
Сонирхолтой л шийдэл байна, яагаад болохгүй гэж? Аялалд явж үзээгүй хүн байхгүй. Эрүүл агаарт гарсан нэгэн майхнаа босгоно, шөнө оройн цагаар майхан татсан олсонд тээглэж үзсэн л байгаа. Майхны хотхон бол бүр ч ярих юм алга, ялангуяа сэтгэл сэргээх ундаа багахан хэрэглэсэн бол.
Гэхдээ энэ асуудлыг үүрд нэг мөр шийдэх боломжтой ажээ. Өдрийн цагаар нарны энергийг цуглуулж шөнийн цагаар гэрэлтэх “ухаалаг” олс ашиглавал болчих нь тэр.
Эрүүл агаарт майхан барьж хоноглох дуртай хүмүүс шөнийн цагаар майхан татсан олсны дундуур явах ямар хэцүүг сайн мэднэ. Харанхуй шөнийг гэрэлтүүлэх боломж тэр болгон байхгүй, тэгээд ч гартаа гар чийдэн барьж явах хүсэл тэр болгонд байдаггүй. Ингээд л олсонд тээгэлдэх нь тэр, унахгүй өнгөрвөл аз.
Бас майханд унтаж байгаа хэн нэгэн дээр “газардахгүй” өнгөрвөл мөн л азын хэрэг, даанч тэр болгон аз таарах биш дээ. Энэ мэт тааламжгүй тохиолдлоос зайлсхийх арга бий. Аялал жуулчлал, спортын хэрэгслийн зохион бүтээгчид нэгэн гайхамшгийг бүтээжээ.
Тэд Handy Glow In The Dark гэх нэртэй “ухаалаг” олс зохион бүтээсэн байна. Олсны зарим нэг ширхэг өдрийн цагаар нарны туяаг өөртөө шингээн аваад харанхуй болохоор гэрэлтэх чадвартай ажээ. Өөрөөр хэлбэл олс харанхуйд бүрэн гэрэлтэнэ. Майхны гадасны толгойг гэрэлтэх олсоор ороовол гадас ч мөн харагдах нь ойлгомжтой.
Үүнээс гадна майхан орчмыг ямар нэгэн байдлаар гэрэлтүүлнэ. Шөнийн цагаар гэрэлтэх олс – аялах дуртай хүмүүст үнэхээр хэрэгтэй зүйл. Шөнийн цагаар унаж бэртэж гэмтэх магадлалыг эрс бууруулах боломжтой болж байна.
Шөнийн цагаар гэрэлтэх олс нь бат бөх чанартай, учир нь алмазын орцтой полипропиленээр хийжээ. Зөвхөн майхан татах зориулалтаар ч бус өөр бусад ажилд ч ашиглах боломжтой. Мөн хүний эрүүл мэнд, ам насыг хамгаалах зорилгоор зам харгуй хязгаарлах шаардлагатай үед ч ашигладаг. Үүний дээр завиар сэлэх, усан спортын бүсийг тодорхойлох эсвэл спорт зааланд, түүнчлэн загасчлал ан, аялалд өргөнөөр ашиглах болжээ.
Ууланд авирах спортод хүртэл түгээмэл хэрэглэх болсон. Өдрийн цагаар уул хадандаа авираад харуй бүрий болсон хойн уулнаас буухад зүг чигийг зөв зааж чиглүүлэхэд тустай. 16 ширхэг нарийн олсоор нэхсэн 15 метрийн олс нь мөөгөнцөр, хөгцөнд тэсвэртэй, хөнгөн, энэ чанарынхаа ачаар усанд живэхгүй, тиймдээ ч эзгүй хээр аялалд явж байхад аминд орох нь дамжиггүй.
Хэрэгтэй зөвлөгөө: шөнийн цагаар майхны гадсанд тээгэлдэж унахаас сэргийлж гэрэлтэх олсыг мөн гэрэлтдэг гадастай нь хослуулан авахыг хичээгээрэй. Зөвхөн унах эрсдэлээс хамгаалаад зогсохгүй мөн харанхуйд майхан барих шаардлага гарвал гадсаа хайх хэрэггүй, өөрөө л гэрэлтэж байх болно.








Ganbaatar Ganbat
2023/04/03 at 19:06
Дэлгүүрийн хаяг
Monkhbaatar Ydamsuren
2023/04/03 at 19:10
une hed abi
Lhagva Erdene
2023/04/03 at 19:10
Хаяг, утасаа өгнө үү?
Д. Цээгий
2023/04/03 at 19:22
,
Bayar Saikhan
2023/04/03 at 19:22
99111543
Niki Kingwolf
2023/04/03 at 19:26
.
Deemaa Deemaa
2023/04/03 at 19:27
Ёстой хэрэгтэй эд байна
Naran Chandman
2023/04/03 at 19:49
Une, utas awii
Н. Зулаа
2023/04/03 at 19:52
..
Erdenetsogt Battsogt
2023/04/03 at 20:02
Үнэ хэд вэ?
Гончигдорж Оюунчимэг
2023/04/03 at 20:17
Үнэ хаяг
Ц. Минсэл
2023/04/03 at 20:48
Awii99477760
Otgoo Ost
2023/04/03 at 20:52
Харанхуй гарууд байх юмаа, уг нь уншсан л баймаар. Зүгээр шинэ технологийн тухай мэдээ байхад зарж байгаа гээд ойлгочихдог, хаха
Kèñzó Kš
2023/04/03 at 21:02
Hanaas awhu.?
Erdenesuren Erdenesuren
2023/04/03 at 21:23
Shumuul yalaa salahgui bhdaa
Altangerel Hydro
2023/04/03 at 21:50
Харанхуй нүхрүү буухад яадгийм гэхээс, майхан урцруу шөнө гэрэлд нь хорхой шавьж цуглахым биш байгаа?
Шинэхүү Мөнхалдар
2023/04/03 at 22:32
Haanaas awahiin be
Ө. Батцэнгэл
2023/04/04 at 07:39
Kèñzó Kš хахаха
Ө. Батцэнгэл
2023/04/04 at 07:40
Зарна гээгүй шдээ дүүрцэн эргүү түлээнүүд юмаа. avii л гэж шааж байна 🤣🤣🤣🤣
Telmen Be
2023/04/04 at 08:26
Kèñzó Kš