Дэлхий дээрх хамгийн хачин жигтэй орон байрууд [7 фото+текст]

0

Дэлхий дээрх хамгийн хачин жигтэй орон байрууд [7 фото+текст]

Хүн бүр л өөрийн амьдарч аж төрж буй гэр ахуйгаа тохилог тухтай, цэвэр цэмцгэр, дутуу хүтүү зүйлгүй, тансаг сайхан гээд бусдынхаас илүү байлгахыг дор бүрнээ хүсч хичээдэг. Харин өнєє үед байгаль дэлхийдээ хор нөлөөгүй, “ногоон” хэмээх нэрийн дор зөвхөн өөрт болон гэр бүлийнхэндээ таалагдсан орон сууцанд амьдарцгаах болжээ. Дөрвөлжин өрєє, бетонон хана, хүйт даасан жихүүн чийгтэй орчноос уйдаж залхасан дэлхийн иргэд улс орон тус бүрийн онцлогтоо зохицсон орон байрны төслүүдийг санаачлан өдгөө тэдгээр нь амжилттай хэрэгжиж бодит биелэлээ олцгоож чадсан байна. Хурааж суурилуулж, зөөвөрлөдөг, дан хулсаар бүтээсэн, полистирол байшин, нимгэн хавтангаар боссон гээд бодит биелэлийг олж чадсан сонирхол татам дараах байшингуудын фото зургуудыг тайлбар мэдээллийн хамт хүлээн авч сонирхоно уу.

“Ногоон” байшин Adex
[ XopoM.com ] фото

Adex нэртэй энэхүү тусгай материалаар барьж босгосон өвөрмөц хэлбэр дүрстэй байшин нь дулаанаа огт алддаггүйгээрээ онцлог агаад Adex-ийг хээр талд, далайн эрэг дээр гээд бараг л хүссэн газартаа зөөн тээвэрлэж суурилуулах боломжтой ажээ. Угсарч суурилуулах болон эвхэж хураах зэрэгт ердөө л хагас цаг шаардагддаг тул магадгүй орчин үеийн хөгжсөн майхан гэхэд хилсдэхгүй биз. Байшингийн гадар хэсэг нь өөртөө нарны энергийг хурааж цахилгааны эх үүсвэрийг бий болгож чаддаг тул байгаль орчинд халгүй гайхалтай бүтээл болж чадсан байна.

Soe Ker Tie Hias
[ XopoM.com ] фото

Дахиад нэг сонирхолтой хувилбарын байшинг хамгийн анх архитекторын чиглэлээр суралцдаг Нох Бо, Так, Таиланд гэсэн оюутнууд санаачлан зохион бүтээжээ. Байшингийн нэрийг Soe Ker Tie Hias буюу Цагаан эрвээхэй-Байшин гэж нэрлэсэн ба энэ нэр нь байшингийн дээвэртэй холбоотой юм байна. Байшингийн бүх бүтэц, угсралт нь байгалийн bamboo-хулс модноос тогтсон ба Тайланд улсын үндэсний аргыг хэрэглэжээ. Халуун дулаан уур амьсгалтай тус улсад битүү бөглүү байр сууц шаардлагагүй учир хулс хоорондоо агаар чөлөөтэй нэвтрэх зай завсартай тун авсаархан хийцтэй байшин болсон байна.

Полистирол байшин
[ XopoM.com ] фото

21-р зууны шилдэг байшин гэж нэрлэж болохуйц энэхүү байшинг бүхэлд нь Полистирол буюу шахдаг хөөс шиг төрлийн пластик материалаар босгосон ба байшин гадна талаасаа цулгуй, таагүй мэт харагдах боловч байшингийн дотор тал бол огт эсрэгээрээ юм. Полистиролоор хийгдсэн учраас байшингаа ямар ч хэлбэр, зохион байгуулалттай бүтээх боломжтой төдийгүй та бүхний зурагнаас харж байгаа дотоод байдал нь тун цэвэрхэн, тансаг байдлыг бүрдүүлж чадсан ба муу ч үгүй 2 давхар байшин болжээ.

Youmeheshe
[ XopoM.com ] фото

Дээрх байшингийн төслийг Лондон хотын архитекторчид мөн “ногоон” гэх тодотголтойгоор зохион бүтээсэн байна. Цэвэр байгалийн өнгө төрхийг илэрхийлсэн тус байшин 4 хүртэлх өрөөний зохион байгуулалттай ба нэг бүрийн үнэ нь 60 сая евро ажээ.

Homestead
[ XopoM.com ] фото

Гадна байдал нь тун хачирхалтай загвартай Homestead байшин нэгэн хэвийн тогтсон стандарт байдлыг эвдэж чадсанаараа давуу талтай ба эвлүүлсэн мэт хэсэг бүр нь тус тусдаа үнэтэй юм байна. Yйлчлүүлэгч, захиалагчдын хүссэн хэлбэрээр өрж угсрах төдийгүй хэсэг тус бүрийг нь томруулж мөн жижигрүүлэн хэмжээг нь өөрчлөх боломжтой.

Хойд туйлын байшин
[ XopoM.com ] фото

Байшингийн гадна талаас нь л харахад бидний хэнд маань ч байшин дотор тохилог тухтай байх боломжгүй мэт харагдаж байгаа. Харин гэтэл цасанд дарагдсан хэлбэр муутайхан Хойд туйлын байшин маань харин дотроо хотын төвийн хаа нэгтээ орших орон байрнаас дутахааргүй юм байна. Хойд туйлд байгаа тул дотроо илүү дутуу зүйлс цуглуулах шаардлагагүй, эмх цэгцтэй, хоёр давхартай, хэн ч гэсэн амьдарчихаар боломжын орон байр юм.

Нимгэн хавтангаар бүтээсэн байшин
[ XopoM.com ] фото

Нимгэн хавтангаар босгосон сонирхолтой энэхүү байшинг АНУ-ын Аризона хотын иргэн Рокио Ромеро гэх архитектор залуу санаачлан бүтээжээ. Яг зураг дээрх шиг ийм байшинтай болоход ердөө 12-хон долоо хоног шаардагдах бөгөөд үнийн хувьд 22 мянган ам.долларын үнэтэй.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. loopy

    2010/01/28 at 17:03

    1st nice pics

  2. AngelAsokoo

    2010/01/28 at 17:20

    2nd setgetsen l bnshdee.

  3. sirusIP

    2010/01/28 at 18:46

    Goy ll yum :-o

  4. moochii

    2010/01/28 at 18:52

    goe l yum bna unheer owormots baishinguud bna shuu
    goe boljee goe bolj

  5. zayushkaa

    2010/01/28 at 19:10

    ymar huurhun awsaarhan huurhun baishinguud we. iim baishind gants amidarch uzeh yumsan . :-x 8-)

  6. smile_hehe

    2010/01/28 at 19:30

    goyo yumaa

  7. ReasoN

    2010/01/28 at 20:15

    :-x

  8. Dx555

    2010/01/28 at 20:33

    Hүүhed ail ger bolj togoldog baishin bna!

  9. jerry-man

    2010/01/28 at 20:54

    hahaha nice

  10. Munez

    2010/01/28 at 21:46

    googooo

  11. Black_Hawk

    2010/01/28 at 23:07

    TNx

  12. MasterX

    2010/01/28 at 23:53

    Bas ih sonin yen tee…. :-)

  13. Зочин

    2010/01/29 at 12:32

    goy ymaa!!!!!! dizain sonirhodg humuusiin sonirholiig tatahuits ymaa………………………….yaj hiidgiig n mdehgui,ymnii une tsene mddggui humuus l ingej shuumjildin…..shuumjiluuleh sn ch………………….bas urmiin ug sonsoh heregtei bizdee :-x :-x

  14. yozzi

    2010/01/29 at 17:17

    zarim baishind ni amidrahad hetsuu l yum bna

  15. DuIZa

    2010/01/30 at 00:26

    nice

  16. Bayaraa_9884

    2010/01/30 at 06:27

    goy l yum

  17. irongirl

    2010/01/31 at 17:04

    [b]ovormots yum [/b] :-o

  18. Зочин

    2010/02/02 at 23:57

  19. Зочин

    2010/02/04 at 16:09

    [quote]ymar huurhun awsaarhan huurhun baishinguud we. iim baishind gants amidarch uzeh yumsan . :-x 8-)[/quote] tiim shuu neg udur amidraad uhhed haramsahgui shuu[color=000040][/color][font=Arial][/font] :-x :-)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *