
Амьтныг эрүүл бас хэвийн өсч томорч байгааг мэдэхийн тулд мэргэжлийн ажилчид тэдний өндөр болон жинг тогтмол хэмжиж үздэг байна. Гэхдээ энэ нь аль аль талдаа тийм ч амар хялбар ажил биш юм. Тиймээс амьтны хүрээлэнгийн ажилчид болон амьтан асран хамаалагчид амьтдын жинг үзэх өөр өөр аргуудыг бодож олдог аж. Тэдгээр аргуудын зарим нь хэвийн бус байхад зарим нь үнэхээр өхөөрдөм.
Бид та бүхэнд өөр өөр төрлийн амьтдын жинг хэрхэн үздэг болохыг дараах 17 фото зургаар сонирхуулъя гэж бодлоо.
17. Коала баавгайн бамбаруушийг тайвшруулахын тулд амьтны хүрээлэнгийн ажилчид заримдаа модны мөчир ашигладаг…

16. … эсвэл чихмэл тоглоом!

15. “Шар шувууны жинг үзэхдээ тэднийг нярай хүүхэд шиг өлгийддөг.”

14. Энэ хулсны баавгайн бамбаруушт жин дээр байх нь тав тухтай санагдаж байгаа бололтой

13. Хэрэв та лемурын жинг үзэхийг хүсвэл, үйл явцыг тоглоом болгож хувиргахаас өөр аргагүй

12. Хэрхэн оцон шувууг гүйж явахаас сэргийлэх вэ:

11. Жижиг мэлхийнүүдийн жинг үзэх зориулалттай тусгай халбаганууд бий

10. Далайн арслангуудын жингээ үзүүлж байгааг харахад яг төрөл бүрийн пооз авч байгаа юм шиг санагдана


9. Сарьсан багваахайн зулзаганууд жингээ үзүүлэхээс айдаггүй

8. Барын бамбарын жинг үзэхдээ та төмпөн ашиглаж болно

7. Энэ зааны зулзага жингээ үзүүлэхээр зоригтой гэгч нь жинлүүр дээр өөрөө гараад зогсож байна

6. Жинлүүр дээр модны мөчир байрлуулчихвал, ямар ч шувууны жинг төвөггүй үзэж болно

5. “Өнөөдөр амьтны хүрээлэн дээр би энэ газрын ажилчид яст мэлхийний жинг үзэхдээ тэднийг лаазан дээр доош нь харуулж хэвтүүлдгийг мэдэж авлаа.”

4. Муужгайнуудын жинг үзэхдээ бяцхан заль хэрэглэх хэрэгтэй

3. Модонд дүүжлэгдэн явдаг слотын жинг үзэх хялбар арга

2. Хэрэм мичний жинг үзэхийн тулд та төмпөнг жинлүүртэй холбох шаардлагатай тулгарна

1. Хэрхэн хар тарваганы жинг үзэх вэ – алхам 1: түүнийг хушгаар хуур. Тэгээд л болоо

Таны тэжээвэр амьтан жингээ үзүүлэх дуртай юу?








Chimka Enkh-Oyu
2020/05/23 at 22:31
Enkhtuya Myagmar chi Jokeroo jinleed zurgin avach haha