Дэлхийн хамгийн баян хүмүүс ямар харагддаг вэ: 2023 оны байдлаарх 50-иас дээш насны Топ-10 баячууд

0

Forbes сэтгүүл 2023 оны дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргасан. Нэгдүгээр байрыг Илон Маск, Жефф Безос нарыг ардаа орхисон нэгэн тэрбумтан тэргүүлэх болжээ.

10. Стив Балмер – 80,7 тэрбум ам.доллар

dzeninfra.ru

67 настай бизнес эрхлэгчийг Microsoft-ын ерөнхий захирал гэдгээр нь мэднэ. Стив Балмер 1980 онд уг компанид нэгдэн орсныхоо дараа Билл Гейтсийг компанидаа урьж байжээ. Өнөөдөр бизнес эрхлэгчийн активт NBA-гийн хамгийн үнэтэй баг “Los Angeles Clippers” байдаг. Харин 2023 онд Microsoft Балмерийн хувьд алдагдалтай байна. Тэрбумтан компанийн хувьцааны үнэ унаснаас болоод 10 тэрбум долларыг алдаад байгаа юм.

 

9. Мукеш Амбани — 83,4 тэрбум ам.доллар

dzeninfra.ru

65 настай Мукеш Амбани Forbes-ын жагсаалтад 9 дүгээр байрт оржээ. Азийн хамгийн баян хүн гэж гаргавал тэрээр эхний байрыг эзлэх юм. Бизнес эрхлэгчийн үндсэн активт газрын тос олборлолтын Reliance Industries багтана.

 

8. Карлос Слим Элу болон түүний гэр бүл — 93 тэрбум ам.доллар

dzeninfra.ru

Карлос бол Мексикийн хамгийн баян хүн, харин 2023 онд дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад багтах болжээ. 83 настай бизнес эрхлэгч олон төрөлд хүч сорих дуртай нэгэн: түүний активуудад The New York Times америкийн сонины 17 хувь, мексикийн барилга, уулын баяжуулах үйлдвэрийн хувь, мөн жижиглэнгийн худалдааны салбарт хэд хэдэн хувьцаатай ажээ.

 

7. Майкл Блумберг — 94,5 тэрбум ам.доллар

dzeninfra.ru

Тийм ээ, Bloomberg LP компанийг үүсгэн байгуулагч: 81 настай бизнес эрхлэгч машины зогсоолын ажилтнаас авахуулаад хөрөнгө оруулалтын банкны ерөнхий захирал, удалгүй – өнөөдөр Bloomberg LP нэрээрээ алдаршсан Innovative Market Systems компанийн үүсгэн байгуулагч болсон юм.

 

6. Билл Гейтс — 104 тэрбум ам.доллар

dzeninfra.ru

Microsoft-ын үүсгэн байгуулагч өнөөдөр дэлхий дээрх хамгийн том сайн үйлсийн санг удирдан ажиллаж байна. 67 настай Билл Гейтс сайн санааны үйлсэд маш их хөрөнгө зарцуулдаг: өнөөдрийн хувьд бизнес эрхлэгч 59 тэрбум ам.доллар хандивлаад байна.

 

5. Уоррен Баффет — 106 тэрбум ам.доллар

dzeninfra.ru

Дэлхийн хамгийн баян 10 хүний хамгийн ахмад нь – 92 настай Уоррен Баффет – өөрийн бүтэцдээ 60 гаруй компани багтаасан (Geico, Duracell, Dairy Queen) хөрөнгө оруулалтын Berkshire Hathaway компанийг удирддаг. Баффет өөрийн хөрөнгийн 99 хувийг сайн үйлсэд зориулахаа албан ёсоор мэдэгдсэн, гэхдээ яг юунд зориулагдах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

 

4. Ларри Эллисон — 107 тэрбум ам.доллар

dzeninfra.ru

78 настай Ларри Эллисон Tesla-гийн удирдах зөвлөлд багтдаг бөгөөд үүнээс гадна компанийн 15 сая хувьцаа эзэмшдэг. Гэхдээ Эллисоны орлогын үндсэн эх үүсвэр нь Oracle компанийн хувьцаа. Oracle – мэдээллийн үндсэн системийг удирдах, программ хангамж мөн бизнес аппликейшн боловсруулдаг.

 

3. Жефф Безос — 114 тэрбум ам.доллар

dzeninfra.ru

Amazon интернет-дэлгүүрийг үүсгэн байгуулагч 59 настай Безос дөрвөн жилийн турш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад багтаж байна. Amazon-ы хувьцаа 38 хувиар унасан ч дэлхийн хамгийн том бөгөөд алдартай онлайн жижиглэнгийн дэлгүүр хэвээр л байна.

 

2. Илон Маск — 180 тэрбум ам.доллар

dzeninfra.ru

Маск Forbes-ийн жагсаалтын хамгийн залуу нь: 2022 онд 51 настай бизнес эрхлэгч бүр эхний байранд орж байсан удаатай. Түүний активд Tesla-гийн 23 хувь, мөн SpaceX, Twitter-ийн тодорхой хувиуд байдаг. Эдгээрийн хажуугаар Маск төрөл бүрийн туршилтууд хийдэг ба зарим нэг нь орлого авчрахаасаа илүүтэй алдагдалд оруулах нь энүүхэнд.

 

1. Бернар Арно болон түүний гэр бүл — 211,8 тэрбум ам.доллар

dzeninfra.ru

Жагсаалтын эхний байрыг LVMH-ийн эзэн бусдаасаа тасархай тэргүүлж байна. Тэр бол тансаглалын салбарын дэлхийн тэргүүлэгч. 74 настай тэрбумтны мэдэлд Louis Vuitton, Christian Dior болон Tiffany & Co. зэрэг компани байдаг. Бернар Арногийн хөрөнгө өмнөх жилүүдээсээ хол давжээ.

26
БахархмаарБахархмаар
12
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *