Чихцэлдэж бужигнасан олон хүний дундаас аюулгүй гарахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

2

Статистик судалгаагаар жилд олон арван хүн олон хүний урсгалд дарагдан үхэж, олон зуун хүн гэмтэж бэртдэг байна. Онцгой нөхцөлд байдлыг хяналтандаа байлгана гэдэг нь бараг боломжгүй зүйл юм. Гэхдээ бид өөрсдийгөө хянаж, үйл хөдлөлөө ухамсарлан, аюултай нөхцөл байдлаас гарч болох билээ.

Энэ удаа тэвдэж сандарсан олны дунд биеэ авч явах, магадгүй амьд үлдэхэд тань хэрэг болох хэд хэдэн аргыг танилцуулъя.

1. Орчин тойрныг анхаарч хар

Аюулгүйн дүрмээр бол гарах гарцыг заасан план зураг хүн харах боломжтой газар өлгөсөн байх ёстой. Олон хүн бүхий газар та очсон бол эхлээд аюулын гарц хаа байгааг мэдэж авах хэрэгтэй. Орчин тойрныг сайтар харж аюулгүйн гарц хаана байгаа, өөр гарах ямар боломжтой (цонх г.м.) зэргийг судал.

 

2. Өндөрлөг газар ол

Тухайн орчинд паник бий болж олны урсгал таныг хаман авч унагах аюул их бий. Ийм үед унах гэдэг бол хамгийн аюултай зүйл юм. Аймшигт хүн урсгалын тухай яриа нь зүгээр нэг хэтрүүлэг биш юм шүү. Хэрвээ хүмүүс юуг ч анзаарахаа байж зөвхөн гарц руу бөөнөөрөө зүтгэж эхэлбэл аль болох өндөрлөг газар гарахыг бодоорой.

Гол нь унаж болохгүй бөгөөд үүний тулд түшиж тулж болох газар сонго. Барны лангуу, өндөр тавилга гэх мэт. Хэрвээ гудамжинд байвал мод байж болно.

 

3. Гараа нугал

Сандарч тэвдсэн олны урсгалд маш их чихцэлдэн амьсгалах аргагүй болох үе бий. Ийм орчноос ямар нэг аргаар гарц руу гарах гэсэн зүтгэл нь олон янзын гэмтэл учруулж болох юм. Тиймээс өөрийгөө тойрсон бага зэрэг чөлөөт орчин бий болгох хэрэгтэй. Гараа нугалж аюулгүйн бүс бий болгон өөр хүн энэ зайд орж ирэхээргүй болго.

Үүний тулд та түлхэлцэж таарах бөгөөд ингэхээс ч өөр арга үгүй билээ.

 

4. Хонгил, гудмын нарийхан хэсэгт очихгүй байхыг бод

Нарийн гудам, коридор зэрэг нь паникийн үед хамгийн аюултай газар билээ. Иймэрхүү урхинд орохоос аль болох зайлсхийх хэрэгтэй бөгөөд энд дарагдаж хавчигдах нь үхлийн аюултай юм шүү. Хэрвээ та буланд шахагдах юм уу хаалганы арын хэсэгт шахагдан гацвал таныг татаж гаргах хүн олдох нь эргэлзээтэй.

 

5. Аль болох санаанд оромгүй гарц ол

Хэрвээ та задгай газар байгаа бол паник эхлэх үед санаанд оромгүй гарц олохыг бод. Энэ нь хашаа, мод зэрэг байж болох юм. Иймэрхүү газар луу олон хүн зүтгэдэггүй билээ. Харин битүү саванд байгаа бол цонх олж түүгээр гарахыг оролдох хэрэгтэй. Цонх хаалттай бол хагалахаас айх хэрэггүй, зоригтой хагал. Үүнээс таны амьдрал шалтгаалах болно.

 

6. Зогсож болохгүй

Хэрвээ та өндөр газар олж чадалгүй олны хөлд хамрагдсан бол ямар ч нөхцөлд зогсож болохгүй урсгал даган хөдлөх хэрэгтэй. Олны урсгалын эсрэг тэмцэлдэнэ гэдэг үр ашиггүй, маш их хүч зарцуулах бөгөөд танд хөл дээрээ бат зогсох ихээхэн хүч хэрэгтэй. Чиглэлээ шулуун эсвэл диагональ байдлаар авч өөр зүйлд сатааралгүй хандсан зүгээ барь. Олны дундаас гарч, хөл дээрээ зогсож байх бүх л боломжийг хай.

Хамгийн аймшигтай үед ч хүн чанараа гээж болохгүй гэдгийг санаарай. Хэн нэгнийг дайрч унагахгүй, хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалж, орчин тойрныхондоо боломжоороо туслахыг хичээгээрэй.

29
Ха ХаХа Ха
17
ХөөрхөнХөөрхөн
16
ГоёГоё
12
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *