![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/07/XopoM.com-Ганцхан-минутад-хийх-боломжтой-таны-өдөр-тутмын-амьдралыг-асах-хялбар-болгох-9-лайфхак-10.jpg)
Жийнсэн өмд хүзүүгээрээ ороож, хэрэглэсэн дүрдэг цайг тасалгааны ургамлын хөрсөнд хийж, алимаар шүдээ үрэх гэх мэт анх уншихад хачирхалтай мэт боловч таны өдөр тутмын амьдралд асар хэрэгтэй лайфхакуудыг хүргэж байна.
1. Жийнсэн өмдийг хүзүүгээрээ хэмжиж үзэх
Хувцас солих өрөөнд өөрт таарах өмдийг хайж, хувцсаа ахин дахин сольж үзсээр л байна уу? Тэгвэл жийнсэн өмдийг сонгохдоо дээд хэсгийг хүзүүний ороолт мэт ороож үзэх лайфхакыг танд танилцуулж байна. Хэрэв таны хүзүүнд төгс таарч байвал тухайн өмд танд таарна гэсэн үг ажээ.
2. Лаагаар гутлаа уснаас хамгаалах боломжтой
Гутал руу ус нэвтрүүлдэггүй зориулалтын цацлага байхгүй тохиолдолд та өнгөгүй лаагаар гутлаа үрж тослог, гялалзсан харагдах хүртэл үсний сэнсээр үлээлгэж гутал руу ус нэвтрэхээс хамгаалах боломжтой.
3. Гар утасны дуудлага хийж нууц камерыг олох
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/07/XopoM.com-Ганцхан-минутад-хийх-боломжтой-таны-өдөр-тутмын-амьдралыг-асах-хялбар-болгох-9-лайфхак-03.jpg)
Нууц камер, дуу хураагуур нь тогтмол мэдээлэл дамжуулдаг тул ойр орчимд нь дуудлага хийхэд сүлжээ доголдох, долгион сонсогдох зэргээр мэдрэгддэг ажээ.
4. Хэрэглэсэн дүрдэг цайг тасалгааны ургамлын хөрсөнд хийх
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/07/XopoM.com-Ганцхан-минутад-хийх-боломжтой-таны-өдөр-тутмын-амьдралыг-асах-хялбар-болгох-9-лайфхак-04.jpg)
Цайны навч нь нэгэн төрлийн бордоо болж, уут нь хялбар задардаг тул хэрэглэсэн дүрдэг цайг ургамлын хөрсөнд хийж бордох боломжтой.
5. Хамар битүүрч унтаж чадахгүй байгаа бол аль нэг тал руугаа харж унтах
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/07/XopoM.com-Ганцхан-минутад-хийх-боломжтой-таны-өдөр-тутмын-амьдралыг-асах-хялбар-болгох-9-лайфхак-05.jpg)
Хэрэв таны зүүн талын хамар битүүрсэн бол баруун тал руу хажуулдаж унтвал хамар онгойж, чөлөөтэй амьсгалах боломж бүрддэг. Түүнчлэн хажуулдаж унтах нь цусны эргэлтийг сайжруулж, хоол боловсруулалтыг сайжруулах давуу талтай.
6. Давсыг нунтаг хэвээр хадгалахын тулд будаа хэрэглэх
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/07/XopoM.com-Ганцхан-минутад-хийх-боломжтой-таны-өдөр-тутмын-амьдралыг-асах-хялбар-болгох-9-лайфхак-06.jpg)
Давс нь чийгийг өөртөө маш хурдан шингээж, барьцалдан хатуурах магадлал өндөртэй байдаг. Харин давс руу цөөн ширхэг будаа хийснээр дагтаршиж хатуурахгүй нунтаг хэвээр байх нөхцлийг бүрдүүлэх боломжтой ажээ.
7. Алимаар шүдээ үрж цэвэрлэх
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/07/XopoM.com-Ганцхан-минутад-хийх-боломжтой-таны-өдөр-тутмын-амьдралыг-асах-хялбар-болгох-9-лайфхак-07.jpg)
Шүдээ угаах завгүй болсон бол ажил руугаа явах замдаа алимаар шүдээ үрж цэвэрлэх боломжтой. Алим нь шүд цайруулах үйлчилгээтэй xүчиллэг жимс тул шүдийг цайруулж, завсарт буй хоолны үлдэгдлийг бүрэн цэвэрлэж чаддаг аж.
8. Хугацаа нь дуусах гэж буй өндгийг бүү хая
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/07/XopoM.com-Ганцхан-минутад-хийх-боломжтой-таны-өдөр-тутмын-амьдралыг-асах-хялбар-болгох-9-лайфхак-08.jpg)
Хугацаа нь дуусах дөхсөн өндгийг чанаж болгосноор 7 хоног орчим хадгалах боломжтой.
9. Цонхны торыг хумсны будгаар хамгаалах
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/07/XopoM.com-Ганцхан-минутад-хийх-боломжтой-таны-өдөр-тутмын-амьдралыг-асах-хялбар-болгох-9-лайфхак-09.jpg)
Цонхны цоорсон торыг цэвэрлээд хумсны будаг түрхэж хатааснаар нүх ахин томрохоос сэргийлэх боломжтой байдаг ажээ.
Таны хувьд өдөр тутамдаа ямар лайфхакыг тогтмол хэрэглэдэг вэ?
![Ха Ха](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/haha.png)
![Гоё](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/heart.png)
![Тэнэглэл](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/poop.png)
![Буруу](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/angry.png)
![Хөөрхөн](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/love.png)
![Бахархмаар](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/yay.png)
![Гайхмаар](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/wow.png)
![Харамсалтай](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/sad.png)