Таны анзаараагүй байж мэдэх киноны алдаануудаас

0

Киног анхааралтай гэгч нь үздэг сонирхогчид жижиг гэлтгүй бүх зүйлийг нүд салгалгүй үздэг байх. Тэдний хувьд эрэг боолт, үс, мэнгэ, нүүрний сорви гээд ер нь анзаарагдахгүй үлдэх зүйл гэж байхгүй.

Та бүхэнд энэ мэт кинонуудын үл мэдэгдэм алдаануудаас танилцуулахаар бэлдлээ.

Twilight

Хэрвээ та сайн ажиглавал машины шилэн дээрх камерын тусгалыг олж харна. Энэ алдааг найруулагч нар байнга гаргадаг гэж хэлж болно.

Таны анзаараагүй байж мэдэх киноны алдаануудаас 1

Inglourious Basterds

Бейсболын цохиураар зодуулдаг Германы фельдфебелийн дүрэмт хувцасан дээрх тэмдэг нэг бол гарч ирээд л нэг бол алга болоод л …

Таны анзаараагүй байж мэдэх киноны алдаануудаас 2

Avatar

Жейк капсулыг нээхэд тэргэнцэр нь байдаггүй. Хэсэгхэн хормын дараа хаанаас ч юм тэргэнцэр нь гарч ирнэ.

Таны анзаараагүй байж мэдэх киноны алдаануудаас 3

Terminator 2: Judgment Day

Жоныг бууны сумаас хамгаалж Терминатор нуруундаа баахан буудуулж савхин хүрэм нь сэг болдог. Харин хэдхэн хормын дараа хүрэм нь цоо шинэ.

Таны анзаараагүй байж мэдэх киноны алдаануудаас 5

Т-1000-гийн жолоодож байгаа ачааны тэрэг гүүрэн доогуур гарахад урд шил нь салдаг. Дараагийн кадр солигдоод урд шилтэйгээ гараад ирнэ.

Таны анзаараагүй байж мэдэх киноны алдаануудаас 4

The Avengers

Тор эргэн тойрныг үнсэн товорго болгоно, тэр дундаас нэг хөнгөн тэргийг бараг базаад хаядаг, дараагийн кадр дээр ид шидийн мэт шинэ машин болжээ.

Таны анзаараагүй байж мэдэх киноны алдаануудаас 6

Dallas Buyers Club

Киноны үйл явдал 1985 онд өрнөж байгаа боловч гол дүрийн ард Lamborghini Aventador зураг харагдана, 2011 онд үйлдвэрээс гарсан унаа шүү дээ.

Таны анзаараагүй байж мэдэх киноны алдаануудаас 17

Titanic

Бодоод байхад хоёр Титаник байсан бололтой. Усан онгоцны хамар солигдоод байгааг өөрөөр тайлбарлах арга байна уу?

Таны анзаараагүй байж мэдэх киноны алдаануудаас 8

Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl

“Болжмор” хочит ахмадын багт маш орчин үеийн “дүр”-тэй далайн дээрэмчин байжээ.

Таны анзаараагүй байж мэдэх киноны алдаануудаас 7

Terminator 3: Rise of the Machines

Жон, Кейт хоёр “Чессне” гэх цэнхэр хөндлөн зураастай жижиг онгоцоор нисдэг. Онгоцны дугаар  N3035C. Агаарт байгаа зургийг нь харна уу. Гайхалтай нь тэд онгоцоо сольжээ… Хөндлөн зураас өөрчлөгдөж, дугаар нь N3973F-аар солигдсон. Газардах үед дугаар нь буцаад хуучин дугаараар солигдоно.

Таны анзаараагүй байж мэдэх киноны алдаануудаас 9

Marie-Antoinette

Францын хатан хааны намтрыг өгүүлсэн София Копполын киноноос доорх алдааг олж болно. Converse кэт бол тэр үеийн гутлын загварыг тодорхойлж байжээ.

Таны анзаараагүй байж мэдэх киноны алдаануудаас 16

Muhtesem Yuzyil цуврал кино

Шах Сулейманы мэдэлд орчин үеийн автомашин мөн үүрэн холбооны антен зэрэг байсан бололтой.

Таны анзаараагүй байж мэдэх киноны алдаануудаас 10 Таны анзаараагүй байж мэдэх киноны алдаануудаас 11

Aliens

Харь гаригийн онгоцыг судалж байгаа судалгааны багийн гишүүн нимгэн даавуун малгай, дээрээс нь скафандр өмссөн байгааг хараарай. Скафандрыг тайлахад сансрын нисгэгч Кейн руу харь гаригийн амьтан дайрдаг, харин нимгэн даавуун малгай байхгүйг анзаарсан уу?

Таны анзаараагүй байж мэдэх киноны алдаануудаас 12

The Usual Suspects

Онгоцны буудал дээр газардаж буй онгоцыг харуулахад 4 хөдөлгүүртэй байдаг, хэдхэн хормын дараа 2 хөдөлгүүртэй онгоц болжээ.

Таны анзаараагүй байж мэдэх киноны алдаануудаас 13

Ted

Гол дүрийн баатар Жон гар утсаа дандаа урвуугаар нь харуулж барина. Үүнийг унтраах товчлуураар анзаарч болно. Холбогдож болж л байвал дээшээ доошоо харах нь хамаагүй аж.

Таны анзаараагүй байж мэдэх киноны алдаануудаас 14

Gladiator

Эртний гладиаторууд тэргэндээ хийн баллон ачдаг байжээ. Яаж ийм алдаа гаргаж чадаж байна вэ?

Таны анзаараагүй байж мэдэх киноны алдаануудаас 1

Star Wars

Босогчдын нэг нь (баруун гар талынх) хэтэрхий өндөр тул хаалганд толгойгоо цохино. Сайн хараарай.

Таны анзаараагүй байж мэдэх киноны алдаануудаас 2

15
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Oyunbat Bat

    Oyunbat Bat

    2016/02/24 at 10:05

    ene bid 2 iin num sum harvan gej yu bhv dee kkkkk

  2. Main Actress

    Main Actress

    2016/02/24 at 10:11

    tugs zuil gj haana bhv dee

  3. Зочин

    2016/02/24 at 20:35

    Gaihaltai

  4. xaxa

    2016/02/24 at 21:27

    hamgiin svvliih ni tataahiimaa

  5. Зочин

    2016/02/25 at 00:20

    Алдартай кинонууд байж Тэхдээ угаасаа л ийм байдаг шдээ

  6. Olon nvdtemaa

    2016/02/25 at 19:07

    Olon nvdteimaa

  7. brm

    2016/02/25 at 20:25

    Svvliin bichlegiig vzeed tng ym shg gantsaar jaal ineelee ogt anzaarch bgagvi bolood ter bh

  8. Hope

    2016/03/21 at 18:11

    aldaanuudiin yag olson bn hamgiin suuliinh n ineedteimaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *