Халуун тень, халаагуур залгасан өрөөнд унтах нь хүний биед яагаад муу байдаг вэ?

1

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр нь сэрүүхэн байгаа үед цахилгаан халаагуур, тень хэрэглэх хүмүүсийн тоо олширч байгаа билээ. Хэдийгээр энэ нь гэрийг дулаахан, тухтай болгох боловч нөгөөтэйгүүр хүний дархлааны тогтолцоог дарангуйлж, аливаа өвчинд өртөмтгий болгож байдаг аж. Манай сайт уншигч танд халаагуур хэрэглэхгүй байх шалтгаануудыг хүргэж байна.

Нойр хулжиж, сайн амарч чадахгүй.

Оройн цагаар хүний бие халуун орчинд байснаар ядарч сульдах, тавгүйтэх мэдрэмж төрж, гүн нойронд орох хугацааг богино болгож байдаг ажээ. Ийнхүү хангалттай сайн амарч чадаагүй хүний бие маргааш өдөр нь сульдахаас гадна ой санамж муудаж, ажлын бүтээмж буурах сөрөг үр дагавар гардаг байна. Иймээс хэрэв өрөө тань хүйтэн байгаа бол халуун тень зэрэг халаагуур залгахаас илүүтэйгээр зузаан хөнжилд унтахыг зөвлөх байна.

 

Цээж хөндүүрлэж, зүрх өвдөх шалтгаан болно.

Өрөө халаагч нь өөрөөсөө асар их халуун ялгаруулдаг тул өрөөнд нүүрсхүчлийн дан ислийн хэмжээг нэмэгдүүлж эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлдэг байна. Ийнхүү халаагуур ажиллуулж буй өрөөнд удаан хугацаагаар байх нь цээж хөндүүрлэж өвдөх, зүрх судасны өвчтэй болох шалтгаан болдог аж. Иймээс зүрхний өвчтөй болон астматай хүмүүс цахилгаан халаагууртай анхааралтай харьцах хэрэгтэй.

 

Үргүйдэлд хүргэнэ.

© Depositphotos.com

Халаагууртай өрөөнд удаан хугацаагаар унтах нь үргүйдэлд хүргэх эрсдэлтэй байдаг ажээ. Хэдийгээр халаагуураас үүдэлтэй үргүйдэл нь тодорхой хугацаагаар үргэлжилж эргээд хэвийн байдалд ордог ч эрүүл мэндэд олон сөрөг нөлөөтэй тул аль болох халаагуур хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

 

Арьс хуурайшуулна.

© Shutterstock.com

Бүх л шөнийн турш халаагуур залгаж унтах нь өрөөний чийгшлийг үгүй хийж, арьсыг хуурайшуулж, үрэвсэлд хүргэж байдаг аж. Ялангуяа халаагууртай ойр унтдаг хүмүүст дээрх шинж тэмдэг илүү их илэрдэг байна.

 

Өрөөний агаарын чанар муудна.

Өрөөний агааржуулалт хангалттай хэмжээнд хүрч ажиллахгүй байгаа тохиолдолд удаан хугацаагаар ажиллаж буй халаагуураас ялгарч байгаа халуун агаар орчны агаарын чанарт сөргөөр нөлөөлж, урт хугацаанд астма, харшил зэрэг амьсгалын замын өвчин, эмгэгт хүргэдэг байна.

 

Дархлааны тогтолцоог дарангуйлна.

© Shutterstock.com

Хуурай орчинд нян илүү урт хугацаагаар байх боломжтой байдаг ажээ. Ийнхүү халаагуур удаан хугацаагаар ажиллуулснаар агаар хуурайшиж, нян бактери удаан хугацаагаар байх таатай орчин бүрдэж эхэлдэг байна. Хүмүүс өвлийн цагаар ханиад зэрэг амьсгалын замын өвчинд өртөмтгий болдог нь өвлийн улиралд агаар илүү хуурай болдогтой хамааралтай.

 

Хүүхэд халуун өрөөнд дургүй байдаг.

© Shutterstock.com © Shutterstock.com

Халаагуур залгасан орчинд бага насны хүүхэд маш мэдрэмтгий байдаг бөгөөд арьс нь маш хурдан хуурайшиж, хамар нь битүүрч, дархлаа нь суларч эхэлдэг байна. Бага насны хүүхдийн дархлаа насанд хүрсэн хүнийхээс харьцангуй сул байдаг тул халаагууртай өрөөнд удаан хугацаагаар байсан хүүхэд аливаа өвчинд өртөмтгий болдог ажээ.

Та гэртээ халаагуур хэрэглэдэг үү?

8
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *