Зарим нэг хүмүүс мандарин огт идэж болохгүй, яагаад гэвэл уг жимс зарим тохиолдолд биед хор хүргэж болзошгүй!

4

Бүх л цитрусын жимс дундаас хамгийн их дэлгэрсэн нь мандарин юм. Энэхүү сайхан үнэртэй, шүүслэг жимс нь бүтэн жилийн турш олдоц сайтай байх боловч шинэ жилийн баяртай холбогдуулан томчууд, хүүхдүүд их идэх дуртай билээ.

Цитрус жимсэнд их хэмжээний С витамин байх бөгөөд энэ нь ханиад томууны вирустай тэмцэхэд чухал нөлөөтэй. Эдгээр жимсийг идэх нь сэтгэл санааг дээшлүүлж, уур уцаарыг даран, хүний биед нөлөөлөх улирлын өөрчлөлтийг зөөллөн, янз бүрийн хавдрын өвчнөөс сэргийлнэ.

Гэхдээ хүн болгон мандарин идэж болохгүй билээ. Мандарины орц, бүтэц нь зарим нэг хүнд ашиг тустай биш хор хүргэж болох юм.

 

Мандарины хор

Сайхан амт, ашигтай шинж чанартай боловч цитрусын жимс зарим тохиолдолд биед хор хүргэх магадлалтай. Жишээ нь мандарин хүчиллэг байдлыг ихэсгэж ходоод гэдэсний салстыг хямрааж болно. Заримдаа хэдэн ширхэг мандарин идэх нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох билээ.

1. Цитрус жимсэнд харшилтай хүмүүсийг мандарин хэрэглэхээс татгалзах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Маш жижигхэн хэсэг ч тууралт, толгойн өвчин, загатнаа, хаван, хоолой боох болон дотор эрхтний үйл ажиллагаанд саад болж болох юм.

2. Чихрийн шижинтэй хүн мандарин идэх нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж болно. Тиймээс ийм өвчтэй хүмүүс өдөрт мандариныг 2-3 ширхэгээс илүү идэж болохгүй.

3. Ходоод гэдэсний шархтай хүмүүс мандаринаас бүрмөсөн татгалзах хэрэгтэй, энэ нь өвчнийг хүндрүүлэх шинж чанартай гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

4. Бөөрний өвчтэй хүмүүс бас мандарины хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй. Энэ жимсний бүтцэд бөөрний чулууг гаргах үйлчилгээтэй хүчил бий. Хэрвээ чулуу нь том бол мэс заслын арга хэрэглэх болно.

5. Гепатит, холецистит, нефрит зэрэг өвчний үед мандарин идэж болохгүй. Бусад цитрусын жимсний адил ходоод гэдэсний салстын үйл ажиллагаанд нөлөөлж хямруулна.

6. Жирэмсэн эх, ураг бүрэн боловсорч бүх эрхтэн нь бүрэлдсэн үед мандарин хэт ихээр идэж болохгүй. Жирэмсний хугацаа хэдий чинээ их байна төдий чинээ аюул нь их болно.

7. Нэг нас хүрээгүй хүүхдэд мандарин өгч болохгүй гэдэг. Нэг нас хүрээд бас хэсэг хугацаа өнгөрсөн хүүхдэд багахан хэмжээгээр өгч болох ба аажмаар нэмнэ. Хэрвээ хүүхдийн арьс улайх болон бусад байдлаар харшилж байвал 2-3 нас хүртэл нь хүлээх нь зөв.

8. Мандарин нь хангалттай калори агуулдаг хүнс. Мөн их хэмжээний сахар байх учир таргалах гээд байдаг хүнд дэмий билээ.

Ходоод гэдэсний өвчнөөс бусад өвчний үед цитрусын жимс хэрэглэхийг хорих нөхцөл

Цитрус жимсийг хязгаарлах

  1. Харшил болон арьсны янз бүрийн өвчтэй бол
  2. Саяхан сэтгэл мэдрэлийн хүнд үеийг туулсан бол. Ийм үед цитрус нь харшил өгөх магадлал их
  3. Зүрх судасны эм тариа хэрэглэж байгаа үед
  4. Цитрус жимс идсэний дараа шүдээ угааж болохгүй. Энэ нь шүдний пааланг муутган, устгах аюултай

Мандарин идэхийг хорьсон боловч идмээр бол яах вэ? Эмч нар мандарины 2-3 хумс идэж болно гэж үздэг. Гэхдээ өвчин маань хурц хэлбэртэй биш бол шүү дээ.

Ер нь аз турших хэрэггүй юм. Идэж болохгүй ямар нэг нөхцөл үгүй нь таныг цитрус жимс ихээр идэж болно гэсэн үг биш. Их витаминтай энэ жимсийг хэмжээг нь тааруулах хэрэгтэй.

Санаж яв. Ямар ч жимс урсгал усанд угаагаагүй үедээ аюултай юм шүү. Дэлгүүрүүд жимсийг муутгахгүйн тулд тусгай уусмал цацах бөгөөд үүнийг нь угаахгүй бол хордлого болж болно.

51
ГайхмаарГайхмаар
13
БурууБуруу
13
ХарамсалтайХарамсалтай
13
БахархмаарБахархмаар
12
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *