Хорвоо ертөнцийн хачирхалтай 15 баримт. Эдгээр зүйлсийн талаар та урьд нь юу ч мэдэхгүй явсан гэдэгт итгэлтэй байна

0

Дэлхий ертөнц дээр этгээд бөгөөд сонирхолтой маш олон зүйл бий. Эдгээр сонирхолтой баримтууд нь үүнийг батална. Та дайрдаг үхэр, лазер буу, бэлэн мөнгөний машины пин-код боловсруулах зэрэг талаар юу ч мэдэхгүй явсан биз ээ.

1. Үр хөврөлийн бэлэг эрхтэн бүгд адилхан, өөрөөр хэлбэл тодорхой хөгжил явагдтал бүгд эмэгтэй байдаг

 

2. ЗХУ-ын РВСН Цэргийн академи 1984 онд сансрын нисгэгч нарт зориулсан лазер гар бууг туршиж байжээ

 

3. Газрын хэвлийд ойролцоогоор квадриллион тонн алмаз агуулагддаг

 

4. Жон Шепард-Баррон нь бэлэн мөнгөний машиныг зохиосон хүн. Уг нь уг төхөөрөмжинд зургаан оронтой ПИН-код хийхээр төлөвлөж байжээ, даанч зохион бүтээгчийн хайртай эхнэр нь дөрвөн оронтой тоо л тогтоож чаддаг байв

 

5. Өндөр өсгийтэй гутлыг анх эрчүүдэд зориулж зохион бүтээсэн. Персийн дайчид өмсдөг байж. Өсгийтэй гутал нь дөрөөндөө тулахад амар байв

 

6. 2021 оны 1-р сарын 1-ний өдрөөр Хавайн арлуудад оксибензон болон октиноксатын орцтой нарны тос хэрэглэхийг хориглоно. Эдгээр бодисууд нь шүрэнд сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогджээ.

 

7. Ой дэлхийн хүчилтөрөгчийн цорын ганц чухал эх үүсвэр биш бололтой. Агаар дахь хүчилтөрөгчийн талаас илүү хувийг далай тэнгисийн замаг болон фитопланктон нийлүүлдэг байна.

 

8. Бүдүүн лори – сонирхолтой амьтан. Маш хортой, түүний хор хүнийг ч алж мэднэ

 

 

9. Спорт заалны гантельд жорлонгийн суултуураас илүү их хэмжээний нян байдгийг та мэдэх үү?

 

10. Махчинд загасны дайралтаас илүү үхрэнд мөргүүлж үхсэн хүний тоо их ажээ

 

11. Кепель – Ява арлын дээдсийн мод

Энэ модны жимс нь эвгүй үнэрийг дардаг, өөрөө анхилуун гоё үнэртэй. Мөн эмэгтэйчүүдийг түр зуурын үргүйдэлд хүргэдэг байна, өөрөөр хэлбэл жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл болгон хэрэглэж болно.

 

12. Ертөнцөд хамгийн алдартай өнгө нь хөх биш харин цайвар шаргал өнгө болж таарлаа. Сансрын нисгэгчид уг өнгийг “сансрын латте” гэж нэрлэжээ.

 

13. Оцон шувуу нисэж чадахгүй ч гэлээ тэд гайхалтай мундаг үсэрч чадна. Зарим нэг төрлийн оцон шувуу 155 см хүртэл өндөрт үсэрдэг

 

14. Дэлхийн хамгийн үнэтэй үнэт чулуу бол улаан бриллиант юм

Өнөөдрийн байдлаар 30 ширхэг ийм чулуу мэдэгдээд байгаа бөгөөд үнийн хувьд нэг карат нь 1 сая доллараас эхэлнэ. Хамгийн үнэтэй чулуугаар 5.11 ct Moussaieff Red Diamond нэрлэгдээд байна. 2011 онд энэ чулуу 8 сая доллар хүрчээ.

 

15. Нью-Йорк дахь сүмийн гаднах баримал нь “Star Wars” киноны Дарт Вайдерын толгой байдаг

15
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *