Галт тэргээ хүлээж суугаад өөд болсон хөгшин эрийн араас ном уншиж, залбирч буй лам… Уг зурагны бодит түүх болон энэ үйл явдлаас миний маш сайн ойлгож авсан 3 зүйл

0

Бидний амьдрал – төгсөшгүй цаг хугацааны өчүүхэн хэсэг гэдгийг бид мэднэ. Бодит байдлыг байгаагаар нь хүлээж авч сурах хэрэгтэй гэдгийг ойлгуулах амьдралын тохиолдлууд маш их. Өнөөдөр та бүхэндээ хятадын галт тэрэгний нэгэн буудал дээр тохиолдсон нэгэн явдлын тухай өгүүлэх гэж байна.

 

Бидний хэн нь ч галт тэргээ хүлээж чадалгүй галт тэрэгний буудал дээр өнгөрч болно

“10 дугаар сарын 25-ны 17:00 орчим цаг болж байсныг би тодхон санаж байна. Тэр үед би халагдаж байгаа эр цэргүүдийн зургийг авах даалгавартай явж байсан юм. Цэргүүд галт тэрэгний буудал дээр бие биенээ үдэж өгөхөөр ирцгээсэн байв. Гарах хаалганы ойролцоогоос хэн нэгэн хашхирах сонсогдож олон хүн бөөгнөрч байгаа нь харагдана. Би шуугилдаж байгаа хүмүүсийн зүг очоод тойрч зогссон хүмүүсийн дундуур явсаар урд нь гараад иртэл сандал дээр суугаагаараа өөд болсон өвгөнийг олж харсан юм. Зураг дарахаар камераа авах хооронд бөөгнөрсөн хүмүүсийн дундаас нэгэн буддын лам гарч ирээд шууд өөд болооч руу очлоо. Лам түүний өмнө мэхийн ёслоод хөгшний гараас атган бурхны номоо уншиж эхэлсэн юм. Би гэрэл зургаа аажуухан авсаар л байв. Минут орчмын дараа цагдаа нар ирж энэ хэсгийг хамгаалалтад авсан. Лам номоо уншиж дуусгаад дахин мэхийн ёсолсоор зорчигчдын дунд орон яваад өгч билээ”.

Лам гал тэрэгний буудлын сандал дээр галт тэргээ хүлээж чадалгүй өнгөрсөн хөгшний өмнөөс ном айлдаж буян үйлдэж өгчээ.

Энэ хөгшин төрж байхдаа өөрийгөө гал тэрэгний буудлын хүлээлгийн танхимд суугаагаараа өнгөрнө гэж огтхон ч бодож байгаагүй нь ойлгомжтой. Аливаа зүйлийг урьдчилан хэлэх боломжгүй бөгөөд амьдрал хормын дотор дуусах нь ч бий. Бидний эцсийн мөч хэзээ ирэхийг хэн ч хэлж мэдэхгүй.

Бидний амьдралд байгаа эд зүйлс – зүгээр л эд хогшил, тэр дундаас үнэхээр үнэ цэнтэй зүйлс нэг их байхгүй. Амьдралын үнэ цэнийг зөв ойлгож хайрлах хэрэгтэй. Гудамжаар ганцаар алхах эсвэл хоол олж идэж байгаадаа баярлаж суугаа хүмүүсийг харахад сэтгэл их өвддөг. Хүнийн амьдралд мөнгө чухал, гэхдээ энэ зүйл бидний амьдралаас алга болох хүмүүсийн л адил бас л алга болно.

 

Энэ тохиолдлоос ойлгосон миний сургамж

Бөөгнөрсөн олны зүгээс:

Юу ч болж байсан хамаагүй, дэлхий хэзээ ч зогсохгүй. Түүний амьдрал үргэлж үргэлжилсээр л байна!

Хүний зүгээс:

Үхлээс хэн ч зайлж чадахгүй. Цаг нь болохоор өөрөө хүрээд ирнэ. Бусдын амьдралтай холбосноос бусад бүх зүйлээ ардаа орхиод л явна. Тиймээс ямар нэгэн сайн сайхан зүйл үйлдэж байхыг хичээгээрэй.

Ламын зүгээс:

Хүн хүнийхээ төлөө ямар нэгэн зүйл хийж явах ёстой. Уй гашуу, зовлон зүгдүүр туулж яваа үед нь өчүүхэн ч гэсэн тусламж үзүүлэхэд том тус дэм болон очно.

Таны хувьд өөр өнцгөөс уг үйл явдлыг харж чадсан уу? Бодлоо бидэнд сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

27
ХарамсалтайХарамсалтай
13
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Javkhlantugs Davaajargal

    Javkhlantugs Davaajargal

    2020/12/14 at 21:52

    Үнэн маргааш , нөгөөдөр юу болохоо мэддэггүй болохоор л амьдрал сонирхолтой ,аз жаргалтай

  2. Otgontsetseg Sharav

    Otgontsetseg Sharav

    2020/12/15 at 00:18

    Margaash yu tohioldohiiv hen ch taashgui 🙏

  3. Otgonsaikhan Batsukh

    Otgonsaikhan Batsukh

    2020/12/15 at 07:59

    Margaash baitugai hormin daraa yu bolohig hen ch medehgui

  4. Baterdene Sambuu

    Baterdene Sambuu

    2020/12/15 at 08:45

    Манай лам нар ийм үйлдэл хийхгүй дээ .хэн ч мөнгө төлөхгүй болохоор…

  5. SH Zul

    SH Zul

    2020/12/15 at 09:57

    Baigaadaa setgel hangaluun amidah. Buyn uildej, nugliig tevchih.

  6. Badamsed Surmaajav

    Badamsed Surmaajav

    2020/12/15 at 09:58

    Baterdene Sambuu чи харсан юм уу юу ч хийхгүй байхыг нь өөртэйгөө хүнийг бүү харьцуул энэ бол чиний дотоод сэтгэлийн мөн чанар чи тэгж болно өөр хүн тэгэхгүй байж болно

  7. Баасансүрэн Аюуш

    Баасансүрэн Аюуш

    2020/12/15 at 10:47

    ßç

  8. Enkhsaihan Batsuh

    Enkhsaihan Batsuh

    2020/12/15 at 10:54

    Амьдрал үргэлжилсээрл байх болно

  9. Hulan Hulan

    Hulan Hulan

    2020/12/15 at 11:01

    hun hunee gesen jinhen setgel gedeg l ene bh. jinhen buyn nom hiideg hunii shinj dee. manai lam huvraga nar yag ene lam shig hunii hoichig unshij buyn nom unshih bolov uu. bid nar ch gesen iim hund mehiin yosloh bolov uu. ene lam unheer aguu setgeltei ym. bid nar tsuuhuulee. bie bienee hairlaj bie bienee hundelj yavah heregtei bna. unuudur bid narin hen ni turuulj yavhig medehgui shuu dee. tiim bolhoor amiddaa bie bienee hairlaj yavtsgaay.

  10. Үүрээ Үүрээ

    Үүрээ Үүрээ

    2020/12/15 at 15:18

    Sain humuus olon baigaa gedegt itgedeg shuu

  11. Пагмаа Жамсран

    Пагмаа Жамсран

    2020/12/15 at 15:37

    Өмнөх амьдрал зүүд ирээдүйн амьдрал таавар

  12. Dagii Manlai

    Dagii Manlai

    2020/12/15 at 19:23

    Бүх зүйл агшин агшинд эвдэрнэ..

  13. Төрөх нь үнэн үхэх нь үнэн тиймээс байгаа зүйлдээ сэтгэл хангалуун аз жаргалыг мэдэрч бие биенээ хайрла

  14. Ariunaa Tse

    Ariunaa Tse

    2020/12/16 at 01:39

    medeej

  15. Tuul Legden

    Tuul Legden

    2020/12/16 at 07:34

    Байгаагаараа бусдыг хайрлаж баярлуул а бас өөрийгөө мартаж болохгүй Чи бас хугацаатай Эрүүл байх

  16. Dashnym Narmandakh

    Dashnym Narmandakh

    2020/12/16 at 11:33

    Энэ болж байгаа уярам өрөвдмөөр зүйл бол хүн төрөлхтөний амьдрал Маш харамсалтай боловч бид бүхэнд тохиолдох нэгэн өдрийн зураглал .Бие биесээ хайрлан хүндэлж байцгаая даа

  17. Ich Gana

    Ich Gana

    2020/12/16 at 18:36

    Turuh uheh ni unen times baiga zuilese az jargalig mederch hairig tugej amidar

  18. зочин

    2020/12/17 at 01:24

    монголчууд их л сайн ойлгож үлдмээр үйл явдал юмдаа нэн ялангуяа энэ их баяжсан бажихын төлөө мөнх юм шиг зүтгэгсэд эрх мэдлээр дамжин бусдыг уландаа гишгэлэж явдаг нөхдүүд их сайн ойлгох хэрэгтэй ядуу ч бай хоосон ч бай баян та нар нар бидэнтэй адилхан энэ хорвоогоос адилхан явна энэ байгаа насандаа сайн сайхны төлөө хүн хүндээ хүнлэг явцгааж өнгөрөөхсөндөө

  19. Lkhavgajav Demberel

    Lkhavgajav Demberel

    2020/12/17 at 08:26

    Үнэхээр хүний амьдрал хаана ч зогсож болно.

  20. Diana Dia

    Diana Dia

    2020/12/17 at 14:38

    Монголчууд хөгшин эр гэж ярьдаггүй, орчуулгаа дахиад 1 хянаарай

  21. Bold Soronzonbolor

    Bold Soronzonbolor

    2020/12/17 at 16:39

    Ih l buyntai hyn baij de… Yhehed ni hyrtel hajuud ni ariig ni daaj nom unshij lam suuj l bdag…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *