар олж авсан булчингийн хүч адал нь спортын амжилттай нягт холбоотой байдаг. Тамирчдын дасгал сургуулилтад ийм дасгал нэмснээр тамирчид илүү хурдан гүйж, өндөрт харайдаг билээ.

 

7. Өвчнөөс урьдчилан сэргийлнэ

Суулт нь булчингийн жинг нэмэгдүүлдэг гэдгийг бид одоо мэддэг болсон. Мөн суулт нь глюкозын түвшин,  либидо-гийн солилцоог хэвийн барихад нөлөөлөх ба инсулины мэдрэг байдлыг хянахад сайн нөлөөтэй байна. Энэ дасгалыг байнга хийснээр өөхлөх болон зүрх судасны өвчин, чихрийн шижингээс хамгаална.

 

Суултыг хэрхэн зөв хийх вэ?

Хөлийн өвдгөө гэмтээхгүйн тулд энэ дасгалыг зөв хийх хэрэгтэй. Суулт хийх дасгалыг зөв хийснээр хөлийн өвдөг чангардаг, холбоос, үе мөч бэхэждэг гэдгийг баталсан байдаг.

Ингээд гэртээ хийж болох цогц дасгал.

 

Суултыг өдөр болгон хийх хэрэгтэй юу?

Бүх л зүйл хэмжээндээ байхдаа сайн. Суулт ч гэсэн ялгаагүй. Хэрвээ та дасгал суургуулилтаа эрчимтэй хийсэн бол танд болон таны булчинд амралт заавал хэрэгтэй. Энгийн чилээ гаргах, сэтгэл санаа өргөх зорилгоор суултыг өдөр болгон хийж болно. Харин өөх шатаах, булчингийн жин нэмэх болон бусад зорилгоор хийж байгаа бол ийм байдлаар хандаж болохгүй.

Шинээр эхэлж байгаа хүнд хамгийн зөв ачаалал өгөх хэмжээ нь долоо хоногт 2-3 удаа 2-3 оролтоор 15-20 удаа хийх нь хангалттай.  Харин үүнээс их хэмжээгээр хийвэл танд маш их хэрэгтэй сэргэх хугацаа тань бараг үгүй болно.

Дасгал хийсээр яваандаа зарим нэг өөрчлөлт гарах ба энэ нь шөрмөс, холбоос бэхжиж чангарах явдал юм. Ингэснээр таны сэргэхэд шаардагдах хугацаа улам бүр бага болдог. Ийм нөхцөлд долоо хоногтоо гурван удаа 5 удаагийн оролтоор 20-30 удаа суулт хийгээрэй.

Зөвлөгөө: хамгийн их үр дүнтэй байхын тулд удаан хэмнэлээр суулт хийгээрэй. Энэ нь илүү их ачаалал өгч түүнийг нь мэдрэх боломж олгоно.

Бүх л дасгалыг хийхэд өөрийн биеэ хянаж, сонсож байх нь чухал байдагтай адил суулт хийж байхдаа ч өөрийгөө хянаж байгаарай. Ингэж чадвал та заавал амжилтад хүрэх болно.

217
ГоёГоё
45
ХөөрхөнХөөрхөн
42
Ха ХаХа Ха
41
БахархмаарБахархмаар
40
БурууБуруу
17
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Solongo Sukhee

    Solongo Sukhee

    2018/09/17 at 16:58

    Ч Мөнхтуяа Ч.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *