Бичил гэрэл зургийн уралдааны ялагчдын бүтээлүүд

0

Бичил гэрэл зургийн уралдааны ялагчдын бүтээлүүдГэрэл зурагчид гэдэг бол нэг ёсондоо хүн төрөлхтний түүхийн гэрчийн үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс. Дотроо олон төрөл зүйлүүдэд хуваагдаж, өөр өөрсдийн сонирхлын дагуу ажиллаж хөдөлмөрлөж байгаа гэрэл зурагчдын дунд янз бүрийн тэмцээн уралдаанууд жил бүр болдог. Гэрэл зургийн харилцан адилгүй техник, харилцан адилгүй томруулалт ашигладаг микро гэрэл зураг буюу бичил гэрэл зургийн салбарынхны дунд хамгийн шилдгүүдээ тодруулахаар явуулсан Nikon Small World Photomicrography Competition тэмцээний ялагчдын бүтээлүүд мэдээний маань дэлгэрэнгүйд багтаж байгаа ба бидний олонхынх нь хувьд байдаг гэдгийг нь ч бараг анзаардаггүй тэрхүү бичил ертөнцийг тод томруунаар харуулсан гэдгээрээ онцлог юм.

20-р байр. Нэгэн зүйл сарьсан багваахайн өсөлтийн шатандаа явж байгаа үр хөврөлийн зураг
19-р байр. Цэцэгний хөгжлийн эхний шатыг харуулсан эсийн зураг

18-р байр. Шүрэн элсний янз бүрийн хэлбэртэй ширхгүүд

17-р байр. Халгайн навчны түлдэг өргөс

16-р байр. Цэвэр усны дунгийн хальсны зүслэг хийсэн байдал

15-р байр. Цох хорхойн хөл

14-р байр. Цөлийн сарнайн дохиур

13-р байр. Нэг зүйлийн нэг эст биет

12-р байр. Тунгалгийн эс

11-р байр. Жимсний ялааны авгалдай

10-р байр. Хэврэг од хэмээх нэг зүйл далайн амьтан

9-р байр. Авгалдайгаа авч яваа шоргоолж

8-р байр. Нэг зүйл нэг эст амьтны авгалдай

7-р байр. Жимсний ялааны нүд

6-р байр. Навчин дээрх замаг

5-р байр. Какоксен хэмээх нэгэн зүйл чулуулгийн жижиг бөмбөлгүүд

4-р байр. Жимсний ялааны хөгжиж буй авгалдайн харааны системийн зураг. Алтлаг өнгөтэй хэсэг нь нүдний торлог бүрхэвч юм.

3-р байр. Хүний ясан дахь хавдар

2-р байр. Дөнгөж төрсөн линкс аалз

1-р байр. Судалтай данио загасны үр хөврөлийн тархи, цусны системийн зураг. Энэ зураг энэ загасны үр хөврөлийн тархи, цусны анхны зураг гэдгээрээ онцлог юм.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/01/26 at 14:58

    Oo aimar2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *