Өдөрт уух шаардлагатай усны хэмжээгээ хэрхэн зөв тооцоолох вэ?

0

Хүн төрөлхтөн нэг жилд 4 тэрбум шоо метр цэвэр ус хэрэглэдэг. Харин та магадгүй эрүүл мэндээ хадгалахын тулд өдөрт 8 аяга ус уух хэрэгтэй гэсэн зөвлөгөөг сонсож байсан биз ээ. Гэсэн ч энэ нь өрөөсгөл ойлголт бөгөөд өдөрт ямар хэмжээний ус уух хэрэгтэйг энэхүү нийтлэлээрээ уншигч танд хүргэж байна.

Өдөрт 8 аяга ус уух хэрэгтэй гэсэн зөвлөгөө юунаас үүдэлтэй вэ?

© Depositphotos.com

Бидний бүхий л бие эрхтэн уснаас бүрддэг гэдгийг та мэдэх үү? Тухайлбал, хүний тархи болон зүрхний 73%, уушгины 83% нь уснаас бүрддэг. Иймээс өдөрт 8 аяга ус ууж бие эрхтнээ тэтгэх хэрэгтэй гэсэн ойлголт нийтэд түгжээ. Хэдийгээр 8 аяга ус нь өрөөсгөл ойлголт хэдий ч хүний усны хэрэгцээний алтан дундаж болдог аж.

 

Хэрэглэвэл зохих усны хэмжээг тодорхойлох хүчин зүйлс:

© Shutterstock.com, © Pixabay.com

Нас ба хүйс: Ямар хүйстэй ба хэдэн настайгаас хамаарч хүний биед агуулагдах усны хэмжээ хэлбэлзэж байдаг. Иймээс хэрэглэвэл зохих усны хэмжээ ч мөн адил өөр өөр болох болно.

Биеийн жин: Судалгаагаар биеийн жингийн индекс өндөртэй хүмүүс илүү хурдан усны дутагдалд ордог гэдэг нь тогтоогджээ. Хэрэв таны биеийн жингийн индекс өндөр бол хэрэгцээт усаа уунгаа биеийн жингээ хасах сайхан боломж танд олдох болно.

Орчин: Хэрэв та халуун уур амьсгалтай газарт амьдардаг бол мэдээж илүү их ус хэрэглэх шаардлагатай болно. Харин чийгшил ихтэй газар амьдардаг бол их хэмжээний ус хэрэглэх шаардлагагүй.

Дасгал: Хэрэв та байнгын дасгал сургуулилт хийдэг бол хөлөрч, шингэнээ их алдах тул усны хэрэглээ өндөр байх хэрэгтэй.

Хөл хүнд үе: Жирэмсний үед бүсгүйчүүдийг жирийн үеийнхээс илүү их ус уухыг зөвлөдөг.

Эрүүл мэндийн байдал: Халуурах, гэдэс гүйлгэх үед хүний бие шингэнээ маш хурдан алддаг. Иймээс энэ үед ус их уух хэрэгтэй.

 

Тохиромжтой хэмжээний усны хэрэгцээгээ хэрхэн тодорхойлох вэ?

Өдөрт хэрэглэвэл зохих усны хэмжээг тодорхойлох арга бий. Ингэхдээ та өөрийн биеийн жинг 0,033-аар үржихэд л хангалттай. Та уувал зохих усны хэмээгээд тодорхойлсон бол ус уух цагийн хуваариа зохиохыг зөвлөж байна. Тухайлбал, өглөө өлөн элгэн дээрээ 2 аяга ус уух нь бодисын солилцоог дэмжиж, эрч хүчтэй байхад тань туслах болно.< strong>Санамж: Дээрх мэдээлэлд олон төрлийн нөхцөл байдал нөлөөлж болох тул биеэ чагнах нь чухал.

Усыг орлуулж болохуйц хүнс

© Pixabay.com, © Pixabay.com, © Pixabay.com, © Pixabay.com, © Pixabay.com, © Pixabay.com

Мэргэжилтнүүд ус бол орлуулшгүй зүйл гэдэгтэй санал нийлдэг хэдий ч их хэмжээний ус өдөрт хэрэглэх боломжгүй үед та усны агууламж өндөртэй тарвас, жүрж, өргөст хэмх зэргийг хэрэглэх боломжтой байдаг ажээ. Мөн кофе, шөл зэрэг зүйлс ч усны хэрэглээг орлох боломжтой.

Таны тооцооллоор өдөрт хэр хэмжээний усыг та уух хэрэгтэй байна вэ? Ус уухыг та амьдралдаа тогтмол хэвшил болгож чадсан уу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

20
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *