Эдгээр 5 дааврын тэнцвэргүй байдлаас болж эмэгтэй хүний бие хурдан хөгширдөг

1

Даавар хүний бие махбодид чухал үүрэг гүйцэтгэнэ. Зөвхөн сэтгэл санаанд нөлөөлөөд зогсохгүй мөн биеийн жинд ч нөлөөлдөг. Дааврууд нь өсөлт, хөгжил болон бүхий л эрхтэн, системийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгөх ажээ. Бид урьд өмнө нь дааврын тэнцвэрт байдал алдагдахад илрэх шинж тэмдгүүдийг танилцуулж байснаас гадна мөн ямар буруу дадал зуршил үүнд нөлөөлөхийг хүргэж байсан билээ.

Tatyana Dzemileva / Shutterstock.com

Хөгшрөлт – энэ бол жам ёсны өөрчлөлт. Гэхдээ зарим нэг дааврын тэнцвэрт байдал алдагдахад уг үйл явцыг илүү хурдасгадаг байна. Ялангуяа дараах 5 даавар чухал үүрэг гүйцэтгэнэ.

BLACKDAY / Shutterstock.com

 

1. Инсулин

Сахарын өндөр агууламжтай хоол хүнс түлхүү хэрэглэснээс үүдэж инсулины илүүдэлд ордог, ингэснээр арьс хурдан суларч үрчийнэ. Инсулины ялгаруулалтыг тэнцвэржүүлэхийн тулд эрүүл хоолны дэглэм баримтлах хэрэгтэй (бага хэмжээгээр өдөрт 3-4 удаа). Тус дааврыг бага хэмжээнд барьж чадсанаар бид эд эсийг эрүүлжүүлж чадна, мөн халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг багасгахын зэрэгцээ цус харвалтаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Albina Glisic / Shutterstock.com

 

2. Кортизол

Стрессийн үед илүү ихээр ялгарах кортизол нь коллагены ялгаруулалтыг шууд дарангуйлдаг – тийм учраас арьс өнгөө алдана, үрчийнэ, мөн хялгасан судсууд бүдүүрч мэдэгдэж эхэлдэг. Залуу хүний кортизолын хэмжээ богино хугацаанд тэнцвэрждэг бол ахимаг настай хүмүүсийн хувьд стресстсэний дараа хэдэн өдөр хэрэгтэй болно. Кортизолын хэмжээ удаан бөгөөд их хэмжээгээр алдагдаж байгаа бол дархлааны системд бүхэлд нь муугаар нөлөөлнө. Тархи болон өөр бусад эрхтнүүдийн хэмжээг ч эрс бууруулж байгааг судалгаагаар тогтоожээ, мөн үүнд булчин орж байгааг нэмж хэлэх хэрэгтэй болов уу. Сайн, бүтэн нойр, стресст хүргэх нөхцөл байдлаас зайлсхийх, кофеины хэрэглээг эрс багасгах зэрэг нь кортизолын ялгаруулалтыг дарангуйлна.

Kateryna Kon / Shutterstock.com

 

 

3. Эстроген

Нас ахих тусам эстрогены ялгаруулалт багасдаг тул арьс өнгөө алдах, уян хатан чанараа гээж хуурайшиж эхэлдэг. Цэвэршилтийн дараа уг дааврыг өндгөвч бус харин бөөрний булчирхай ялгаруулж эхэлнэ. Бөөрний үйл ажиллагаа доголдолтой бол дааврын ялгаруулалт муудна гэсэн үг. Эстроген бол арьсны чийгшлийг хангах, коллагеныг ялгаруулах үндсэн үүрэг “хүлээсэн” даавар, бие эрхтний эд эсийн уян хатан чанарыг бүхэлд нь дэмжих үүрэгтэй бодис.

Tero Vesalainen / Shutterstock.com

 

4. Мелатонин

Мелатонины хэмжээ буурах нь нойрны дэглэм алдагдах, тэнцвэргүй хоол хүнс хэрэглэхтэй буюу уургийн дутагдалтай шууд холбоотой. Уг даавар нь бие махбодийн өөрийн ялгаруулдаг антиоксидант юм, үс ургалт, арьсны нөхөн төлжилт, мөн арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалах үүрэгтэй. Чухам энэ л даавар таныг унтаж байхад чөлөөт радикалтай тэмцэлдэж байдаг, дархлааны системийг дэмжиж байдаг, төрөл бүрийн өвчнөөс хамгаалж байдаг ажээ. Төрөл бүрийн өвчин гэдэгт зүрх, судасны өвчлөлөөс эхлээд хавдар хүртэл багтана.

fizkes / Shutterstock.com

 

5. Соматотропин

Өсөлтийн даавар буюу соматотропин нь бүх насныхны хувьд уургийн тосны эсийг шимэгдүүлэхэд нөлөөлдөг. Уг даавар дутагдвал булчингийн масс багасна, эсрэгээрээ биеийн жин өөхлөлтөөр нэмэгдэнэ, арьсны өнгө зүс муудаж эрүүл бус харагдана. Соматотропиныг өндөр хэмжээнд байлгахын тулд биеийн тамирын дасгал тусална, мөн нойрсож байх үед ихээр ялгардаг ажээ.

Africa Studio / Shutterstock.com

Хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах, мөн дааврын тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Үүний тулд эрүүл хоолны дэглэм баримтлах, эрүүл тосны хүчил, антиоксидант хэрэглэх, амьдралын идэвхтэй хэв маягийг баримтлах, арьсандаа анхаарал халамж тавих, мөн аль болох стрессийн нөхцөл байдлаас зайлсхийх хэрэгтэй.

16
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Baljin Baasandulam

    Baljin Baasandulam

    2020/04/09 at 08:06

    Хүн байгалын замаар л хөгширнө шүү дээ жаахан үрчлээ харин насанд нь зохиод гоё, бас буурал үс насандаа намбалаг гоё

  2. Энхээ Энхтайван

    Энхээ Энхтайван

    2020/04/10 at 07:59

  3. Гэрэлчимэг М.

    Гэрэлчимэг М.

    2020/04/10 at 12:42

    I’ve been using the t

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *