“Союзмультфильм” студийн 10 хүүхэлдэйн киноны дүрийг цоо шинэ төрхтэйгөөр дахин бүтээжээ

0

Шинэ зүйл болгон – сайтар мартагдсан хуучин зүйл. Энэ алтан дүрмийг олон найруулагч сайн ойлгосон. Ямар сайндаа л хуучны кино бүтээлийг бидэнд арай өөрөөр “амтлан” хүргэж байх вэ дээ. Зөвлөлтийн хуучны хүүхэлдэйн киноны дүрүүдийн шинэ дүр төрхийг танилцуулах гэж байна. Үзэгч бидний өмнө өөрчлөгдөн гарч ирсэн эдгээр дүрүүд мөддөө дэлгэцээс буухгүй бололтой. Энд бидний сайн мэдэх “Трое из Простоквашино” (“Простоквашиногоос ирсэн гурав”), “Ну, погоди” (“Чамайг даа”) дүрүүд бий. Ялангуяа 2023 оны эхэнд үзэгч биднийг баярлуулахаар бэлдэж байгаа Чебурашка илүү их анхаарал татаад байгаа юм.

“Чамайг даа” (1969-2021) хүүхэлдэйн киноны Чоно

Союзмультфильм

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үзэгч олонд танилцуулсан“Чамайг даа” сонгодог хүүхэлдэйн киноны Чонын шинэ дүр төрх олон хүнд таалагдаагүй юм. YouTube суваг дээр байрлуулсан трейлер гэхэд л 28 мянган дислайк цуглуулжээ. Олон хүний шүүмжлэлд өртсөн бүтээл. Гэхдээ кино бүтээгчид бууж өгөөгүй, тэд хүүхэлдэйн киноны шинэ ангиудыг үргэлжлүүлэн гаргасаар байна. Үзэгч олон бага насаа дурсан санаж шинэ Чоно, Туулайд дурлана гэдэгт найдсаар байгаа бололтой.

 

“Чамайг даа” хүүхэлдэйн киноны Туулай

Союзмультфильм

 

“Простоквашиногоос ирсэн гурав” хүүхэлдэйн киноны (1978-2018) Фёдор ах

Союзмультфильм

“Простоквашиногоос ирсэн гурав” хүүхэлдэйн киног ч гэсэн анхаарлаас гадуур үлдээсэнгүй. Анхны анги гарсны дараах нэг хоногийн дотор 14 сая гаруй хүн үзжээ.Томчууд “Союзмультфильм”-ын бүтээл болох хүүхэлдэйн киноны сайн, мууг хэлэлцэн сэтгэгдлээ үлдээцгээсэн байна. Тэд даанч нэгдсэн үзэл бодолд хүрч чадсангүй. Таалагдсан нэгэн байхад эрс эсэргүүцсэн нэгэн ч цөөнгүй.

 

“Простоквашиногоос ирсэн гурав” хүүхэлдэйн киноны Далайчин муур

Союзмультфильм

 

“Простоквашиногоос ирсэн гурав” хүүхэлдэйн киноны Шарик

Союзмультфильм

 

“Простоквашиногоос ирсэн гурав” хүүхэлдэйн киноны шууданч Печкин

Союзмультфильм

 

“Простоквашиногоос ирсэн гурав” хүүхэлдэйн киноны Фёдор ахын ээж

Союзмультфильм

 

“Простоквашиногоос ирсэн гурав” хүүхэлдэйн киноны Фёдор ахын аав

Союзмультфильм

 

“Простоквашиногоос ирсэн гурав” хүүхэлдэйн киноны Галчонок

Союзмультфильм

“Простоквашиногоос ирсэн гурав” хүүхэлдэйн киноны шинэчлэгдсэн хувилбарын эхний хэсэг 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр дэлгэцнээ гарч эхэлсэн. Одоогийн байдлаар гурван хэсэг гараад байна. Сүүлчийн ангийг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр үзэгчдийн хүртээл болгожээ. Фёдор ах болон түүний найз нарын адал явдал цаашид ч үргэлжлэх магадлалтай.

 

“Гена матар” (“Крокодил Гена”) хүүхэлдэйн киноны (1969-2022) Чебурашка

Союзмультфильм

 

“Чебурашка” хүүхэлдэйн кино 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Оросын кино театруудаар гарахаар төлөвлөгджээ

88
ГоёГоё
15
БурууБуруу
12
Ха ХаХа Ха
11
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Очко Чоко

    Очко Чоко

    2022/07/13 at 21:46

    Хуучин нь сэтгэлд ойрхон бна өөө. Шинэ дүр нь нээх онц биш бна

  2. Сүхбат Мэнд-Амар

    Сүхбат Мэнд-Амар

    2022/07/13 at 22:28

    Хуучин ориг нь л гоё харагдаж байна.

  3. Tumen Minsel

    Tumen Minsel

    2022/07/13 at 22:33

    Чебурашка хөгшрөх тусмаа баба яга- тай адил болох шинжтэй.

  4. Bayarmagnai Tsogbayar

    Bayarmagnai Tsogbayar

    2022/07/13 at 23:11

    Старые роли ближе к душе, это же не нравиться мне

  5. Sodbayar Barianjav

    Sodbayar Barianjav

    2022/07/13 at 23:21

    ер нь өөрчилж болохгүй зүйл гэж байдагыг мэддэггүй нь яалтай төгс дүр төрхийг оролдоод яахав дэ .Тэрчигээр нь дахин гаргавал бид шимтэн үзнэ .Балчир насандаа эргэн очих хүсэлгүй хүн үгүй.

  6. Khaliun Erdenechuluun

    Khaliun Erdenechuluun

    2022/07/13 at 23:26

    yamar ewgvi tsarait bolchwoo barag aimshgiin dvr shig

  7. Saraa Sarantuya

    Saraa Sarantuya

    2022/07/14 at 00:27

    Umnuh turh n goyiin bn. Shinechilj yahn we

  8. Цацаа Цацаа

    Цацаа Цацаа

    2022/07/14 at 06:33

    Мэдээж анхны дүр сэтгэлд хоногшсон байдаг шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *